Нийслэлд 10 орчим кг мөнгөн ус борлуулахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

Нийслэлд 10 орчим кг мөнгөн ус борлуулахыг завджээ

Нийслэлд 10 орчим кг мөнгөн ус борлуулахыг завджээ

Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс бүлэг этгээдүүд 10 килограмм 320 грамм мөнгөн усыг борлуулах гэж байхад нь илрүүлжээ.

Тодруулбал, тус хэлтсийнхэн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд өчигдөр /2019.10.6/  шалгалт явуулжээ. Энэ үеэр иргэн Ө, Т нар нь мөнгөн усыг хууль бусаар олж авч, хадгалан бусдад зарж, борлуулах гэж байх үед нь саатуулсан байна. Ингээд 10 килограмм 320 грамм мөнгөн усыг хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Мөнгөн ус нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны дөрөвдүгээр сарын 11-ний 95 дугаар тогтоолоор “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д орсон химийн бодис юм.

Мөнгөн усны нэг дусал нь ч хүний эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учруулдаг. Арьс, элэг, бөөр, нүд, мэдрэлийн тогтолцоо зэрэг олон хүний олон эрхтнийг гэмтээх аюултай тус бодисыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний эрүүл мэндэд хортой химийн 10 бодист багтаасан байдаг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж