"Шударга дүр эсгэгч" | News.MN
76:1
"Шударга дүр эсгэгч"

News агентлаг УИХ-ын гишүүдийг нэрсийн дарааллаар танилцуулдаг “76:1” буланг хүргэдэг билээ. Бид энэ удаад УИХ-ын гишүүн Жадамбын Энхбаярыг танилцуулж байна.


МАН-аас гурав дахь удаагаа нэр дэвшиж сонгогдсон түшээ бол Жадамбын Энхбаяр. Батлан Хамгаалахын Сайд, генерал Ш.Жадамба агсны хүү Энхбаяр гэдгээр нь улс төрийн хүрээнд илүү сайн мэднэ. Сайн эцгийн буянаар тэр улстөрд нөлөөтэй болж, МАН-ын залуу үеийн түүчээ хэмээн үнэлүүлдэг нэгэн.

Ж.Энхбаяр гишүүний хувьд 2000 оноос хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагаандаа цэг тавьж, намд, төрд орж ирсэн гэдэг. Тэр цагаас тэрбээр даргын албан тушаалд томилогдох болж, 2002 оноос эхлэн Хотын захиргаанд хэлтсийн дарга, дэд дарга хийж байгаад8 Гаалийн ерөнхий газарт орсон гэдэг. Харин 2004 онд анх МАН-аас Говь-Алтай аймагт нэр дэвшиж, УИХ-д сонгогдож байв.

Төрд ажилласан түүх нь гааль, мэргэжлийн хяналттай холбогддог ч сайн эцгийн нэрийг гурав гэдэг шиг цэргийнхэнд элэгтэй, тэдний асуудалд өндөр ач холбогдол өгдөг генералын хүү Батлан хамгаалах салбарыг толгойлж явсан сүйхээтэй эр. Сүйхээтэй гэсний учир нь тэрбээр төрд ажиллахын хажуугаар газар тариалангийн бизнес эрхэлж, өдгөө Сэлэнгэ аймагт махны чиглэлийн шинэ үүлдрийн үхрийн фирм ажиллуулдаг, жилийн орлого нь 2,4 тэрбумд хүрдэг шаггүй бизнесмен.

Улс төр, бизнес хоёрыг хослуулагчид төрд ажилладаг бичигдээгүй хуулийн дагуу тэр өнөөдөр төр ч барьж буй, бизнесээ ч өргөжүүлж буй.

Өнгөрөгч парламентын үед МАН цөөнх байсан, эрх баригчдыг шүүмжлэх нь сөрөг хүчин бүрийн хийдэг ажил байсан учраас илүү их шударга, зарчимтай ярих нь ард түмэнд таалагдаж, түүнийг тодруулсан.  Гэхдээ энэ удаагийн парламентад Ж.Энхбаяр илүү их тодорсон гэхэд болно, өмнө нь нэг удаа Батлан хамгаалахын сайдаар ажилласныг эс тооцвол. Гэхдээ Ж.Энхбаяр хоосон толгой биш.

Улстөрчийн хувьд, намын гишүүний хувьд аливаа асуудалд тэр илүү зарчимч, шударга ханддаг нь. Намынхаа гишүүдийн алдаа, оноог нь хэлчихдэг, шүүмжилчихдэг нь. МАН-ын хэсэг залуус намынхаа “акулуудтай” үзэлцэж Засгийн газрыг огцруулах, УИХ-ын даргыг огцруулах “дайн”-ыг У.Хүрэлсүх, Ж.Энхбаяр нар тэргүүлж байсан гэдэг. Энэ үед дараагийн Ерөнхий сайд, МАН-ын дарга тэдний нэг нь болно гэх яриа ч Тусгаар тогтнолын ордонд өрнөж байсан. Гэвч У.Хүрэлсүх өнөөдөр Засгийн газрыг, МАН-ыг толгойлж буй. Түүнийг намын дарга, Ерөнхий сайд болоход нь хар, хорыг нь хамгийн их зохицуулж, чиглүүлсэн хүн нь Ж.Энхбаяр гэх яриа ч улс төрийн хүрээнд яригддаг. Тэдний тэмцэл өрнөсөөр УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахад Ж.Энхбаяр мөн л дараагийн дарга нь гэх баттай яриа МАН-ын цөөнх дунд яригдаж байсан.

Харамсалтай нь ЖДҮХС-аас зээл авсан гэх дуулиан дэгдэж, одоо бол Ж.Энхбаяр “нуувчинд” орсон байгаа. ЖДҮХС-аас бага хувийн хүүтэй зээл авч, иргэдийнхээ авах боломжийг хулгайлснаараа, шуугиан дэгдээд эхлэнгүүт уучлал гуйгаад, нэг өдрийн дотор тэрбумын зээлээ төлчихсөн нь энэ насандаа хусаад арилахгүй муу нэр, хочтой болсон. Хэдийгээр хуулийн байгууллага түүнийг гэм буруугүй гэж хэргийг нь хэрэгсэхгүй болгож, хаасан ч  МАН-ын ЖДҮ-чдийн тэргүүн эгнээнд тэр бичигдэнэ.  Тиймээс түүнийг шударга залуу улстөрчдийн төлөөлөл гэгдэж байсан олон хүний урам хугарсан. Бүр шударга дүр эсгэгч хэмээн цоллож байв. Түүнийг ангийн хорхойтой, хууль бус ан хийсэн, нутгийнхаа генералуудад шагналын хур буулгасан, батлан хамгаалах, цэргийн салбарынханд элэгтэй гээд сайн, муу олон яриа, шүүмж хэвлэлийн хуудаснаа хөвөрдөг.

Улс төрийн намтар түүх нь арвин биш ч улстөрд илүү их арвин түүх бүтээх, МАН-ын дараагийн лидерүүдийн нэг бол Ж.Энхбаяр гэж намынх нь тодорхойлж буй.

Ямартай тэр МАН-ыг тодорхойлох, илүү тодруулах эсвэл харлуулах аль ч дүрийн эзэн хэвээрээ гэдэг нь улс төрийн судалгаа, рейтинг тогтоогчдоос харж болно. Харин цаашид энэ дүрүүдийн алийг нь сонгох нь түүний дараагийн улс төрийн алхамаас тодорхой болох болов уу.

Ж.ЭНХБАЯР НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль
  • 1999 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1996-2000 онд*Нэхий* ХХК, *Сүлжмэл* ХХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” ХХК-ий захирал
  • 2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга
  • 2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд дарга
  • 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх
  • 2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга.

ГАДААД ХЭЛ:

  • Англи
  • Орос

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

71 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

suvd 2019-10-08 182.160.34.221

nugelt har jduuchin

Avatar

Зочин 2019-10-08 103.57.92.28

deed bolovsrolgui hun yum bn, bi 99 ond muis togsson, iim hun harj bgaaguin bn

Avatar

ш.чимэг 2019-10-08 202.21.103.10

Үнэн хайнга бичих юмаа намтард нь -??, оноос УИХ-ын гишүүн гэж байхад нь л 2004 оноос болсон гээд гусчих юмаа оюунчимэгээ та бичсэн юмаа уншдаггүй юм уу

Avatar

Зочин 2019-10-08 139.5.217.106

Ердоо 30 гарч байж оройгоор диплома авсан байж магадгуй.

Avatar

Зочин 2019-10-08 139.5.217.106

Цэргийн нэгдсэн дээдэд ног отчим буртгэлтэй байж байгаад алга болсон юмаа. Суульд 1999 онд оройгоор хуулийн сургуулийг дуусгасае гэдэг.

Avatar

Үндэслэлгүйгээр баяжсан шалгаа 2019-10-08 103.14.38.137

1990 дунп сургууль төгсөөд энэ хугацаанд ямар их хөрөнгөтэй баяаа вэ? Хувьдаа цэвэр цусны үнэтэй адууны фермтэй, гадаад үүлдэрийн үнээний фермтэй, Вариатей чуудгын байрны эзэн ч гэх шиг, хувьдаа хийчнээн ч машин тэрэг, байр байшинтай юм бэ? Яаж энэ хугацаанд? Хашсан албан тушаал нь ойлгомжтой бүгд бөөн хахууль, мөнгө угаалт, гэмт хэрэг л харагдаж байна да.

Avatar

ТӨР 2019-10-08 202.179.27.53

ЗЭЭЛЭЭ БУЦААЖ ТӨЛӨХ НЬ ХАМААГҮЙ ТЭР МӨНГӨӨР ХЭДЭН АЙЛЫН ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭХ НЬ ЧУХАЛ ШҮҮДЭЭ ОРОН НУТАГТ 10-20 САЯАР ИХ ЮМ ХИЙХ БОЛОМЖТОЙ ОЛОН ХҮН АЙЛЫН БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛСАН НЬ ЮУГААР Ч НӨХӨЖ БОЛОХГҮЙ ГАЙ ШҮҮДЭЭ

Avatar

Зочин 2019-10-08 122.201.19.99

Ямар шалихгүй боловсролтой хүн бэ

Avatar

Зочин 2019-10-08 66.181.187.74

1 жилийн дотор цэргийн нэгдсэн дээд сургууль төгсөв үү

Avatar

БЗД 26 .хорроны иргэн 2019-10-08 202.9.43.241

Сургууль цэцэрлэг барих газрыг бусдад өгчихөөд худлаа тэмцэгчийн дүр эсгэгч

Avatar

Бат 2019-10-08 64.119.17.49

Монголд шударга улс төрч байхгүйг энэ мухар ард түмэн хэзээ ойлгох бол

Avatar

Зочин 2019-10-08 64.119.27.200

Сайн мэргэжилтэй боловсон залууг яаж гутааж бичиж чадаж байна аа. Маш сайн ажилладаг ухаантай гишүүн гэж би хувьдаа дүгнэж байна. Зээл авсан л гээд байх юм. Зээл бол буцааж төлдөг мөнгө. Хүү нь бага байсан байх. Монголчууд нэгнийгээ бүр яасан бүдүүлгээр доромжилдог юм бэ. Ой ухаанд багтахгүй байна. Аав хамаатан садангийн хүртэл бичсээд. Арай л дэндүү юм.

Avatar

Зочин 2019-10-08 107.77.161.61

Өөрөө өчнөөн баян байж жирийн хүмүүст очих ёстой зээлийг замаас нь авч ард иргэдийнхээ боломжийг хулгайлахыг зөв гэх гээд байна уу? ЖИДҮ-ийн зээлээр энэ төрөөс төрсөн тэрбумтан хүн дутлаа юу? Яг яривал Жадамбаа генерал ч бас тийм ариухан цагаахан амьтан биш шүү дээ…..

Avatar

Зочин 2019-10-08 103.14.38.134

Өө дандаа хахуулын газар ажиллаж байж. Хахуулчин, ЖДҮ-чин гэж ойлголоо. Харамсалтай.

Avatar

Зочин 2019-10-08 202.21.108.218

Сайн эцгийн нэрийг хугалж байгаа шуналын хулгайч. Өөрийгөө бас дараагийн лидер гэнэ үү. Май шүү. Чам шиг хулгайчидууд монголын төрөөс зайлаарай.

Avatar

Зочин 2019-10-08 43.242.242.208

Дархан нэхий, Сүлжмэл үйлдвэрийг 1996 онд л хувьчлал нэрээр хөөрхийдөө авч амташсан хэрээ арав дахидгийг үлгэрийг үзүүлжээ. Монгол төрөөс ийм хонины арьс нөмөрсөн цөөврүүдийг хол байлгах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-10-08 103.50.206.72

МАН-с хамгийн дажгүй нь гэж итгэж явлаа. Үхчийсэн с** ЖДҮ хулгайч байсныг мэдээд ямар их сэтгэлээр унав аа. Өөдгүй л***р

Avatar

Зочин 2019-10-08 202.131.234.154

ЖДҮ гэхийн бол Хүрэлсүх, МАНын генсек Амарбаясгалан гээд аваагүй хүн байна уу???

Avatar

Zochin 2019-10-08 51.154.140.254

Aab n bas iim hogiin hulgaich bsan udam yumdaa

Avatar

Зочин 2019-10-08 202.126.89.121

Ene hulgaich odoo uls toroos zailah heregrei ugaasaa hulgahch lalardaa

Avatar

Зочин 2019-10-08 202.21.96.212

ichih nuurgui hulgaich bn lee

Avatar

Зочин 2019-10-08 64.119.20.169

UNEN SHU UHERE HARIULDA

Avatar

Зочин 2019-10-08 64.119.19.51

Энхбаярын хувьцаа эзэмдэг компани ЖДҮээс зээл авч мал үржүүлэх төсөл амжилттай хэрэгжүүлж байна юу нь буруу юм бэ. Нийгэмд хэл ам гарахад тэдний компани хамгийн түрүүнд буцааж төлсөн шүү дээ. Энэ хүнээс но эрээд олохгүй боиир өрсөлдөгч нар нь хөлсний бичээчээр их л юм бичүүлэх юм Идүүлсэн бут ургадаг хол явахгүй дээ та бүхэн .

Avatar

Зочин 2019-10-08 203.91.118.180

Энхбаярыг дэмжиж байна.

Avatar

Зооз 2019-10-08 182.160.0.16

Тэрбумтан гээ биз дээ

Avatar

Ha ha ha 2019-10-08 98.253.30.34

Angli oros heltei kkkk saihan s***h iymaa neeree. Gehdee Baterdene avraga chin angli oros heltei doctor tsol moltoi bolchihson bhiin hajuud ch bas bolomjiin sobsogdoj bnaa. Sumyabazar Techniciin ih surguuliin KTMS (computer) tugsson gesen bna leeshdee toondoo bol aimaar bhaa. Bodvol bas l oros angli geh met heltei bh kkkk

Avatar

Зочин 2019-10-08 1.216.29.59

1990 онд 10 жилээ төгсөж байсан хүүхэд 2000 он гэхэд Нефть, онцгой албан татварын гаалийн дарга болно гэдэг чинь ааяаяаяа…

Avatar

zochin 2019-10-08 103.212.116.169

tsergiin deed surguuliig 1 jiliin dotor togsdog yumuu bitgii hudlaa shaagaad bai orosoos hoogdoj irsen gedeg l yum bna lee

Avatar

иргэн 2019-10-08 202.179.25.35

Жадамбаагийн Хумсаа нуусан Муур , Зүсээ хувилгасан Сүүлгүй Чоно

Avatar

Зочин 2019-10-08 64.119.17.216

5800 хүүхэдтэй БЗД-ийн 26-р хорооны 5800 хүүхдийг сурах сургуульгүй болгож, хүний сурах үндсэн хуулийн эрхийг хөлөндөө гишгэж, Алтай тайгам ХХК-тай ирээдүйн хүүхдүүдэд аюултай гай тарьж бгаа ёстой ой гутам нөхөр бгаа юм. Үнэн төрх байдал ийм нөхөр .

Avatar

Зочин 2019-10-08 112.72.12.7

ЦЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙГ 1 ЖИЛ СУРААД ТӨГСДӨГ ЮМ УУ ЭСВЭЛ АХЛАГЧИЙН КУРС ЮМ УУ

Avatar

zochin 2019-10-08 122.201.23.226

ih zov todorhoilj,ur huuhdee ch oligtoi humuujuulj chadaagui haragddag

Avatar

зочин 2019-10-08 202.9.42.203

Гааль ., М хяналт энэ тэр гээд л дандаа унцтай газраар ажиллаж байсан пацаан байншд .
… Та анхныхаа саяыг яаж хийсэн бэ ? гэсэн чинь …. Товчхондоо хулгай хийсэн … гэдэг онигоо санаанд орчихлоо ..

Avatar

Зочин 2019-10-08 66.181.176.221

Говь-Алтай аймгийг бодож санах юм байхгүй цөлмөж өгөөд явсан аюултай нөхөр дөө. Эцэст нь хөөрхий алтайчууд л хохироод үлдсэн дээ.

Avatar

Зочин 2019-10-08 202.131.234.154

Яг юу цөлмөсөн юм бэ? баримттай тодорхой бай л даа, бас мэдмээр байна шд

Avatar

Иргэн 2019-10-08 202.126.89.86

Аавыгаа луурайсан албан тушаалд нугасгүй амьтан байна?!

Avatar

Зочин 2019-10-08 202.21.117.178

Хулгайч шүү! ЖДҮ бол дөнгөж баригдсан байгаа юм.САЙН ШАЛГААРАЙ!

Avatar

zochin 2019-10-08 203.221.243.182

ene nuhriig shuud barij avaad hamag hurungiin huraagaad shorond hiigeech jinhene aimaar luivar hiisen bnshd

Avatar

Зочин 2019-10-08 107.77.161.61

Цэргийн сургуулийг яаж ганцхан жил сурч төгсдөг байна аа? Хуучин цагт 1 жил цэргийн алба хаагаад дараа нь 4 жил цэргийн хуаранд байрлаж сурдаг байлаа шд. Генералын хүү гэхээр айхтар хэтийдсэн авьяас чадалтай болоод ингэж хурдан сурч төгсдөг юм болов уу? Тэгээд цэргийн сургууль төгссөн офицер юм бол яахаараа Гааль,Татварын албанд ажиллаад байдаг байна аа?

Avatar

ӨӨ НЭЭРЭЭ МАРТАЖ 2019-10-08 202.179.25.154

ШАГАЛЫН ЖАДАМБАА ГЕНЕРАЛЫН ТУХАЙД БОЛ МУУ ХЭЛЭХ ҮГГҮЙ ЭЭ. ЯРИХ ЮМГҮЙ ОРОС МОНГОЛ АЛЬ АЛИНД НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ЦӨӨН ХЭДЭН ЖИНХЭН ЦЭРГИЙН ДАРГА БАЙСААН. УГААСАА Ч ОРОСООС ӨӨР УЛСТАЙ ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА БАЙСАН Ч БИШ ДЭЭ. САЙН ЭЦГИЙН НЭРИЙГ ДЭМИЙ Л ҮРЖ ЯВНА ДАА. ЭНХБАЯР МИНЬ.

Avatar

ТААВАР ТААЦГААЯ 2019-10-08 202.179.25.154

ХАЧИН СОНИН Л НАМТАР ШҮҮ. БҮХ НАСААРАА ГАЗАР ТАРИАЛАНГЫН БИЗНЕС ХИЙСЭН ХҮМҮҮС 10-20 ЖИЛ , ХӨЛ ДЭЭРЭЭ ДӨНГӨН ДАНГАН ТОГТОХ ГЭЖ ҮЙЛЭЭ ҮЗДИЙМ ДАА. БАГАДАА 20 ЖИЛ МӨЛХӨЖ БАЙЖ Л ӨНДИЙЖ БАЙДЫМ. Ж. ЭНХБАЯР ГИШҮҮН ТӨРИЙН ИХ ӨНДӨР СЭНТИЙД САЙД ХИЙНГЭЭ ГАР ХУРУУНЫ ҮЗҮҮРЭЭР ХАА-Н БИЗНЕС ХИЙГЭЭД ТЭРБУМ ТЭРБУМААР АШИГ ХИЙГЭЭД БАЙХЫМ. НУУЦ НЬ ЮҮ ВЭ

Avatar

Иргэн 2019-10-08 202.21.118.138

Энэ хүнд их итгэдэг байсан, одоо бол NO шүү. Дамжуулан зээлдэгч болж ард иргэдээ мөнгө хүүлэх аргаар шулж байгаа шуналтай гаруудын нэгэн гэж боддог болсон, итгэлийг минь хөсөрдүүлсэн хүн

Avatar

зочин 2019-10-08 195.46.106.44

Гаалийн газраар баяжсан хүмүүсийн нэг мөн л дөө. Боловсрол гэдэг юм даанч байхгүй дээ. Орос Ангилаар яридаг гэж худлаа шаадгуудын нэг л дээ. Яриад үзэхээр нохойных н хэл байхав… Энэ бичиж байгаа нөхөр бичиж байгаа хүнийхээ талаар жоохон мэдлэг дүгнэлттэй байж юм бичмээр байгаа юм. Худлаа худлаа сүртэй сүртэй үгээр чамирхаж хүмүүсийн толгой эргүүлээд. Луйварчин луйварчинаараа л дуусдаг юм… Тэр л замруугаа одоо орсон. Монгол хүнийг тэнэг гэж бодож басамжилж доромжилдог хүмүүсийн нэг шүү дээ.

Avatar

Уншигч 2019-10-08 202.131.235.74

Энэ парламентдаа хамгийн гайгүй нь гэж боддог Мундаг улс төрч шүү амжилт хүсье

Avatar

Зочин 2019-10-08 202.126.89.178

Цэргийн нэгдсэн дээд сургуулийг ганц жилд дүүргэчихжээ.

Avatar

Зочин 2019-10-08 202.126.89.168

Өмнөх засагт байхдааа дархан нэхийдээ концесс авсан. одоо ЖДҮ авсан банк бусаараа угаасан.эцэг хүү хулгайчууд нэг их худлаа дүр эсгэж малтуулж шүтүүлж ирсэн юм бн.мал шиг иргэд яахав хүртэх ёстойгоо хүртэж.

Avatar

Новшнуудын нэг 2019-10-08 150.129.141.192

Аав Жадамбаа нь хувьчлалаар армиас нэлээд юм цохисон. Энэ өөрөө бөөн мөнгөний шунал. Монгол иймэрхүү амьтдаар дүүрчихсэн юм. Новшнуудын нэг

Avatar

zochin 2019-10-08 66.181.170.2

ardchilsan namiin ali ch liderees iluu l hun de ug n

Avatar

ISO 19011: 2018 Удирдлагын тогтолцооны дотоод аудиторын сургалт 2019-10-08 182.160.36.217

http://www.setsen.mn/training/5/удирдлагын-тогтолцооны-аудитор-iso

Avatar

Баатар 2019-10-08 202.9.43.197

Иймэрхүү шуналтай хулгайчууд төрд шургачихсан байгаа учраас бидний амьдрал улс орон өөдлөхгүй уруудан доройтож байна

Avatar

Зочин 2019-10-08 202.9.43.24

Зээлээс битгий ай олдвол аваад бай гэж сургааль айлдсан хүн дээ Харамсалтай нь бидэнд 3 байтугай 8 %ийн зээл ч олдоггүй юм. Хүнийг муухай доромжилж байгаа юм шүү

Avatar

Зочин 2019-10-08 202.126.89.168

цэргийнхэн гэж долдойнууд бдаг.одоо юугаа мэдэхгүй Хүрэлсүхийг дагаад цэргийн холбоо гээд далдаганаж яваа.эцэг нь газарчин сургуулийн барилгаас эхлээд оросуудын үлдээсэн батлан хамгаалах яамны барилга, газрыг хуссан хулгайч байсан.энэ өөрөө 4 замын газрыг МАКС.т 5 сая доллараар мөнгө хатуу байх үед зарж бсан.

Avatar

Зочин 2019-10-08 202.126.88.56

Энхбаярын хувь эзэмшдэг компани ЖДҮДС-с зээл аваад төсөл хэрэгжүүлж мал үржүүлж байна буруу нь юу байнаа?? Авилга аваад албан тушаал наймаалцаад энэ улс орныг сүйрүүлсэн биш дээ. Ж.Энхбаяр бол шударга одоо цагт ховор улстөрч гэж бодож дэмждэг шүү !!!!!!!!

Avatar

Зочин 2019-10-08 133.6.240.14

ene novshid 16 ond sanal ogsondoo haramsaad barahgui ym. 20 ond bayanzurhed ergeed irvel haviin amitand esreg ogohiig urialna

Avatar

У БИ 2019-10-08 203.91.115.49

ЖАДАМБАА ГЭЖ ИХ САЙХАН ТӨЛӨВ ТҮВШИН ГЁНЁРАЛ ЦЭРГИЙН ДАРГА БАЙЛАА. ХАЙРАН САЙХАН ЭЦГИЙН НЭР ХҮНДИЙГ ХЭДЭН ХАЛТАР ЦААС САНДАЛ ШИРЭЭНЭЭС ӨГӨХ ГЭЖ, УХААН МУУТАЙ ХҮҮ ЮМ ДАА ЧИ ЭНХБАЯРАА

Avatar

Зочин 2019-10-08 122.201.21.43

ЖДҮХС с 3% ХҮҮТЭЙ АВААД ӨӨРИЙН ББСБ р ДАМЖУУЛААД 30% ХҮҮТЭЙ ГАРГАСАН МӨНГӨ УГААСАН, АЛБАН ТУШААЛАА ХЭТРҮҮЛЭН АШИГАЛСАН ГЭДЭГ ХҮНД ГЭМТ ХЭРЭГТЭН УГ НЬ .

Avatar

Монголын улстөрчид бүгд шударга бус 2019-10-08 103.57.95.40

Бүгд худалч хулгайч, авилгачин, луйварчин, газар, албан тушаалын наймаачид. Тэгээд ядуу амьдруулж байгаа Ард түмнийхээ нүдэн дээр хууль бусаар баяжсан ХОМ-ээ бөглөхийг яанаа…. Хэдэн саяын үнэт эдлэл, орон сууц, авто машин, хадгаламж гээд …. ГУТАМШИГ….

Avatar

Haiz 2019-10-08 83.23.240.89

Baasan deeree haltirsan umhii gedeg ni

Avatar

zochin 2019-10-08 122.201.24.226

Ene butehgui hulgaich tsagaan saraar uuriinhuu namiin heden hugshidoo nuutsaar hulgaigaar beleg Mariana yanziin p***a

Avatar

Зочин 2019-10-08 193.34.232.23

13-ийн хэдэн Оркууд сонгоод гаргачихсан юм. Тойрогтоо хийдэг ганц ажил нь өнгөт хавтан тавих. Тэгсэнээ Цэрэг мэрэг болоод явна шдээ. Жаахан хүүхэд кино үзээд цэрэг болж тоголдог шдээ.

Avatar

Зочин 2019-10-08 202.126.89.30

УИХ-д 3 удаа нийт 12 жил гишүүн хийжээ. Үлдээсэн ул мөр нь ЖДҮ.

Avatar

Зочин 2019-10-08 66.181.183.169

Бизнес гэхээсээ илүү шууд л том компанийн хувьцаа аваад л цэргийн хөрөнгөөс нилээн нь оросын цэргиын обьектуудаас хөрөнгөжсөн тийм дүр зураг харагдаж бна даа, дэндүү шуналтөй дурак ЖДҮ гээс 950 аар 2 дахиж авч, жилийн 3% арайч дээ ийм хүн ард түмний төлөө ажиллах уу,

Avatar

ganaa 2019-10-08 66.181.170.73

er ni tegeed JDU n zeel absan ni uamar huuli zorcnson um be, uamar cn huuli zorcnoogui, tegeed cn ooroo abaagui, hubitsaa ezemsndeg kompani ni l absan gee biz dee, ene bol mongoliin tord zutgej uabaa zob humuusiig harluulah gesen l uabuurgui arga, Enhbauar snig setgelgeetei , hamtran ajillasan nohoddoo tusnigtei toirgiinhoo toloo ihiig hiij bgaa gisnuun hobor snuu

Avatar

Тойргийн иргэн 2019-10-08 202.126.89.30

Монгол Улсын төсвийг 76 хуваагаад гишүүн бүрийг тойргоо малла гээд явуулсан юм. Ялангуяа одоогийн УИХ нэр муутай болохоор бүүр ч ихээр цацаж байна. Тэр цэцэрлэг, сургуулийн барилгыг улсын төсвөөр хийж байгаа, тендер нь бараг хувийнх юм шиг явдаг биз. Өөр юу хийсэн юм??? Энэ дампуу төрийг засалцсан юмуу? Хамт дампууруулсан юмуу? Өвгөчүүдээс дутахгүй олон жил гишүүн байлаа, хар залуугаасаа. Тэгээд юуг өөрчлөв? Хар амиа л бодсон байх.

Avatar

Zochin 2019-10-08 122.47.112.85

Shudarga tsarailsan TOM JDU-chin. Ard tumniig shulagch Novshiin n****.

Avatar

Зочин 2019-10-08 139.5.216.95

Хулгайч

Avatar

зочин 2019-10-08 202.9.42.89

үсрээд л БХ-ын сайд биз дээ

Avatar

zochin 2019-10-08 103.212.116.169

gazar partners gedeg bank bus sanhuu giin boss bizdee jijig dundiin zeel avsan gar

Avatar

Зочин 2019-10-08 202.9.42.89

үсрээд л БХ-ын сайд биз дээ.

Avatar

Зочин 2019-10-08 202.126.89.149

Tsergiin Deed tugssun,Oros,Angli heltei ntr ni shall hudlaa sh dee. Ichihgvi tuuhiimaa.

Avatar

Зочин 2019-10-08 202.126.89.149

Huviin yumaa,Tsergiin Deed tugssun, Oros,Angli hentei ntr ni shaaaal hudlaa sh dee. Ichig gvi tuuhiimaa!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж