АНУ Хятадын 28 байгууллагад хориг тавилаа | News.MN

АНУ Хятадын 28 байгууллагад хориг тавилаа

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

АНУ Хятадын 28 байгууллагад хориг тавилаа

АНУ Хятадын 28 байгууллагад хориг тавилаа

АНУ-ын Худалдааны яам БНХАУ-ын 28 байгууллагад хориг тавилаа. Хориг тавих болсон шалтгаанаа тэд уйгарчуудтай холбоотой нөхцөл байдлаас болсон гэж тайлбарлажээ. Энэ тухай АНУ-ын Холбооны бүртгэлийн цахим баазад даваа гаригт нийтлэгдсэн баримтад дурдсан байна.

Тус баримтад дурдсанаар "АНУ-ын Засгийн газраас БНХАУ-ын 28 байгууллагыг АНУ-ын гадаад бодлогын ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа явуулдаг гэж үзэж байна. Дээрх байгууллага нь хүний эрх, тэрдундаа Шиньжян – Уйгурын өөртөө засах орон дахь муслим үндэстний цөөнх болсон уйгур, казах зэрэг иргэдийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг гэв. Тэдгээр байгууллага нь бүгд БНХАУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг" гэв.

Хориг эдгээр байгууллагын объектуудтай холбоотой экспорт болон дахин экспортлох асуудал мөн хангамжийн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах зэрэг асуудлыг хөнджээ.

Шиньжян – Уйгурын өөртөө засах орон нь БНХАУ-ын баруун хойд хэсэгт байрладаг бөгөөд лалын шашинтай уйгурчууд хүн амынх нь ихэнхийг бүрдүүлдэг аж. Бээжингийн албан ёсны мэдээлэлд тус нутагт олон улсын террорист бүлэглэлтэй холбоотой салан тусгаарлах бүлэглэл үйл ажиллагаа явуулдаг гэв. 2018 оны сүүлээр БНХАУ-ын Засгийн газар тус газарт терроризм болон хэт туйлшралын үзэл санаанд хүмүүсийг автуулах зорилгоор сургадаг мэргэжлийн болон боловсролын төв ажилладаг болохыг баталгаажуулжээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-10-08 202.21.103.118

Ши Зинпингийн эмзэг сэдвээр Трамп оролдож эхэлсэн нь худалдааны дайн улам ширүүсч байгааг илтгэх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж