“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар Р.Батсүхийг томилжээ | News.MN

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар Р.Батсүхийг томилжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар Р.Батсүхийг томилжээ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар Р.Батсүхийг томилжээ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Цэнгэл албан ажлаа өгч, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн улс төрийн зөвлөхөөр сонгогдож ажиллаж буй. Тэрбээр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдсаны дараа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн даргаар ажиллаж  байсан билээ. Б.Цэнгэлийг ажлаа өгсөнтэй холбогдуулан, тус компанийн ТУЗ-өөс шийдвэр гаргаж, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Р.Батсүхийг томилжээ. Р.Батсүх нь 2018 оны долдугаар сараас “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан юм.

Намтар:

  • Гүйцэтгэх захирал Р.Батсүх нь 1976 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн.
  • 1983-1993 онд Төв аймгийн Сэргэлэн сумын 10 жилийн дунд сургууль
  • 1993-1998 онд Төмөр замын дээд сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр
  • 2000-2001 онд Удирдлагын хөгжлийн институтийг Удирдлагын арга зүй
  • 2007-2009 онд Тайланд улсын Бангког хотноо Азийн технологийн их сургуулийг Тээврийн инженерийн мастер зэрэгтэйгээр тус тус суралцаж төгссөн.

Ажилласан байдал:

  • 1988-1999 онд “УБТЗ” ХНН Дархан өртөөнд Галт тэрэгний холбогч найруулагч АВХ
  • 1999-2003 онд Ачаа тээврийн албанд Сургалт засварын инженер
  • 2003-2007 онд Айраг өртөө зангилааны Дарга
  • 2009-2010 онд ЗГХА, төмөр замын газарт Техник, технологийн мэргэжилтэн
  • 2012-2013 онд Зам, тээврийн яаманд Мэргэжилтэн
  • 2013-2015 онд Азийн хөгжлийн банкинд Логистикийн чадавхийг хөгжүүлэх төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байсан.
  • 2018 оны 07 сараас “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Дэд захирлаар ажиллаж иржээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-08 124.158.95.14

НӨГӨӨ ЖИГЖИДНЯМАА ГЭХ ДУУЛИАНТ НӨХӨР ДАРГА НЬ БАЙГААГҮЙ ЮМ УУ? ТЭРИЙГ Л ДАРГА НЬ ГЭЖ БОДДОГ БАЙСАН Ш ТЭЭ.

Avatar

ЗОЧИН 2019-10-08 59.153.115.130

ӨМНӨХ ЗАХИРЛУУД МЭРГЭЖЛИЙН БУС, ТӨМӨР ЗАМЫН "А" ҮСЭГНИЙ Ч МЭДЛЭГГҮЙ, ТОМ ДАРГА, САЙД НАРЫН ТАВИУЛУУД, ХӨРӨНГӨ МӨНГӨНИЙ ХОЛБОГДОЛТОЙ НӨХӨДП БАЙСАН, ХАРИН ЭНЭ ТОМИЛОЛТ НҮДЭЭ ОЛСОН, МЭРГЭЖЛИЙН ЗӨВ СОНГОЛТ БОЛЖЭЭ, МАШ ШУУРХАЙ АЖИЛЛАДАГ ЗАЛУУ ХАРАГДСАН, АМЖИЛТ ХҮСЬЕ.

Avatar

MONGOL 2019-10-08 202.9.42.55

TSENGEL HULGAICHIIG SONGOSNOOS NOHOI SONGOSON NI DEER

Avatar

Medehgui 2019-10-08 98.253.30.34

Ene 2 goliison garuudiin yag ali n darga dorgo bolood bgaa iym boldoo.

Avatar

Зочин 2019-10-08 202.21.120.187

мэргэжлийн салбараа мэддэг хүн болжээ. Амжилт

Avatar

Зочин 2019-10-08 66.181.190.229

Цэнгэл нэр дэвших гэж байгаа бололтой.Хүн чанаргүй муу хүн.дээ.Хир хол явах вэ дээ.Өөдгүй юмнууд..

Avatar

irgen 2019-10-08 59.153.112.169

Амжилт хүсье. Улс төрийнхөөс хол байгаарай, гараар чинь могой бариулна шүү.

Avatar

Оюун 2019-10-08 202.9.43.226

Энэ ёстой нүдээ олсон томилгоо болжээ. Айраг өртөөнд энэ залуутай ажлын шугамаар уулзаж байлаа. Маш ажил хэрэгч , ажлаа мэддэг ,асуудлыг шуурхай шийдвэрлэдэг гялалзсан залуу байсан. Батсүх дүүд ажлын амжилт хүсье.

Avatar

Зочин 2019-10-08 64.119.18.109

Батсүх бол яг мэргэжлийн, чадварлаг залуу даа. Өмнө ажлын шаардлагаар Богд-уулын төмөр замын трассаар хэд хэдэн удаа уулзаж байсан. ажил хэрэгч, хэл устай зөв залуу

Avatar

Bold 2019-10-08 103.26.194.170

Ene tsengel in oodtei amitan bish dee chadvar muu b*** doloogch

Avatar

Зочин 2019-10-08 124.158.88.123

Ажилд нь өндөр амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж