“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар Р.Батсүхийг томилжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар Р.Батсүхийг томилжээ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар Р.Батсүхийг томилжээ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Цэнгэл албан ажлаа өгч, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн улс төрийн зөвлөхөөр сонгогдож ажиллаж буй. Тэрбээр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдсаны дараа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн даргаар ажиллаж  байсан билээ. Б.Цэнгэлийг ажлаа өгсөнтэй холбогдуулан, тус компанийн ТУЗ-өөс шийдвэр гаргаж, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Р.Батсүхийг томилжээ. Р.Батсүх нь 2018 оны долдугаар сараас “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан юм.

Намтар:

  • Гүйцэтгэх захирал Р.Батсүх нь 1976 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн.
  • 1983-1993 онд Төв аймгийн Сэргэлэн сумын 10 жилийн дунд сургууль
  • 1993-1998 онд Төмөр замын дээд сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр
  • 2000-2001 онд Удирдлагын хөгжлийн институтийг Удирдлагын арга зүй
  • 2007-2009 онд Тайланд улсын Бангког хотноо Азийн технологийн их сургуулийг Тээврийн инженерийн мастер зэрэгтэйгээр тус тус суралцаж төгссөн.

Ажилласан байдал:

  • 1988-1999 онд “УБТЗ” ХНН Дархан өртөөнд Галт тэрэгний холбогч найруулагч АВХ
  • 1999-2003 онд Ачаа тээврийн албанд Сургалт засварын инженер
  • 2003-2007 онд Айраг өртөө зангилааны Дарга
  • 2009-2010 онд ЗГХА, төмөр замын газарт Техник, технологийн мэргэжилтэн
  • 2012-2013 онд Зам, тээврийн яаманд Мэргэжилтэн
  • 2013-2015 онд Азийн хөгжлийн банкинд Логистикийн чадавхийг хөгжүүлэх төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байсан.
  • 2018 оны 07 сараас “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Дэд захирлаар ажиллаж иржээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж