Аравдугаар сарын 7-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 67 насны төрсөн өдөр тохиолоо. Төрсөн өдрөө Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн хамтаар Сибирийн тайгад тэмдэглэy өнгөрүүлжээ. Өндөр уулын оройд зогсон алсыг харж буй, мөөг түүж байгаа зургууд нь Оросын хэвлэлд нийтлэгдсэн байна. Гэхдээ Путины Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэвлэлд өгсөн мэдээлэлдээ төрсөн өдрийнхөө өмнөхөн тайгад очсон гэжээ.
Өнгөрсөн 2018 онд Путин амралтаа Тувад өнгөрүүлсэн юм. Тувад түүнийг Тувагийн Захирагч Шолбан Кара-Оол, Саяно-Шушенскийн дархан цаазат газрын дарга Геннадий Киселев, Оросын Үндэсний аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников нар дагалдсан.
Харин 2017 оны наймдугаар сард Путин Сибирьт амарсан бөгөөд түүнийг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугоос гадна Тувагийн Захирагч Шолбан Кара-Оол, Хакасийн Захирагч Виктор Зимин нар дагалдсан. Тэр үед Путин нууранд загасчилж байгаа зургаа олон нийтэд дэлгэж байв.