Apple компани 2020 оны эхний улиралд хямдхан, шинэ iPhone SE2 ухаалаг утсаа танилцуулахаар төлөвлөж байна. Тус загвар нь iPhone 11-ийн адил А13 шинэ процессортой байх бөгөөд үндсэндээ iPhone 8-ийн дизайн болон техникийн үзүүлэлтийг агуулжээ. Шинэ утас нь 4.7 инч дэлгэцтэй, 3 гб санах ойн багтаамжтай гэнэ.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, iPhone SE2 нь iPhone 6 болон iPhone 6 Plus -ийн 100 сая гаруй хэрэглэгчдэд утсаа солих тохиромжтой хувилбар байх болно гэв. iPhone 6 болон iPhone 6 Plus-ийн хэрэглэгчдийн дунд сүүлийн үеийн техникийн үзүүлэлт болох Face ID болон олон камер зэргийг сонирхож буй хүмүүс байгаа ажээ.
iPhone SE2 нь Touch ID болон арын камер нь хос линзтэй аж.
Үнийн хувьд ойролцоогоор 450 ам.доллар гэж төлөвлөж байгаа бөгөөд худалдаанд гаргаснаар компанийн ирэх жилийн борлуулалт өсөх нэг хүчин зүйл болно гэж тооцоолжээ. iPhone SE2 нь 30-40 гаджеттай бөгөөд энэ нь iPhone XS болон iPhone XS Max Apple адил үзүүлэлт юм байна.
Эх сурвалж:Forbes
Холбоотой мэдээ