Туркийн “Medya Gunlugu” хэвлэлийн газар хэлэхэд хүнд орос үгийн толийг хэвлэн гаргажээ.
"Тэс өөр хэлний бүлэгт багтах орос хэлийг сурсан гэж бодож байгаа хүмүүс энэ тольд багтсан үгүүдийг хэлж туршиж үзээрэй” хэмээн өмнөх үгэнд нь тодотгосон байна.
Тольд орсон үгүүдээс хамгийн бага үсэгтэй 19, хамгийн ихдээ 32 үсгээс бүтсэн үг байгаа ажээ. Тухайлбал, рентгеноэлектрокардиографический, частнопредпринимательский, субстанционализирующийся, человеконенавистничество, переосвидетельствоваться, сельскохозяйственно-машиностроительный, высокопревосходительство, достопримечательность зэрэг үгс багтжээ.
Зочин 2019-10-08 64.119.22.165
одоогийн хүүхдүүд орос хэлэндээ хэр байдаг юм гэхээс дунд болон ахмад үеийнхэн маань орос хэлэндээ мундаг байсан даа.
Зочин 2019-10-08 43.228.129.4
Резкоконтинентальный