Аливаад анхны алхам хийх л хамгийн хэцүү байдаг гэж үгтэй. Учир нь анхны юм бүхэн аз эз, алдаа оноо, боломж эрсдэл, гайхамшиг хийгээд гутамшиг алийг нь ч дагуулж мэдэх билээ.
Улаанбаатарчууд утаатай “нөхөрлөөд”наанадаж 25 жил, түүнчлэн утаатай тэмцээд дор хаяж 20 жил болж байна. Утаа хэмээх дайсныг дарж авахын тулд жил болгон хэдэн арван тэрбум төгрөг төсөвлөдөг ч бахь байдгаараа, харин ч улам бүр угаартаж хордсоор өдий хүрсэн.
Өнөөдрийнхөөс ялгаатай нь энэхүү хорт утаа он удаан жилийн турш, алгуурхан бөгөөд үл анзаарагдах тийм “зэвүүн” хэмнэлт хурдаар нийслэлчүүдийг тэр чигээр нь хоморголон угаартуулж буйг бид мэдэхгүй биш мэддэг. Энэ хооронд засаг, төр зөндөө солигдож, намууд ээлжлэн төрийн эрх барьсаар байсан ч хотын утааг бууруулахын тулд хэн нь ч зоригтой, шийдтэй алхам хийж зүрхлэхгүй явсан.
Өнгөрсөн жил У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлээд Улаанбаатар хот руу түүхий нүүрс оуулахгүй, хэрэглүүлэхгүй байх шийдвэр гаргасан нь огцом “тэрслүү” шийдвэр байв. Нийслэлийн гэр хороололд амьдарч буй 220 мянган айл өрхүүд “Одоо юугаа түлдэг билээ?, Үйлдвэрлэнэ гээд байгаа сайжруулсан түлш нь хэр чанартай, илчлэгтэй байх юм бол” гэж хамгийн түрүүнд гайхаж тээнэгэлзсэн нь дамжиггүй. Үүнтэй зэрэгцээд тэднээр далимдуулан өмнөөс нь улс төр хийж, ашиг хонжоо олох гэж байж ядсан хэсэг бүлэг хүмүүс хорхойтсон баавгай шиг бужигнаж байсныг ойрын өдрүүдийн үйл явдал бэлхнээ харуулж эхэллээ.
Угаартаж амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд юуны түрүүнд гүн эмгэнэл илэрхийлье. Энэ хүмүүсийн үхэл бидэнд том сургамж болох учиртай. Юун дээр алдав, яагаад ийм зүйл болов гэдгийг дүгнэн шинжилж, дараагийн удаад яавал зохилтой вэ гэдгээ хамтдаа эрэлхийлэх нь хамгийн чухал.
Адаглаад “Сайжруулсан түлш бол нүүрс шиг пийшингийнхээ амаар хальж асгатал дүүргээд орхичихдог эд биш” гэдгийг иргэд, олон нийтэд сайтар ойлгуулж, сайжруулсан түлшийг хэрхэн зөв түлэх тухай мэдээллээр хангах нь нэн тэргүүний хийх ажил болоод байна. Улайн дээр овоордог хон хэрээ шиг хүний үхлээр далимдуулан “шоудаж”чадаж байгаа тэр хүмүүст харин асуудлыг хэрхэн шийдэх, бэрхшээлийг яаж даван туулаад дараагийн шат өөд өгсөх вэ гэдэг нийтийн эрх ашиг бус, амин хувийн өчүүхэн ашиг сонирхол нь нэн тэргүүнд юм байна.Эрдэнэт хүмүүний амь нас эрсэдсэн энэхүү харамсалтай үйл явдал тэдний хувьд харин ч боломж, ашиг хонжоо, эрх мэдэл, мөнгө болон нүдэнд нь харагдаад байх шиг.
Хэрэв тэд “Засгийн газрын шийдвэр буруу байсан, сайжруулсан түлшийг хэрэглэхгүй байх нь зүйтэй” гэж тэнгэрт нэг дуу, газарт нэг дуу хадаан бархирсаар зогсооход хүрвэл 1.4 сая гаруй нийслэлчүүд бид яах вэ. Нийтээрээ хорт утаандаа угаартаад дуусах уу.Дараагийн удаад лав байгаа бүхнээрээ дэнчин тавиад анхны алхам хийх зүрхтэй, зоригтой хүнгарч ирэхгүй л болов уу.
Г.ОЮУ
Зочин 2019-10-08 202.179.31.108
ах нүүрсний цогон дээр ус хийгээд надад үнэрлүүлээд зүгээр болсон юм ямар учиртай байсан вм бол оо.
Зочин 2019-10-08 202.179.31.108
Дээр үед наяад он юм даа залуу байсан цаг хөдөөнөөс хотод ахындээ ирвээ ах өглөө ажилдаа явчихлаа би гадуур жаал явж байгаад ирсэн чинь гэр нь хүйтэн болчихсон байлаа тэгээд гал түлж нүүрс хийгээд байж байсан чинь гэр дулаацаад овоо сайхан боллоо тэгээд зуухны тагийг нь аваад харсан чинь сайхан улаан цог харагдаж байх юм тэгэхээр нь зуухныхаа тагийг аваад тавьчихсан чинь гэр өшөө дулаан болсон .Тэгэж байтал ах ч ирлээ хоёул гарах юм болов тэгээд гадаа гараад би ухаан балартаад унав тэгсэн чинь
Зочин 2019-10-08 203.91.115.52
Энэ олон жил утаанд зарсан олон тэрбумаар барилга барьсан бол өдийд бараг гэр хороололгүй болох байлаа
зочин 2019-10-08 103.26.195.244
Хаалтаа б** бурэн хаал даа. Тулж бна. Зугээр л бна.Энэ жил утаа гайгуй байх байхаа.
Зочин 2019-10-08 211.36.145.196
Ench neeg ih shine ym bol bishee ! Urdnch gesen utaagui zuuh utaagui tulsh geedl MAHAH-taj ireedl hudlaa uuj ideedl yvdag baisan bizdee !
Зочин 2019-10-08 202.131.245.243
1-рт пийшингийн болон тоосгоных нь чанар муу байна, чадахгүй хүмүүсээр халтуурны муу пийшин бариулж байна. 2-рт хүмүүс пийшингээ хөөлж, өвөлд бэлтгэхгүй байна, нүх сүвийг нь таглахгүй байна, хэнэггүй залхуу байна. 3-рт пийшиндээ янз бүрийн юм хийж түлээд байхаар худаг нь давирхайгаар дүүрчихээд байна. 4-рт пийшингийнхээ хаалтыг болоогүй байхад нь эрт хаагаад угаартаад байна. 5-рт хуруу зузаан цементэн пийшин мөддөө халахгүй, түлш их зарцуулна, шар шавраар л пийшин барьж байсан санагдах юм.
иргэн 2019-10-08 202.9.42.229
Харамсалтай, эмгэнэлтэй явдал болсон байна. Харин түлшээ яаж түлэх вэ гэдгийг сайтар заах, сурталчлах байлаа. Шинжлэх ухаанчаар хандаагүй байна. Химийн хүрээлэн гээч байсаар байтал түлшны шинж чанар, түлсний дараа хүний эрүүл мэндэд, орчны агаарын найрлагатай нэгдээд яаж урвалд орох, сөрөг нөлөөг тодорхойлон тооцох ёстой. Үнэн зөв хийсэн бол ард иргэдэд нөлөөгүй, худлаа мөнгө босгосон бол хийсэн шинжилсэн, дүн гаргасан нь хариуцлагаа хүлээх гэх мэт хариулага тооцох бодитой ажил хиймээр байна.
Зочин 2019-10-08 103.216.196.8
бүх иргэддээ нэгэн зэрэг эрсдэл үүрүүлдэг нь яаж бгаан. бүх хөрөнгө амьдралаа нэг удаагын мөрийнд тавиад туудаг мөрийтэй тоглоомчин шиг. нүүрсийг хорихгүйгээр түлшээ зарж тэр нь үнэхээр чанартай бвал шалгараад үлдэнэ. алдаа оноогоо хэрэглэгчидийн шаардлагаар сайжруулаад явна. гэтэл түргэн түүхий юмаа шууд бүх иргэд дээрээ туршдаг нь яаж бган. иргэдийн хэрэглээнд туршигдаад чанар нь шалгагдаж баталгаатай чанартай бвал иргэд аандаа эрүүл мэндээ бодоод авч л таарна шд. аажмаар шилжүүлдэг болохоос
Зочин 2019-10-08 103.216.196.8
батүүл гэр хорооллыг барилгажуулах ажлыг маш шуурхай явуулж байсан да. тэр эрчээрээ явсан бол хэлтэй амтай ч хамаагүй өдийд гэр хороолол эрс багасчихсан үлдсэн хэсгийг нь чанартай түлшээр хангаад хамаагүй дээр орчинд байх бсан санагддаг юм
Зочин 2019-10-08 202.131.245.243
Баахан луйвар хийж, оффшорт хүү, бэр хоёрынхоо нэр дээр нэг насаараа идэх мөнгө нуугаа биз дээ?
Зочин 2019-10-08 202.131.245.243
Социализмын үед хятдууд ерөөсөө угаартдаггүй байсан. Тоосго, шавар, пийшин бархи хүнээ сонгохоос эхлүүлээд барих, ашиглах талаар хятдуудаас суралцмаар юм.
Зочин 2019-10-08 202.131.245.243
Оросууд ч бас пийшинг төрөл, төрлөөр нь сайн барьдаг л байсан даа.
Зочин 2019-10-08 124.158.109.140
Хайнга, залхуу, наад зах нь яндан хөөлөхөө мэддэггүй бол ямар ч нүүрснээс, тэр бүү хэл бусад түлшнээс ч угаартаж хордоно шүү дээ. Сайжруулсан нүүрссний тухайд дэндүү эрчимтэй өрнөсөн энэ өргөн шүүмжлэл нэг л юмыг хэлээд байна даа….
Зочин 2019-10-08 150.129.141.199
Одоо бас нэг төхөөрөмж оруулж ирэх юм болоод явчивуу. Агаар шүүгч, агаар цэвэршүүлэгч гээд баахан нэмэлт юмтай болцгоосон. Бусад улсууд дэмий гээд байхад манайхан айл бүрт бараг байгаа
өвөө 2019-10-08 103.212.118.37
Утаа харагдах байдал нь багассан ч хорт чанар нь ихэссэн байж болзошгүйг анхаарах хэрэгтэй Хэрэв тийм байвал өвөл гудамжиндаа угаартаж нас барна!!!!!!!!
аймаар 2019-10-08 180.149.96.90
аймаар, Хүний эрхийн мэдрэмжгүй дарга, сэтгүүлчээр дүүрсэн монгол. Хүний амьд явах эрхийг барьцаалж засгийн газар туршилт явуулах эрхгүй.
Зочин 2019-10-08 45.41.181.140
novshiin ardchilsan namiin khulgaichid 30 jil khulgailj khotiig iim bolgosnoo yu gekhnuu. ter miyegombiin enkhbold ulaanbaatariig kherkhen utaanbaatar bolgosniig yu gekhev
зочин 2019-10-08 202.9.43.163
Манайхаан тамын тогооны үлгэрээ больчихоо.Дүүрэг дүүрэгт нь шахмал түлшхэрэглэх зуух яндангийнх нь талаар мэдээлэл сургалтыг эрчимтэй явуулж хандлагыг өөрчил.Хэрэглэж үзсэн. болохоор юм ба шүүҮ
ҮР ХОЙЧИЙНХОО ТӨЛӨӨ БИД ӨӨРСДӨӨ ЗӨВ БАЙХ ЁСТОЙ ШҮҮ
иргэн 2019-10-08 202.9.43.163
шинэ зүйлд алдаа оноо байлгүй л яахав, шинэ түлш зөв хэрэглэж чадвал дажгүй санагдсаан.Хүмүүст хэрэглэх талаар сайнсургалт өгөх хэрэгтэй шүү.Утаа багассан ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ
Зочин 2019-10-08 202.21.108.78
Ene zasag neg l bishee, uhel, osol, uvchlul, ulsgulun daguulsan har murtei zasag ogtsorch l bj ene har darsan udruud duusah bh.
Зочин 2019-10-08 202.9.42.203
Аливаа төрийн шийдвэр, сайтар бодож боловсруулсан , дор хаяж 3-4 жил судалгаа шинжилгээний ажил хийгдсэн бүх эрсдэлийг нарийн тооцсон байх ёстой . Тэрнээс биш нэг их шийдэмгий царайтай амьтний санаан зоргоор төрийн шийдвэр гардаг байж болохгүй шдээ …. Тэнэг шийдвэрийн үр дүн Ард түмэнд хүнд тусншдээ …
Зочин 2019-10-08 202.126.89.168
Амарсайхан гэж хоосон толгой Хүүкээ дуурайж сүржигнэж амралтын өдөр зөвлөлөө хуралдуулж энэ асуудлыг өндөрт гаргасан.араас нь асуудлыг нам шийдэж чадаагүй л бн.Бас хүүк шигээ өмнөх засагаа ямар ч шалтгаангүй хутгалж гарж ирсэн гар.
Зочин 2019-10-08 192.82.64.158
Оркууд оркууд л гэхийн яс юман дээр тэр баригдаад байгаа тансаг байр савыг чинь муу хэлээд байгаа оркууд чинь л дүүргэж байна. хотынх гээл цээжээ дэлдээд байгаа нөхдүүд та нар тэр оркуудтайгаа хаяа дэрлээд өвөр түрийдээ ороод л байж байгаашд. Тэгсэн мөртлөө малчдаас татвар авах ёстой гэдгийг хэлэх хүн буянгийн Жагаагаас өөр хэн хэлж байна . Хотын унаган иргэд бол ихэнх нь гэр хороолод амьдарч байна шд . татвар дарамт нь дээшээ гарч чадахгүйЕр нь бол оркууд л өөрсдийгөө орк гээд байгаамдаа.
Зочин 2019-10-08 103.229.122.163
Зуух оношилдог мэргэжилтнүүдийг хороонуудад ажиллуул. Ингэснээр нүх сүвийг нь бөглөх хэрхэн утаа гэр рүү нь бус гадагшаа гарах аргачлал гэх мэт зйүлийг зааж өгөг.
Зочин 2019-10-08 192.82.64.158
Энэ түлш үнэхээр хэрэгцээ хангаж чадахгүй байгааг л хэлээд байналдаа. Хүн болгон утаагүй болоосой гэж хүсч байгаа тэгээд энэ түлшийг дэмжээд аваад түлсэн. Гэвч төр засаг нь иргэдийн хэрэгцээн дээр дэндүү тоглож бна. Зүгээр байсан бол иргэд юу гэж иргэд амь насаа алдахав. Өөрсдөө түлээд үзсэн юм шиг ярьж бичихээ болилдоо үнэндээ энэ түлш илчгүй бна дээрээс үнс ихтэй бна. Нэгэнт л их хөрөнгө мөнгө зарцуулаад шинэ юм хийж бгаан бол судалгаа туршилтыг нь сайн хийж байж хэрэглэх хэрэгтэй шд.
ЗААВАЛ ХҮНИЙ АМИАР СУРГАМЖ АВАХ ЁСТОЙ ГЭЖ ҮҮ??? 2019-10-08 202.21.100.210
Энэ хүмүүсийн үхэл бидэнд том сургамж болох учиртай
Зочин 2019-10-08 64.119.23.222
Засгийн газар огцор
Зочин 2019-10-08 194.230.158.137
14 hun uhchiheed baihad. Ene Oyu gegch yanhaniii zulbadasiinhaas heden hun uhvel oilgoh baih
Зочин 2019-10-08 202.131.233.214
tulsh hortoi bol bugd l uhne bizdee. bitgii hudlaa hog novshoo tulj busdiig horduulah geed bai. Ene Orkuud buun dalim. Unuudruus ehleed utaa ihseed ehellee. Gaduur nuurs hog novshnii shatsan uner unertej bna. Yagaad ireeduigee ur huuhdee bodood shahmal tulshee zuv zohistoi heregleed yavj boldogui yum be.
Иргэн 2019-10-08 59.153.112.160
Нийслэлийн иргэд хэдэн арваараа хордож алтан амиа алдсаар байхад тэдний эрх ашгОюунхо йг хамгаална хэмээн Улсын Их хуралд сонгогдсон гишүүд болох Ж.Энхбаяр, Аюурсайхан, Учрал, Мөнхоргил Нямдорж Оюунхорол нар яагаад дуугарахгүй туслахгүй байна вэ…
Зочин 2019-10-08 64.119.21.222
өмнөх жилүүдэд л өдийд утаа аймаар бдаг бсан. энэ жил харин ч гайгүй бна. ахиц гарч бна: хороо дүүргээр нь хэсэгчилээд ид хүйтний үёд цахилгааны үнийг нь буулгавал зүгээр л бна.
Зочин 2019-10-08 203.91.115.46
Энэ шахмал түлш ахуйн хэрэглээнд түлэх боломж муу л юм шиг санагдсан, гол нь яагаад иэргэжлийн хүн байхгүй шахам байгаа, мэддэг хүнийхээ үгийг сонсохгүй улс төрчид нүүрс яриад байгаа нь хачирхалтай. Шахмал түлшийг эрчим хүч, уул уурхайн мэргэжлийг хүмүүс ярих ёстой атал, УМХГ, Онцгой байдал ч гэх шиг сүүлдээ бүр засаг даргын орлогч ч гэх шиг ийм инээдтэй мунхаг байж болохгүй биз дээ.
Зочин 2019-10-08 182.160.33.240
ӨМХИЙ ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ЧЕНЖҮҮД ЭЭ? ӨӨР АЖИЛ ХИЙ. ХАРМАА УХ. АЙЛ ДЭЛБЭЛ. АШИГ ИХ .
Зочин 2019-10-08 202.21.108.78
Araasaa olon uhel chireh tulshiig yund surtalchlaad bnaa.
Zochin 2019-10-08 202.126.89.52
Udiid zunduu utaatai baidag harin ch Ene jil utaagui bna, humuust Sain helj surgah heregtei, shine yumand bolj butehgui yum baidag harin dalimduulij show hiij baisnaas uneheer ingeed saihan utaagui baih bol demjeed tuslaad uzeh l heregtei
Зочин 2019-10-08 66.181.183.126
УТАА ҮНЭР ГАРАХГҮЙ УГААРТАЖ ҮХЭЭД БАЙНА ТЭГЭХЭЭР УТАА ГАРАХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЯРЛАХ ЗӨВҮҮ БУРУУ ЮУ УЛААНБААТАРААР ДҮҮРЭН ХАРАГДАХГҮЙ ҮНЭРТЭХГҮЙ ХОРТ УДАА БАЙГАА ГЭЖ ҮЗЭЖ БОЛНО
Зочин 2019-10-08 78.31.204.25
Хөдөөний Оркууд сэтгүүлч болчихсон дайраад байх юмдаа. Шоудсан юм алга. Ер нь тэгээд энэ гэр хорооллыг хүчээр нүүлгэх хэрэгтэй. Үхсэн гээд байгаа нөхдүүд жинхэнэ хөдөөний Оркууд байна лээ. Утаа гардаггүй гээд яндангаа хаачихсан угаартахгүй яахав дээ.
Зочин 2019-10-08 182.160.33.240
хүрэлсүхийг огцруулахын мөрөөсөл болсон гэмт хэргийн үүр уурхай МАНАН-ыхан байж ядаж байнаа. тодруулбал бах с.эрдэнэ ми.энхболд тарвагадорж батүүл нар гэсэн үг.
Зочин 2019-10-08 203.91.115.46
Шахмал түлш түлснээс болоод хүн олноороо үхээд байна, цаашдаа ч үхнэ, одоо яах вэ шударга ёсоо. Иймэрхүү чам хог шаарууд олон байгаа даа. Монгол ялна ч бил үү , ялж байгаа нь энэ юм болов уу, ядарсан ардууд үхээд байна, чи хуцах юмаа олов оо.
Зочин 2019-10-08 182.160.33.240
овоо доо энэ сайт. . эргүү ямаа минь ямар ч туршилт хийгээгүй. туршигдсан зүйлийг үйлдвэрлэж байна. буруу түлбэл юугаар ч галласан угаартана. жил бүр л буруу галлагаар олон хүн угаартаж үхдэг. энэ жил л угаартаад эхлэв үү? бээрсэн ялаа минь
Зочин 2019-10-08 203.91.115.46
Жил бүр хэзээ олон хүн угаартаж үхээд байсан юм, их мэддэгээ больвол яасан юм. Иймэрхүү их мэдэгч оркууд хотоос зайлвал утаа багасна. Хэнд ч хэрэггүй нийгмийн шаар.
Зочин 2019-10-08 202.126.89.36
14 хүний алтан амиар туршилт хийнэ гэдэг бол маш том тэнэглэл.Шударга ёс тогтсон оронд бол Ёрөнхий сайд нь ард түмэнээсээ ужчлалт гуйгаад Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог.Манайд эсрэгээрээ амиа алдсан иргэдээ даапаалж шоолоод сууж байна.Энэ чинь шударга ёс мөн үү гэж Хүрэлсүхээс ард түмэн шаардах эрхтэй
зочин 2019-10-08 139.5.216.146
энэ нүүрсийг түлж байгаа үед яндангиин хаалтаа сайн нээх хэрэгтэй бүү улс төрж иргэдээ маш сайн түлш шүү