УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-ийн багш нарт хүндэтгэл үзүүллээ | News.MN

УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-ийн багш нарт хүндэтгэл үзүүллээ

УЧРАЛ

УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-ийн багш нарт хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-ийн багш нарт хүндэтгэл үзүүллээ
УИХ-ын гишүүн Н.Учрал Монголын багш нарын өдрийг тохиолдуулж, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч нарт хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын хэмжээнд 803 ерөнхий боловсролын сургууль, 1435 цэцэрлэг, 86 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, 94 их дээд сургуульд нийтдээ 90 мянган багш, сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулсан нь манай улс багшийг дэмжих бие даасан хуультай болсон. Энэхүү хууль хэрэгжсэнээр багш нарын хөгжих дэвших боломж илүү өргөжих, нийгмийн асуудалд төрөөс илүүтэй дэмжлэг үзүүлэх боломж бүрдсэн юм. УИХ-ын гишүүн, Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч Н.Учрал дээрх арга хэмжээнд хэлсэн үгэндээ “Монгол хүн дэлхийн дэвжээнд өрсөлдөх боломжийг бий болгох, хойч үедээ замыг нь засаж өгөх, олон сайхан залуучуудыг ирээдүйн замд нь хөтлөх юмсан гэсэн гал эрмэлзлээр ажиллаж байна. Өнөөдөр УИХ-д байгаа дөрвөн жилд, ирээдүйдээ оюуны хөрөнгө оруулалт хийх томоохон ажлуудыг хийж хэрэгжүүж, санаачилж 2016 оноос эхлээд жил бүр багш нартаа ажлаа тайлагнаж байна. 2015 оноос эхлэн Монголын залуу багш нарын холбоог тэргүүлснээсээ хойш жил бүр “Оюуны элч” оны шилдэг багш тодруулах ёслолын ажиллагаа, “1000 багшийн уулзалт” “Нийслэлийн залуу багш нарын зөвлөгөөн” Засгийн газартай хамтран ажлыг хэсгийг нь ахалж “Монголын багш нарын хурал”-ийг амжилттай зохион байгуулж багш нартай холбоотой олон асуудлыг шийдвэрлэсэн. Багш нарт олгогддог байсан нэмэлт урамшуулал, ирэх оны төсөвт бүх багш нарт нотебүүк, комьютер олгох ажлыг санаачилсан, Монгол багш нарт зориулж Багшийн хөгжлийг дэмжих хуулийг батлан гаргасан. Ингэснээр Багшийнхаа хөгжлийг хуулиар хамгаалсан зургаа дахь орон боллоо. Цаашдаа Монголын Багш нарын холбоо өөрсдийнхөө асуудлыг шийддэг болох асуудлыг энэ парламентийн түүхэнд шийдвэрлүүлэхээр ажиллаж байна” гэсэн юм.
Арга хэмжээний үеэр БСШУСЯ болон Нийслэлийн боловсролын газрын шагнал, УИХ-ын гишүүний хүндэт өргөмжлөлөөр шилдэг багш нар шагнагдлаа. Уулзалтад хүрэлцсэн ирсэн багш нараас долоон азтанг тодруулсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн гавъяат багш нарт хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ жил Сонгинохайрхан дүүргийн хувьд гурван ээлжээр хичээллэх асуудал бүрэн шийдэгдэж, тус дүүргийн бүх сургуулиуд хоёр ээлжээр хичээллэж байна. Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд шинээр ашиглалтад орж буй 143 дугаар сургуульд УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашдаа тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудад Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-10-07 182.160.37.5

ӨӨРИЙН ХҮЧЭЭР ГАРЧ ИРЭЭГҮЙ ЭНЭ МЭТ НУСНУУД ОДОО БОЛЬЁО, ТИМОНОО ЧИ РОК ПОП ЮУ Ч БИЛЭЭ ХИЙГЭЭД ЯВЖ БАЙСАН БИЗ ДЭЭ, ЧАДДАГ ЗҮЙЛЭЭ Л ХИЙГЭЭД ЯВ Л ДАА

Avatar

bodol 2019-10-07 202.131.231.11

hii hooson dur uzuulelt, huuchny heregui uzel bodol umdaa tern idej uuj, hereglej bolohgui shagnaluud yadarsan humuusiig hoshigruulsaar l. ene humuus d bodit um heregtei tern ajilj amidrah zuw niigem burduuleh um daa!!! ene zaluu yadaj jdu awahgui l baih n yarij helheesee iluu bodit ajil uildel boloh bailaa!!!

Avatar

Зочин 2019-10-07 103.229.177.66

Учрал гишүүн хөөн хэлэлцэх хугацааг хүчингүй болгох хуулийн төслийг дэмжих саналаа өгсөн

Avatar

Зочин 2019-10-07 192.82.65.224

Энэ бацаан хүртэл бүхэл бүтэн хороо дүүргээр нь хошгоруулчих санаатай айн

Avatar

Зочин 2019-10-07 49.0.131.69

Сонгууль ч дөхлөө ЖДҮгээс хулгайлсан мөнгөөрөө та нарыг хошгируулаад өгье гээд энэ бацаан ийнхүү хөдөлж эхэлвэй

Avatar

Зочин 2019-10-07 202.126.88.184

Za Songinohairhaniihan odoo medej avaa bh aa dahij ene bor huug songohguigee. Estoi yu ch hiigeegui toos shoroo hog novshindoo huchigdsan omhii samhai ni hanhalsan sav saaral hun amidrahad hamgiin haltai zambaraaguihamgiin hetsuu duureg l baina. Ene tsagaan gart zaluu yu ch hiij chadsangui tosoolol ch alga.Tiimees oorsdiinhoo dotroos amidrald oir, aj ahuin ajild sain, hog tseverlej tohijuulalt tsetserlegjuulelt haldvarguinuulelt hiij chadah daichin shalamgai har amidraliin hun oloh heregtei bna.

Avatar

Зочин 2019-10-07 98.253.30.34

songuuli dohood irheer ingej beleg selt guril budaa taraaj sonin bolgonii nuuren deer garhiig ermelzeh ene neg balai ulig bolson arga ali 90 eed onoos hoish bvr ami bohitoi odoo bvr zaluujaad zaluuchuud n urgeljluuleed ehlelee shuu. haramsaltai bna daa JDU min

Avatar

bnn 2019-10-07 64.119.20.253

hog uguhuu bolii. zalitai ysan tolgoit. bayan ailin bandgar. hooson tolgoi

Avatar

Зочин 2019-10-07 133.6.240.14

JDU-ees mongiig ni shaachihaad ugaadsaa doloolgoj bga baidal u?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж