Путин өөрийн болон Дмитрий Медведевийн цалинг нэмэв

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

Путин өөрийн болон Дмитрий Медведевийн цалинг нэмэв

Путин өөрийн болон Дмитрий Медведевийн цалинг нэмэв

Владимир Путин Засгийн газрын гишүүд болон төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын цалинг нэмжээ. Тогтоол Ерөнхийлөгчийн төрсөн өдрөөр хэвлэгдсэн юм.

ОХУ-ын удирдах дээд албан тушаалтны цалинг 4.3 хувь нэмсэн байна. Үүнд Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, Шадар сайд, сайдууд, Холбооны аюулгүй байдлын алба, Холбооны хамгаалалтын алба, Росгварди, Гадаад тагнуулын алба, Холбооны зөвлөлийн нарийн бичиг, Сонгуулийн төв хорооны удирдлага зэрэг хүмүүсийн цалинг нэмэв. Мөн ОХУ-ын Элчин сайдын яамдад ажилладаг дипломатууд болон олон улсын байгууллагад улсаа төлөөлөн сууж буй хүмүүсийн цалин нэмэгдэж байгаа аж. Мөн тусгай тогтоолоор Ерөнхий прокурор болон Мөрдөн байцаах албаны төлөөлөгчдийн цалинг нэмлээ.

Бүх тогтоол аравдугаар сарын 07 буюу Путины төрсөн өдрөөр хэрэгжиж эхлэв. 2018 онд Путин 8.6 сая гаруй цалингийн орлоготой байсан бөгөөд үүнийг нь 12 сард хувааж үзвэл тэрбээр сар бүр 720 мянган рублийн цалинтай байжээ. Шинэ тогтоол хэрэгжиж эхэлснээр түүний цалин 30 мянган рублиэр нэмэгдэж байна. ОХУ-ын статистикийн мэдээгээр сарын дундаж цалин 34 мянга 335 рубль аж. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын зарим иргэд сар бүр дээрх дүнгээс доогуур цалинждаг бол нөгөө хэсэг нь илүү авдаг гэсэн үзүүлэлт байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлж буйгаар, 2019 онд цалин нэмнэ гэж төлөвлөж байсан. 2015 оны гуравдугаар сараас эдийн засгийн нөхцөл байдлаас болоод өндөр албан тушаалтай хүмүүсийн цалинг 10 хувиар бууруулсан. 2019 онд өндөр дээд албан тушаалтнууд өмнөхтэйгөө ижил цалин авна гэж ойлгох хэрэгтэй гэв.

Эх сурвалж: FORBES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж