Гурван орны аялал жуулчлалын наадам эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Гурван орны аялал жуулчлалын наадам эхэлжээ

Монгол, Хятад, Орос гурван орны олон улсын аялал жуулчлалын есдүгээр наадам өчигдөр Хятадын Манжуур хотод эхэлжээ. Тав хоног үргэлжлэх тус наадмын үеээр аялал жуулчлал, соёлын олон үйл ажиллагааг зохион явуулж, жуулчдад хилийн жуулчлалын талаар танилцуулах юм.
Өвөр Монголын өөртөө засах орны аялал жуулчлалын хэрэг эрхлэх газрын мэдээнд тэмдэглэснээр, энэ удаагийн гурван орны жуулчлалын наадамд соёл урлагийн үдэшлэг "Манжуурын дуулал", гурван орны жуулчлал соёлын сурталчилгааны өдрүүд, Хятад Орос Монгол гурван орны хөрш зэргэлдээ хотуудын хил дамнасан хөрөнгө оруулалт, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт, ёслолын буудлага, олон улсын аялал жуулчлалын танилцуулах хурал зэрэг өргөн хэмжээнд төлөвлөжээ.
Манжуур боомт нь Хятадын зүүн хойд нутгийн Хөлөнбуйрт байрладаг, хойд талаар Оростой, баруун хэсгээр Монгол улстай хил залгадаг болохоор Ази Европын эх газрын нэгдүгээр боомт гэдэг аж. Энэхүү арга хэмжээг 2002 оноос жил бүр гурван орны жуулчлалын наадмыг зохион явуулахаар Манжуур хотын захиргаанаас шийдвэрлэсэн юм байна.

Б.Энхмандах  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж