Бодлогын яамд хоттой хамтарч ажиллахаар санамж бичиг байгууллаа | News.MN

Бодлогын яамд хоттой хамтарч ажиллахаар санамж бичиг байгууллаа

Бодлогын яамд хоттой хамтарч ажиллахаар санамж бичиг байгууллаа

Бодлогын яамд хоттой хамтарч ажиллахаар санамж бичиг байгууллаа

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өнөөдөр Лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх болон Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах төслүүдэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.Уг санамж бичиг нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтолын хоёр дахь заалт, Засгийн газрын 2019 оны 337 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, төв цэвэрлэх байгууламжийн технологийн болон тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төслийг шинэ төв цэвэрлэх байгууламжийн төсөлтэй уялдуулж, Улаанбаатар хотын иргэдийг амьдрах таатай нөхцлөөр хангах зорилготой аж.

Лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн лагийн талаар авсан арга хэмжээний талаар Барилга хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ “ Япон улсын технологийг ашиглаж лагийг үнэргүйжүүлж бордоо болгох туршилт хийж судалгаа хийсэн. Судалгаагаар лагаас гаргаж авсан бүтээгдэхүүнээр уул уурхайн нөхөн сэргээлт, гэр хорооллын модон жорлонг цэвэрлэх, хөрсний бохирдлыг арилгах, станцуудын үнсэн санг хучих, хог булшлах зэргээр ашиглах боломжтой дүгнэлт гарсан. Лаг усгүйжүүлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулсан. Ингэснээр механик болон химийн аргаар лагийг усгүйжүүлнэ” гэлээ. Мөн яамны зүгээс цаашид уг төслийг ашиглах эрхийг нь нийслэлийн удирдлагуудад шилжүүлэх байр суурьтай байгаагаа дуулгасан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Төслийг хэрэгжүүлэх хүрээнд үйлдвэр үйлчилгээний газрууд хотын стандартыг дагаж мөрдөх, бодлого шийдвэртэй уялдуулах нь чухал. Үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд анхан шатны боловсруулалт хийгээд Төв цэвэрлэх байгууламжид нийлүүл гэдэг шаардлага тавина” гэлээ.  Түүнчлэн “Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудад яамны оролцоогүйгээр хэрэгжих боломжгүй. Бодлогын яамдууд хоттой хамтраад харилцан уялдаа холбоотой ажиллаж, тулгамдаж байгаа асуудлаа хамтдаа шийдвэрлэхээр болж байгаа нь өнөөдрийн санамж бичиг ихээхэн ач холбогдолтой болж байна” хэмээн онцолж хэллээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-07 103.212.117.115

ehnerteigee hamtarch amidrah sanamj bichig baiguulahaas haha

Avatar

Tr 2019-10-07 103.229.122.210

"Бодлогын яамд хоттой САМАРЧ ажиллахаар" гэвэл үнэнд ойртох биз.

Avatar

Zochin 2019-10-07 64.119.18.227

Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд дор бүрдээ хуулиар хүлээсэн үүргээ л гүйцэтгэ. Юун гэрээ вэ. Энэ чинь өөрөө хууль бус үйлдэл.

Avatar

Зочин 2019-10-07 66.181.178.41

Мэдрэлүүдүү, урьд нь хамтардаггүй байсан юм уу, эсвэл төрийн байгууллагууд гэрээ хийхгүй бол хамтарч ажиллахгүй юм уу. Шоудах гэж тэнэгтэх юм.

Avatar

Zochin 2019-10-07 59.153.87.250

medrel muutai ulsuud, bugd erenhii saidiin dor ajilladag humuus, hamtraad baihdaa yahav dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж