Алтны хэргийн мөрдөн байцаалт удааширч байна

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Алтны хэргийн мөрдөн байцаалт удааширч байна

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Дэндэвсамба түүний эхнэрт холбогдох алт хууль бусаар хил давуулан худалдсан гэх хэргийг Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн тавдугаар сарын 22-ны өдрөөс  шалгаж холбогдох сэжигтнүүдийг Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвд хорьсон. Тэд өнгөрсөн зургаадугаар сард батлан даалтад гарах хүсэлтээ өмгөөлөгчөөрөө дамжуулан уламжилсан ч  хууль хяналтын байгууллагаас хүсэлтийг нь хүлээж аваагүй билээ. Одоогоор уг хэргийг Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа  өнөөдрийг хүртэл дуусаагүй байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж