Аравдугаар сарын 7-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 67 насны төрсөн өдөр тохиолоо. Төрсөн өдрөө Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн хамтаар Сибирийн тайгад тэмдэглэy өнгөрүүлжээ. Өндөр уулын оройд зогсон алсыг харж буй, мөөг түүж байгаа зургууд нь Оросын хэвлэлд нийтлэгдсэн байна. Гэхдээ Путины Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэвлэлд өгсөн мэдээлэлдээ төрсөн өдрийнхөө өмнөхөн тайгад очсон гэжээ.
Өнгөрсөн 2018 онд Путин амралтаа Тувад өнгөрүүлсэн юм. Тувад түүнийг Тувагийн Захирагч Шолбан Кара-Оол, Саяно-Шушенскийн дархан цаазат газрын дарга Геннадий Киселев, Оросын Үндэсний аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников нар дагалдсан.
Харин 2017 оны наймдугаар сард Путин Сибирьт амарсан бөгөөд түүнийг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугоос гадна Тувагийн Захирагч Шолбан Кара-Оол, Хакасийн Захирагч Виктор Зимин нар дагалдсан. Тэр үед Путин нууранд загасчилж байгаа зургаа олон нийтэд дэлгэж байв.
Bold o 2019-10-08 223.62.169.94
Putin guai yagaad manai Tuvamongoliin nutagd zugaalaad bn ve
Зочин 2019-10-08 202.131.245.243
Тувамонгол гэж хэзээ ч нэрлэгдэж байгаагүй юм л даа, данжаад аа. 3 хуваагдсан уранхайн дундах нь Тагна-Урианхайн хязгаар гэж Манж Чин улсын мэдэлд, Улиастайн манж амбанд захирагдаж байсан. Энэ газар хэзээ ч танай хятдынх байгаагүй, Болдоо боорцог оо.
Зочин 2019-10-08 64.119.19.198
горбатая гора гээд "нөгөө" нөхдүүдийн тухай кино бдаг тэр санаанд орчихлоо
Зочин 2019-10-08 202.179.26.241
haha yag tiim. brokeback mountain gej "nuguu ergiin" garuudiin tuhai kino bii