Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна

НЭМЭЛТ: 14:45 ЦАГ

Өнөөдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал үргэлжилж байна.


ШҮҮХ ХУРАЛ 14:15 ЦАГ ХҮРТЭЛ ЗАВСАРЛАЛАА

НЭМЭЛТ: 13:50 ЦАГ 

Шүүх хурал дөнгөж сая завсарлаж, 14.15 цагаас хуралдахаар болов. Энэ үеэр Б.Булганы өмгөөлөгч Ц.Гүенбат “Эрүүгийн хэргийн анхан шатны тогтоолд прокурор эсэргүүцэл бичсэн. Уг эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хянаж байгаа ийм хурал болж байна. Өмнө нь оролцож байсан хүмүүсээс ганц нэг хүн байхгүй байна. Байхгүй байх эрх нь бий. Заавал энэ хуралд ирэх шаардлага байхгүй. Прокурорын эсэргүүцлийг хүлээж авах уу, үгүй юу гэдгийг шүүх шийднэ. Хэрэв прокурорын эсэргүүцлийг хүлээж авбал энэ шийдвэрийг анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлье гэдэг эсэргүүцэл бичсэн. Тэрний дагуу шүүх хянаад явж байна” гэлээ. Шүүх хуралдааныг эргэн мэдээлэх болно.


Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нэмэлт: 13:30 ЦАГ

Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр 10.00 цаг өнгөрч байхад Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал эхэлжээ. Тэднийг төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр шүүж байгаа юм.


Б.ХУРЦ НАРЫН ДАВЖ ЗААЛДАХ ШҮҮХ ХУРАЛ БОЛНО

Өнөөдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно.

Дээрх есөн хүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 251, 133 дугаар зүйл анги буюу “Хууль бусаар эрүүдэн шүүсэн, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Анхан шатны шүүх хуралдаанаас “Хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэвч прокурор шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн билээ.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээж авбал хэргийг анхан шатны шүүх рүү буцааж шүүх хурлыг дахин явуулах юм. Хэрэв шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээж авахгүй гэвэл анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж