Баавгайд бариулсан аав, хүү хоёрт нүүхийг олон удаа сануулжээ | News.MN

Баавгайд бариулсан аав, хүү хоёрт нүүхийг олон удаа сануулжээ

Баавгайд бариулсан аав, хүү хоёрт нүүхийг олон удаа сануулжээ

Баавгайд бариулсан аав, хүү хоёрт нүүхийг олон удаа сануулжээ

Монголчуудын төсөөлж ирсэн найрсаг зантай майга бор догшин ширүүн араатан болохоо харуулж, хүний аминд хүрсэн нь олныг цочирдуулаад байна. Хөвчийн хүрэн баавгай тайгаасаа бууж хоттой хонь үргээх, айлын өрөм цагаа идэх нь энүүхэнд болж, гэртээ байсан аав, хүү хоёрын аминд хүрсэн харамсалтай хэрэг энэ сарын 3-нд гарлаа. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг, Могойн гол хэмээх газарт нутаглаж байсан айлд ийм золгүй явдал тохиолдсон нь идэш тэжээлийн хомсдолтой холбоотой гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж буй юм.

Сэлэнгэ аймагт наймдугаар сарын 20-ны үеэс эхлэн суурьшлын бүсэд баавгай орж ирэх тохиолдол нэг бус удаа гарчээ. Тодруулбал, аймгийн хэмжээнд нийт 12 ийм тохиолдол бүртгэгдсэн гэж тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээлэв. Тус газрын дарга н.Түвшинтөгсийн хэлснээр, энэ жил баавгай олноороо үзэгдэх болсон нь идэш тэжээлийн хомсдолоос болсон төдийгүй амьдрах орчин нь хумигдсанаас үүдэлтэй аж.

Тэрбээр “Сэлэнгэ аймаг хөвчийн бүс ихтэй. Энэ жил баавгай суурьшлын бүс рүү орж, хоттой хонь мал руу дайрч, барих нь бидэнд тулгамдаж буй гол бэрхшээл болж байна. Гэхдээ ховордсон амьтан учраас буудаж болохгүй. Шөнийн цагаар гэрэл тавих, дуу чимээ гаргах, сум тавих байдлаар үргээлэг хийж байгаа ч баавгай эргээд л суурьшлын бүсэд ирж байна. Энэ нь хоол тэжээлийн хомсдолтой холбоотой. Бас хүний буруутай үйл ажиллагаанаас болж тэдний амьдрах орчин хумигдах болсон. Энэ нь иргэд ойн зах, голын эргээр нутаглаж амьдрах болсонтой холбоотой.

Бидний зүгээс малчдад зэрлэг амьтдын нутагладаг бүстэй ойр нутаглахгүй, нүүхийг анхааруулж, сэрэмжлүүлж байгаа ч үл тоож байна. Зарим нь анхаарч өвөлжөө рүүгээ нүүж байгаа ч ихэнх нь сэрэмжлүүлгийг хайхрахгүй байгаа нь тэдний ухамсартай холбоотой” гэлээ.

Аав, хүү хоёрын аминд хүрсэн баавгай нь манай орны хүрэн баавгай юу, Сибирийн ойн түймрээс дүрвэж орж ирсэн өлсгөлөн хар баавгай юу гэдэг дээр олон хүн маргаж, нэг зоосны хоёр тал болж, мэтгэлцэх болов. Амьтан судлаачид, мэргэжилтнүүд хар баавгай Монголд орж ирэх боломжгүй. Хоол тэжээлийн хомсдолд орсон манай орны хүрэн баавгай хэмээж буй.

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өгсөн мэдээллээр, тухайн айл нь малчин өрх биш, бичил уул уурхай явуулж байсан техник тоног төхөөрөмжийг манаж байсан айл аж. Аав, хүү хоёрын амьдарч байсан гэр суурьшлын бүсээс хол, зэрлэг амьтдын нутагладаг бүстэй ойр байсан тул наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нүүхийг нэг бус удаа сануулсан ч хүчрээгүй байна.

Тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас “Баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн цагаас эхлэн тухайн айлд нүүхийг сануулсаар байтал нүүгээгүй. Эцэст нь маш харамсалтай юм боллоо. Гэхдээ тухайн айл руу дайрсан баавгай нь хүрэн баавгай биш, хар баавгай байх магадлалтай” гэдгийг тодотгосон юм. Хэдийгээр Сибирийн хар баавгай хил давж ирсэн нь нотлогдоогүй ч Сэлэнгэ аймгийн мэргэжилтнүүдийг баавгай үргээх, био техникийн арга хэмжээ авах үед нэг бус удаа хар баавгай харагджээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлснээр, өмнөх жилүүдэд баавгай суурьшлын бүс рүү орсон тохиолдол цөөхөн гарч байсан бол энэ жил олноороо харагдах болсон нь жимс, самрын ургац бага, идэш тэжээлийн хомсдолоос болсон аж. Сүүлийн нэг сарын байдлаар зургаан аймгийн есөн суманд баавгай хүн рүү дайрсан есөн тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, Төв аймаг, Хэнтий, Сэлэнгэ, Дархан аймагт бүртгэгдсэн.

Өмнөх жилүүдэд баавгай суурьшлын бүс рүү орсон цөөн тохиолдол гарч байсан бол энэ жилийн хувьд олноороо суурьшлын бүсэд үзэгдэх болсон нь идэш тэжээлийн хомсдолоос болсон гэж мэргэжилтнүүд тайлбарлаж буй юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Номин-Эрдэнэ “Баавгай нь жилийн дөрвөн улирлаас шалтгаалан идэш тэжээлээ өөрчилдөг холимог идэштэн.

Яг одоо буюу намрын улиралд самар, жимсээр хооллодог. Энэ амьтан самар жимс, загас, амьтны сэгээр хооллодог холимог тэжээлтэн юм. Зөвхөн идэш тэжээл нь хомс үед бор гөрөөс, зэрлэг гахай зэрэг амьтан барьж махаар хооллодог. Энэ жил самар жимсний ургац бага, хоол тэжээлийн хомсдолд орсон учраас айл руу дайрсан байх магадлалтай. Энэ нь хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой.

Самар жимсний ургац бага, дээр нь хүмүүс хууль бусаар самар жимс их хэмжээгээр түүж хурааснаас болж баавгайд хоол тэжээлийн хомсдол үүссэн гэж хэлж болно. Хэрэв энэ жил самар жимсний ургац их байсан бол хүн рүү дайрахгүй байсан” гэжж хэлсэн юм. Мөн Сибирийн баавгай Монголд байгаа эсэхийг одоогоор тогтоох боломжгүйг яамнаас мэдэгдэв.

Баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн тухай мэдээлэл есдүгээр сарын 3-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирсэн бол есдүгээр сарын 4-нд Хэнтий аймгаас бас иржээ. Энэ дагуу тус яамнаас иргэдийг зэрлэг амьтны суурьшлын бүсээс нүүлгэх, сэрэмжлүүлэг өгөх, сум тавьж үргээлэг хийх, хүний амь нас эрүүл мэндэд халдах эрсдэлтэй зайлшгүй нөхцөлд Амьтны тухай хуулийн 35.5-д заасны дагуу буудах зөвшөөрөл олгожээ.

Гэхдээ баавгайг буудахаас илүү унтуулж, идэш тэжээлтэй газар тавих нь хамгийн зөв арга гэж Байгаль орчин ,аялал жуулчлалын яамнаас онцолсон билээ. Манай улсын хувьд зэрлэг амьтан суурьшлын бүсэд орсон тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар нарийн зохицуулалт байхгүй. Цаашид Амьтны тухай хуульдаа энэ тухай зохицуулалт оруулах шаардлагатай аж.

Эргэн сануулахад, өнгөрсөн жилийн аравдугаар сарын 21-нд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг, Яргайтын ам орчимд намаржиж байсан найман айл руу баавгай халдаж, гэрийг нь түйвээсэн тохиолдол гарч байв. Золоор тухайн үед хүн амьтан бэртээгүй, баавгай хэд хэдэн айлын гэр дээр гарч унь, тооныг нь эвдэж, амбаарт нь байсан аарц, тос, өөх, махыгь идсэн байдаг. Энэ нь мөн л хоол тэжээлийн хомсдолоос үүдэлтэйг амьтан хамгаалагчид болон мэргэжилтнүүд хэлж байсан билээ.

Манай орны хувьд 500 гаруй баавгай байдаг. Мах, жимс, өвс ногоо, шавж гээд төрөл бүрийн зүйлээр хооллодог энэ амьтан намрын улиралд самар нөөцөлж, жимсээр хооллож, арваннэгдүгээр сар гэхэд ичээндээ ордог байна. Гэвч идэш тэжээлгүй болсноос үүдэн ичиж чадахгүйд хүрч арга буюу суурьшлын бүс рүү нэвтрэх болсныг ч бас буруутгах аргагүй юм.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-08 103.57.93.211

Хорвоогийн хамгийн аюултай амьтан ХҮН хүмүүн бидний буруу үйл ажиллгаанаас болж байгал эх сүйтгэгдэж байна.
Баавгай амьдрах орчин нь шахагдаж. идэш тэжээл ховордоод л өлсч улангасаад мал амьтан хүн рүү халдаж байгаа нь үнэн. Тэрнээс баавгай өсч үржээд хөвчдөө багтахгүй болчоогүй. Өдий үед ичихээ дөхөөд тарга хүчээ авч өвөл хаврыг ажрахгүй давах бэлтгэлээ хангадаг үедээ өлсгалөн байгаа нь аюул дагуулж байна.

Avatar

Зочин 2019-10-08 202.126.88.131

Хууль бус уурхай ажиллуулсан эздэд нь хариуцлага тооц. Манахгүй бол өрөнд орно гэж айсандаа нүүгээгүй биз.

Avatar

Зочин 2019-10-08 182.160.37.68

яамныхан яахав контороосоо ажлаа хийж байгаа биз

Avatar

р 2019-10-08 202.55.188.41

Нэгт энэ баавгай Монголд бус канадын хар баавгайн зураг байна! хоёрт мэдээллээ маш нягталж бай!

Avatar

иргэн 2019-10-08 202.126.88.146

юун ѳѳр ѳѳ хайж мэдэмхийрсэн п***а вэ, сэрэмжлүүлэг унш гэсэн болохоос аль нутгийн баавгай вэ гэж асуусан юм уу

Avatar

Зочин 2019-10-08 45.41.181.140

Сэлэнгийн Ж.Эрдэнэбат гишүүн нутагтаа энд тэнд техниктэй нинжа нараар алт ухуулдж мөнгө олж байгаль орчин сүйтгэж байна

Avatar

Зочин 2019-10-08 202.126.88.184

Selengiinhen gazar nutgaa haa hamaagui ih ongichuulj hamag modoo hyadaad horsoo ulaanaar erguulchiheer oin amitan baih gazargui ideh hoolgui l bolchihgui yu! Buh yum baigaliin zohitsolooroo baidag henbugai ni ch uunii esrge zogsoj chaddaggui, haramsaltai ni!

Avatar

Зочин 2019-10-08 150.129.140.25

ARAI CH DEE HUNII AMI NASIIG TUR ZASAG BUR DORD UZEJ BNAA YAAJ ERUUL AYULGUI ORCHIND AMIDARCH YWNA ARDVIRGED L BURUUTAI YM BH DAA UURSDUU NEG CH ASUUDALD HARIUTSLAGA HULEEHGUI DOR BURNEE BIE BIE UMURCH BH SHIW HUNII AMIND HURCH BGA ZERLEG AMITADIIG BUUDAJ ***h NI ZUW UGUI BOL DAHIADVL HUNII AMI NASIIG HUNUUWUL YAANA

Avatar

Зочин 2019-10-08 202.126.89.149

Manai tur zasag hvnee bus zerleg amitan, ongon baigalaa hamgaaldagiimaa,chi medej about !!!

Avatar

Уншигч 2019-10-08 202.21.108.70

Чиний нүү гэж хэлсэнийг хэн нотолж байгаан. Сайн санаад нүүлгээд өгчихгүй яав. Амьдрахын эрхээр хэдэн төгрөг хараад манаач хий бгаа ш дээ аав хүү 2. Амвдралаас хол тасарсан юм битгий яриад бай чи

Avatar

Уншигч 2019-10-08 202.21.108.70

Энэ дарга Үхсэн хүнийг буруутгаж ярихаа боль. Үгээ олж чальчиж сур, хэлэх үгээ бодож ярьж сур!!!!!!! Дарга болох ч болоогүй бна дааа,

Avatar

Зочин 2019-10-08 202.126.88.131

Чи таньдаг хүн бололтой. Даргын суудал булаацалдсан нэг хүн байдаг тэр л байна. Чадлаараа л хөөцөлдөж гэрийн бараа ч харахгүй яваа хүмүүсийг доромжлох хэрэггүй шүү

Avatar

zochin 2019-10-08 202.55.183.178

Төвшинтөгсөө чиний хүүхэд баавгайд бариулаасай билээ. Сумын засаг дарга нь чамд маш олон удаа хэлж анхааруулж арга хэмжээ авч өгөхийг хүсэж байсан. Чи нохой хуцсан чинээ тоогоогүй. Одоо ядарсан айлын аав нялх хүүхэд үрэгдсэний дараа өөрсдийнх нь хохь гэж ярьж байгаам у. Чамайг хаа таарсан газар чинь машиаар дайрч а**а даа. Яасан их өөрийгөө өмөөрсөн юм ярьдгын а**а да чамайг

Avatar

Уншигч 2019-10-08 202.21.108.70

Энэ Түвшинтөгс гэдэг дарга гуай чи , үхсэн хүн босож үг хэлэх биш гэсэн шиг амныхаа зоргоор ярьж баых шив дээ. Нүү гэж нэг биш удаа хэлж байсан гэж ярьж суухынхаа оронд нүүлгээд өгчихгүй яасийн ??? Яаж ингэж хэлж ярьлцлага өгч чадаж бнааа, чамд ичих булчирхай гэж алгаа дарга гуай. Тийм л дарга юм бол ядуу буурөй энэ аав хүү 2- г хүчээр нүүлгэсэн бол өдийд амьд сэрүүн байх байлаа, маш харамсалтай яааа. Чи зай суудалаа тавиад зайл. Ийм ухаан муутай нөхдүүд даргын суудалд оччоод донгосож явахаа бол

Avatar

Зочин 2019-10-08 202.126.88.131

Хулгайн уурхай ажиллуулсан юмнууддаа очиж хэлээч. Өөр яах байсан юм. Сумын дарга өөрөө нүүлгэчих хэрэгтэй ш дээ. Сонгуулийн шоучингууд шоудаад. Ерөө сумын дарга бол эзгүй байгаа. Жавхлант сумын нэг нөхөр л шоу хийгээд яваад байгаа.

Avatar

иргэн 2019-10-08 202.131.227.82

нүүхийг сануулж байхаар нүүлгээд өгөхгүй дээ.

Avatar

Зочин 2019-10-08 157.147.245.74

Дүрэм журам биелүүлдэггүй дураараа хүмүүсийг ямар зардлаар нүүлгэх юм бэ.
Дураараа аав ээжээс болж хөөрхий хүүхэд л хохирлоо

Avatar

Зочин 2019-10-08 203.91.115.44

Hil hyazgaargui uul uurhai mal mallah ged amidrah gazargui bolgoj bna mongold zohitsuulah tor bna u baavgai amidrah nutgiig hamgaalaltand avah heregtei

Avatar

Зочин 2019-10-08 202.55.188.89

baavgai ern baigald yamar ashigtai amitan bee

Avatar

зочин 2019-10-08 203.91.115.250

Сибирийн хар баавгай байсан бол өөрийн баавгайгаа харж чадалгүй хил давуулж алдсан хүмүүс хохирлыг төлж дээ. Эс бөгөөс хүрэн харын ялгаа юу байна

Avatar

Ha ha bichne gej ch dee chaavaas 2019-10-08 162.229.188.40

Хэдийгээр Сибирийн хар баавгай хил давж ирсэн нь нотлогдоогүй ч Сэлэнгэ аймгийн мэргэжилтнүүдийг баавгай үргээх, био техникийн арга хэмжээ авах үед нэг бус удаа хар баавгай харагджээ.

Avatar

Зочин 2019-10-08 1.216.29.59

"Идэш тэжээлийн хомсдолоос болж" гэсэн утгатай өгүүлбэр 6 давтагдсан байхын. Хуучин мэдээн дээрээ копи хийж байгаа бол хасаж найруулж барьж бай л даа, давхардсаар байгаад хачин аймар юм болохын.

Avatar

ААГИЙ 2019-10-08 66.181.164.222

Самар жимс, чулуу гээд л юуг л бол юуг юучгүй цөлмөж байдаг өмхий үхэр монголчууд их болжээ. Одоо сөнөх дөхөж байгаа байхаа.

Avatar

prk 2019-10-08 107.77.165.3

ardbarsyg NI salbadai gej yaaj medej bnaa ubchtei uttei boovooroo shasj gyideg ymxii shaaaaaar yumaa,

Avatar

bataa 2019-10-08 202.131.225.205

Baliar zerleg buzriin mongolchuud, etseg uvgudiin uldeesen gazar an amitnaa ingej alj baigaagaa ukhaarakhgui baliar khun sugnuudshuu!!!

Avatar

ajilchin ardsygdm2xamtragch xylgaichid 2019-10-08 107.77.165.3

xar Ard barsyg chini myyxsi tsaraitai,galzyychyyd ARAA yrgeeleg xiixviidee,belcheerii gazar nytgaa xamgaalj byydaxaas uur argagyi,ylcaa xamgaaltsgas.kkkkkk.shaaryydiixaa yariag NI Cain consoodxoopoi,emegchilcendee xopcoj,calbadai guyaa. Calbagnyylaad shaaltsaad gyigeed baigaag s***r shyy

Avatar

БААВГАЙ 2019-10-08 202.179.25.154

СОНИН Л ХЭРЭГ БАЙНА. БААВГАЙ Ч ГЭЛЭЭ АЙЛЫН ТУУРГА УРААД , ХАНА ЭВДЭЭД ОРЖ ИРЖ БАЙХАД ХОЁУЛ ХОЁУУЛАА УНТАЖЭЭ БАЙГААД БАРИУЛДАГ Л ЮМ БАЙХ ДАА. ЯДАЖ НЭГИЙГ НЬ БАРЬЖ БАЙХАД НӨГӨӨ НЬ УНТАЖ Л ХЭВТСИЙМ БАЙХ ДАА.

Avatar

зочин 2019-10-08 202.9.42.203

Энэ төр чинь хүний амийг үл тоож байх шив !!!!!. Араатанд бариулбал хохь нь , угаартвал … бас хохь нь …

Avatar

Зочин 2019-10-08 64.119.17.244

Арьсаа хамгаалсан арчаагүй бэртгэчингүүд. Яг нүү гэж сануулсан байж харагдаач, золиос болсон эцэг хүү хоёрыг буруутгах нь,

Avatar

Зочин 2019-10-08 66.181.161.16

л***р ГЭЖ ГАЗАР НУТГАА СЭНДИИЧЭЭД БАЙЙ ЗЭРЛЭГ АН АМЬТДАА ДОГШРУУЛААД БАЙ ТГХР ИИМ ЮМ БОЛЖ БГМ ДАА

Avatar

Зочин 2019-10-08 64.119.27.183

Эх орны хvрэн баавгай идсэн бол зев!! Харин хvний нутгийн хар баавгай хил зерчиж орж ирээд идсэн бол естой хууль бус !! Хил зерчvvлсэн эх орны харуулд хариуцлага тооцоод НVБ-д мэдэгдэж Путинд эсэргvvцэл нот гардуулах нь хамгийн зев гарц байх!!!

Avatar

1 2019-10-08 66.181.183.126

ҮХСЭНИЙ ХОХЬ ГЭЖ БАЙГААМУУ, УГААРТАЖ ХОРДОЖ ҮХНЭ ГАЛАА БУРУУ ТҮЛСЭН ЗЭРЛЭГ АМЬТАНД БАРИУЛНА ӨӨРИЙН ХОХЬ БОЛНО ЯАЧИХСАН НИЙГЭМ БЭ ЭНЭ УЛС ОРОНД АРД ИРГЭДЭЭ ГЭСЭН ЮМ БАЙНУУ БҮГД АРЬСАА ХАМГААЛНА.

Avatar

Зочин 2019-10-08 64.119.24.142

Харин тийм ийм хүйтэн цэвдэг сэтгэлтнүүдыг бид сонгожээ

Avatar

Зочин 2019-10-08 150.129.143.6

Тэр бичил уурхайн эздэд нь хариуцлага тооц

Avatar

Эцэг 2019-10-08 202.170.67.56

Хүний буруутай үйлдлээс болж хөөрхий амьтад орох оронгүй идэх хоолгүйдээ лл ингэж байгаа. Тиймээс тэр амьтдыг ийм байдал хүргэсэн нь хүн төрлөхтөн бид нар эд нараас ч МУУ АРААТАН.

Avatar

Зочин 2019-10-08 202.21.112.195

тухайн айл нь малчин өрх биш, бичил уул уурхай явуулж байсан техник тоног төхөөрөмжийг манаж байсан айл аж. Аав, хүү хоёрын амьдарч байсан гэр суурьшлын бүсээс хол, зэрлэг амьтдын нутагладаг бүстэй ойр байсан тул наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нүүхийг нэг бус удаа сануулсан ч хүчрээгүй байна.

Avatar

Зочин 2019-10-08 203.169.49.125

Manaikh shih oil model bahati gazer baavgaini to set olon bolson.

Avatar

Зочин 2019-10-08 192.82.64.216

манайх газар нутгийн хэмжээтэйгээ харьцуулахад ой мод багатай болохоос ойн нөөцөөр тийм ч бага биш шүү. Зарим улсын нутаг дэвсгэртэй тэнцэхээр ойтой.

Avatar

Арчаагүй ард түмэн 2019-10-08 193.34.232.23

Алтны Нинжа нараа зайлуулаачээ. Арчаагүй Оркууд амьдарч чадахгүй ан амьтадынхаа газар нутаг, хоол тэжээлийг нь булаацалдаад. Монголчууд амьдрах гэж ядаж байнаа хөөрхий. Ёстой дэлхийн хамгийн арчаагүй ард түмэн дээ.

Avatar

Зочин 2019-10-08 64.119.24.142

Үхсэн хүн үг хэлэх биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж