Өмнөх үеийн домогт Жокерууд | News.MN

Өмнөх үеийн домогт Жокерууд

Өмнөх үеийн домогт Жокерууд

Бэтмэн зурагт номын супер баатар болсноосоо хойш Доктор Үхэл, Лам, Профессор Хюго Стрэнж гэх мэт дайснуудтай байсан. Харин гэмт хэрэгтэй тэмцээд хоёр дахь жилдээ ухаалаг, хүчтэй, зальжин этгээдтэй таарсан нь Жокер байсан юм. Бэтмэний зохиогчид болох Боб Кэйн, Билл Фингер, Жерри Робинсон нар Жокерийг бүтээхдээ 1928 онд бичигдсэн Виктор Хюгогийн "Инээмтгий хүн" романы Конрад Вэйтийн дүрийг нөхөрсгөөр "хулгайлсан" хэмээдэг. Чингэхдээ цаасан цагаан арьс, ногоон үс, нил ягаан хослол өмсүүлсэн нь Жокерийн дүрийг тэр хэвээр нь түүхэнд мөнхөлж чадсан юм. Бараг 80 жилийн өмнө бүтээгдсэн уг дүр өдгөө өөрийнхөө түүхийг бидэнд хүүрнэхээр дэлгэцнээ дахин мэндлээд байгаа билээ. Хэдий олон талаар анхныхаа дүрээс ялгаатай болсон ч үзэгчид тус кинонд тун ам сайтай байдаг.

Ингээд та бүхэнд урьд өмнөх хамгийн чухал Жокеруудыг дахин сануулъя.

ҮЗЭН ЯДАЛТЫН АЛИА САЛБАДАЙ 1940

Бэтмэн анх 1939 онд готик аймшгийн зураглалтайгаар комик номонд “төржээ”. Удалгүй Бэтмэнийг хамгийн алдартай комик болоход хамгийн их нөлөөлсөн дүр Жокер ч мэндэлжээ. Шерлок Холмесийн Профессор Жэймс Мориарти, дуурийн театрын хий үзэгдэл хоёрыг нийлүүлсэн юм шиг арга заль төгс, өршөөлгүй харгис тэрбээр радио нэвтрүүлгийг дундуур нь тасалж хэнийг хулгайлахаа, газар дор ямар аймшигтай араатан бий болж байгаа талаар зарладаг байж. Энэхүү анхны Жокер өнөөгийнхөөс ялгаатай нь тоглоом тохуу хийдэггүй, наргидаггүй, бүр инээдэг ч үгүй байжээ. Жокер өөрийн гаж царайнаас болж гэмт хэргийн ертөнцөд хөл тавиад аймшигтай нүгэлтэн болж хувирсан байдаг. Мөн тэрбээр хохирогчиддоо өөрийн нэрийн хорыг хэрэглэдэг байсан нь түүний хохирогчийн цогцсын нүүрний булчинг чангалж өөр шиг нь царайтай болгодог байжээ.

ГЭМТ ХЭРГИЙН АЛИАЛАГЧ ХУНТАЙЖ 1966

1966 онд Цезар Ромеро Бэтмэнийг цуврал кино болгон гаргаж Жокерийг дэлгэцэнд мөнхөлжээ. 1940 онд тоглоом тохуу, инээд наргиангүй Жокер байсан бол энэ удаа тэрбээр наргианч нэгэн болж өөрчлөгдсөн байна. Нүүрний цагаан будгаа шууд сахал дээгүүрээ тавьдаг, дизайны өвөрмөц сонирхол мэдрэмжтэй, тог цохьдог бээлий, ус шүршдэг цэцэг зэргээр зэвсэглэсэн 60-аад насны наргианч жокер тухайн үедээ сая сая шүтэн бишрэгчтэй байв.

СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ АЛУУРЧИН 1986

1968 оноос эхлээд дээрх цуврал кино гарахаа больсон бөгөөд түүнээс хойш Бэтмэн Жокер хоёр зургийн урлагт эргэн иржээ. Хэд хэдэн аймшигтай зураг дүрслэл бүхий зохиолууд(killing joke, arkham asylum, death in the family) гарч байгаад 1986 оны Франк Миллерийн дөрвөн хэсэгтэй “ Харанхуйн хөлөг баатар эргэн ирсэн нь” (the dark knight returns) зохиол дээр маш том өөрчлөлт хийгджээ.

ГАНГСТЕР 1989

Харанхуйн хөлөг баатар эргэж ирсэн нь, үхлийн тохуу зэрэг бүтээлүүд Бэтмэний үндсэн жанрыг эргэж сэргээснээр алдарт Найруулагч Тим Бартоны Бэтмэн дэлгэцэнд шинээр мэндэлсэн билээ. Майкл Кийтоны Бэтмэн, Жак Николсоны Жокер нар 1930, 1940-өөд оны гангстер кинонуудын сор болов. Энэ удаа Жокер Готам хотын мафийн толгойлогчийн баруун гар Жак Нафиер  байгаад ногоон үстэй супер хорон санаатан болдог.

Хүршгүй(1987), Дик Трэйси(1990) Валлстрийт(1987) гэх кинонуудтай хамтаар Тим Бартоны Бэтмэн 1980-аад оны үнэтэй хослол бүхий муу залуусыг чадварлагаар дүрсэлсэн билээ.

АНАРХИСТ 2008

Кристофер Нолан 2008 онд Харанхуйн хөлөг баатар Бэтмэний гурвалсан киноныхоо хоёрдугаар хэсэгт Жокерийг үхлийн тохуу зохиол дээр гардгаар нь сэргээж бүтээсэн бөгөөд тус дүрд нь агуу жүжигчин Хит Лэджэр тоглосон. Үхлийн тохуу дээрх Жокер "Ухаарахуйн хязгаар нь үл ухаарахуй" хэмээн итгэдэг анархист философич байдаг бол харанхуйн хөлөг баатар дээрх Жокер хулгай хийх, хүн хөнөөх, Готамыг удирдах өчүүхэн ч зорилго агуулаагүй нихилист байдаг. Тэрбээр Бэтмэнд байцаагдаж байхдаа "хорвоо дээр амьдрах хамгийн ухаалаг цор ганц арга зам бол дүрмийг эвдэх" гэж хэлдэг. Түүний тухай Альфрэдийн "Зарим хүн ердөө л дэлхийг шатаагаад харж суухыг хүсдэг" гэж хэлсэн нь илүү ч үгүй дутуу ч үгүй маш оновчтой ойлголтыг өгч чадна.

ХОХИРОГЧ 2019 

Хамгийн сүүлд шинээр мэндэлсэн Жокерийн түүх дарамт шахалт, нийгмийн харанхуй талаас босч ирсэн дүр. Гэхдээ өмнөх Жокеруудтай харьцуулахад Феониксийн Жокер хорон санаатан гэхээсээ илүү хохирогч. Гэмт хэргээс илүү болзоог мөрөөдөгч, бүгдийг биш өөрийг нь гомдоосныг л хөнөөдөг ээжийн бяцхан хүү. Үзэгчид түүнийг нэг талаас Жокерийн дүр төдий хэмээн шүүмжилж харин нөгөө хэсэг нь хувьсгалын бэлгэ тэмдэг гэж хүлээн авдаг. Жокер анхнаасаа л хүн бүрт өөр өөр бодлыг төрүүлсээр ирсэн билээ.

Мөн үзэгчид ямар жүжигчдийг Жокерийн дүрд тоглоосой гэж хүсдэг тухай:

#5

Ричард И Грант. Тэр бол инээж, бүжиглэхэд яг тохирсон хүн. Хурц шүд, ноён Панч гээд цагаан царай, ногоон үс нэмчихвэл тэр төгс Жокер болно.

#4

Николас Кэйж. Холливүүд түүнийг яагаад анзаардаггүй нь үнэхээр гайхмаар.

#3

Даниел Дэй Левис. Эрүү, хамар, үс, жүжиглэлт. Түүнд үнэхээр зохих болно.

#2

Кристиан Бэйл. Тэрбээр уг нь Бэтмэний дүрд тоглосон. Гэхдээ American psycho дээр бүтээсэн дүр нь түүнийг Жокер байхад илүү тохиромжтойг харуулсан

#1

Жим Кэрри. Тэрбээр Бэтмэний кинонд ноён асуултын тэмдгийн дүрд тоглож байсан ч үнэндээ бол Жокерт тоглохоор төрсөн жүжигчин.

Виллэм Дэфог бас мартаж болохгүй

Мөн Майкл Кийтоныг санаарай түүний бүтээсэн Бийтлжүүс дүр бол Жокер л гэсэн үг.

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: www.bbc.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж