“Ньюс” агенлаг энэ долоо хоногийн “ЗӨВЛӨГӨӨ” буландаа байгаль орчноо аврахад нэн тустай 20 алхмыг онцолж байна.
Сүүлийн үед хүн бүр, ялангуяа соёлтой боловсон залуус байгаль орчноо хайрлах сэтгэлтэй болж байна. Гэвч юу хийх нь тустай, юуг хийж болохгүй вэ гэдгийг ялгаж салгахад эхэндээ бэрх. Дэндүү жижигхэн юм шиг зүйлүүд ч дэлхий ертөнцийг гайхалтайгаар эрүүлжүүлэх чадалтай байдаг байх нь. Доорх 20 алхмыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэхийг хичээгээрэй.
- Хувцсаа хандивла
Нэг килограм даавуун бүтээгдэхүүн хийхийн тулд 23 кг хүлэмжийн хий ялгаруулдаг. Тэгсэн хэрнээ жил бүр хүмүүсийн хувцаслах тренд өөрчлөгдөж, олон олон даавуун бүтээгдэхүүн хаягдаад, удалгүй буцаад тренд болохын хэрээр үйлдвэрлэгдсээр байна. Хувцсаа хандивлах, комиссын хувцас авах, найзуудтайгаа солилцох нь бидний байгаль орчлонг аврахад онц сайн нөлөөтэй байх болно.
- Задгай цай хэрэглэ
Сүүлийн үеийн судалгаагаар липтон цайны уут хийхэд сая сая микропластик хэрэглэгдэж байгааг нотолсон бөгөөд ихэнхдээ тэднийг нэг удаа хэрэглээд л хаяж байна. Дараагийн удаа цай худалдаж авахдаа задгай цай сонгоорой.
- Дахин цэнэглэгддэг баттерей сонго
Олон дахин цэнэглэж болдог баттерей байгаль орчинд ээлтэйгээс гадна мөнгөнд ч тун хэмнэлттэй. Нэг удаа хэрэглээд хаясан баттерей дотроос хүчил нь ялгарч, агаар болон хөрсийг ихээр блхирдуулдаг.
- Долоо хоногт нэг удаа махгүй хоолло
Махан бүтээгдэхүүн, ялангуяа үхрийн махыг боловсруулахад маш их зүйл шаардлагатай. 450 гр мах боловсруулахын тулд 3500 гр ус буюу нэг удаагийн хоолны мах бэлдэхэд 3100 литр ус үрэгддэг.
- Хувцсаа хүйтэвтэр усаар угаа
Ихэнх угаалгын машин нэг удаадаа 150 литр ус хэрэглэдэг. Угаалга хийх хүйтэн ус хэрэглэвэл жилд 12800 литр ус хэмнэж чадна. Мөн хатаагчийн оронд агаарт хатаавал эрчим хүч бага зарцуулна.
- Өлгүүрийг дахин ашигла
Дахин боловсруулах үйлдвэрүүд өлгүүр хүлээж авдаггүй. Хэрвээ танд хэрэгцээнээс илүү өлгүүр байгаа бол хаяхын оронд ойролцоох хими цэвэрлэгээний газарт өгөөрэй. Тэд дуртайяа авах нь гарцаагүй.
- Муурандаа эко элс хэрэглүүл
Ихэнх муурны элс задардаггүй цавуулаг материалаар хийгдсэн байдаг. Америк улсын хэмжээнд л гэхэд жилд 2 сая тонн эко бус муурын элс хаягдаж байна.
- Дэлгэцийн гэрлээ багасга
100 хувь гэрлийг 70 болгоод байвал эрчим хүчээ 20 хувиар хэмнэнэ.
- Залгуураа салга
Маш амархан үйлдэл ч гэлээ бид залхуурдаг. Электрон хэрэгсэл унтарсан байлаа ч залгуур нь залгаатай бол их бага хэмжээгээр тог гүйсээр л байдаг.
- Асаагуур биш шүдэнз хэрэглэ
Асаагуурыг хуванцраар хийдэг, бутаны хийтэй, ихэнхдээ ганц л хэрэглэдэг гэх мэтчилэн асаагуурын хор нөлөө их. Жил бүр 1.5 их наядаар тоологдох асаагуур хаягдаж байна. Оронд нь шүдэнз, ялангуяа дахин боловсруулсан цаасан шүдэнд байгальд илүү ээлтэй.
- Өөрөө унтрах тохиргоог идэвхжүүл
Сүүлийн үеийн төхөөрөмжүүд, ps4, xbox гэх мэтэд өөрөө унтрах горим байдаг болсон. Хэрэглэхгүй үед өөрөө унтарснаар эрчим хүч, вайфай хэмнэх болно.
- Хуучин загварын шүршүүр хэрэглэ
Хуучин загварын толгой дээрээс даралтгүй гоождог шүршүүр хэрэглэснээр жилд 4-30 мянган литр ус хэмнэх боломжтой.
- Машинаа мэргэжлийн газраар угаалга
Мэргэжлийн машин угаагчид байж болох хамгийн бага усаар угаадаг. Машинаа өөрөө угаахаа больсноор жилд 32 тэрбум литр ус хэмнэх боломжтой.
- Эко хайгч хэрэглэ
Эко хайгч хэрэглэж сурснаар байгаль орчиндоо хөрөнгө оруулах боломжтой. Жишээ нь, Ecosia хайгч хайлт тутмаас олдог зар сурталчилгааны орлогоосоо 80 хувийг мод тарихад зарцуулдаг.
- Ил зуухаа хаа
Хэрэглээгүй үедээ ил зуухаа хааж байвал дулаанд ч, мөнгөнд ч хэмнэлттэй. Ил зуухыг нээлттэй байлгах нь 120 см2 цонх онгорхой байхтай адил
- Спамыг бүү тоо
Спамуудыг ангилах, шүүхэд 33 тэрбум электрон хэрэгсэл ажиллаж байдаг. Нэг бүр нь 0.3 грамм хар тугалган мөр үлдээдэг. Харин жил бүр цахим ертөнц даяар 62 их наяд спам явж байдаг.
- Яаралтай шуудангаас татгалз
Тэртэй тэргүй ирэх барааг яаруулж хүргүүлэх нь илүү техник, илүү зам, илүү түлш зарцуулна.
- Дуугаа татаж аваад сонс
Сиди болон пянз, кассетний үйлдвэрлэлд 2000 аад онд 61 сая килограм хуванцар хэрэглэдэг байсан бол 2016 онд 8 саяар буурчээ. Мөн интернэтээс биш, татаж авсан дуугаа сонсвол эрчим хүч ихээр хэмнэнэ.
- Даавуун живх хэрэглэ
Аль болох боломжтой үедээ даавуун живх хэрэглэ. Энэ нь байгаль орчинд болон таны хүүхдийн арьсанд ч тустай. Жилд 3.5 сая тонн живх байгальд хаягдаж байна.
- Хулсан сойз олж ав
Жилд дөрвөн тэрбум хуванцар сойз хаягдал болж байна.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: www.boredpanda.com
Холбоотой мэдээ