Төрийн соёрхолт дуучин Д.Болд шинэ студи байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

Төрийн соёрхолт дуучин Д.Болд шинэ студи байгуулжээ

Төрийн соёрхолт дуучин Д.Болд шинэ студи байгуулжээ

Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч, “Voice of Mongolia” шоуны шүүгч, дуучин Д.Болд өөрийн студи байгуулжээ. Тэрбээр шинэ студиэ “440Hz records” хэмээн нэрлэсэн бөгөөд тун удахгүй албан ёсны нээлтээ хийх сурагтай.  Түүний “440Hz records”-ын нэрнийн утгыг тайлбал, хөгжмийн ля нот хамгийн цэвэр, тунгалаг дуугардаг. Өөрөөр хэлбэл, 440 герцээр хэлбэлзэж дуугардаг гэсэн үг юм. Уран бүтээлээ цэвэр тунгалаг өнгөөр сонсогчиддоо хүргэхийг гол зорилгоо болгон энэхүү нэрийг хайрласан байна.

Дуучин Д.Болдын хувьд одоогоос 13 жилийн өмнө өөрийн “B Production”-ыг үүсгэн байгуулж, дуучин Б.Маралжингоо, Т.Эгшиглэн, Э.Агиймаа, “Гурван охин” хамтлаг, “Бид 4” хамтлаг, Шоо хамтлаг /Опозит/ нарын хэд хэдэн авъяаслаг уран бүтээлчдийг олны танил болгосон байдаг.

Тэгвэл энэ удаа дуучин Д.Болд өөрийн шинэ уран бүтээлээ сонсогчдодоо хүргэхээс гадна “Voice of Mongolia” шоунд түүний багт байсан дуучдын шинэ дуунуудыг олны хүртээл болгоход бэлэн болжээ. Түүний “Зүүдний хаалган дээр” нэртэй амьд хөгжимтэй цоо шинэ дуу ФМ, радиогоор өнөөдрөөс /2019.10.07/ эхлэн цацагдаж эхэлсэн гэнэ.

 

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж