Оросын тэрбумтан цугласан хүмүүс рүү 20 мянган доллар цацжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

Оросын тэрбумтан цугласан хүмүүс рүү 20 мянган доллар цацжээ

Оросын тэрбумтан цугласан хүмүүс рүү 20 мянган доллар цацжээ

Оросын бизнесмен Игорь Рыбаков Санкт Петербург хотноо зохиогдсон “Synergy Global Forum” арга хэмжээ эхлэхийн өмнө тэнд цугласан хүмүүс рүү 20.000 ам.доллар цацсан нь шуугиан тарилаа. Үүний дараахан бизнесмэн яагаад доллар цацсанаа сэтгүүлчдэд тайлбарласан байна.

Юун түрүүн энэ үйлдэл нь бодлогогүй алхам биш байсан хэмээн тэр хэлжээ. “Намайг хүүхэд байхад аав маань надад нэг доллар өгөөд, үүнийгээ үржүүлж олон болгоод бусад хүмүүст өгөөрэй гэж хэлсэн. Аавынхаа захиасыг биелүүлж, миний гарын үсэгтэй, бас "х10" гэсэн тэмдэглэгээтэй долларын дэвсгэртүүдийг цацсан. Би бүхий л насаараа хүмүүсийн сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө явсан” хэмээн Игорь Рыбаков хэлжээ.

“Synergy Global Forum” арга хэмжээнд Игорь Рыбаков нэг цагийн илтгэл тавиад, 200 мянган ам.долларын хөлс авсан бөгөөд хүмүүс рүү цацсан 20.000 бол кешбэк байсан хэмээн телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж