Сайжруулсан шахмал түлшинд хийсэн лабораторийн шинжилгээний хариуг мэдээллээ | News.MN

Сайжруулсан шахмал түлшинд хийсэн лабораторийн шинжилгээний хариуг мэдээллээ

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

Сайжруулсан түлшний эргэн тойронд

Сайжруулсан шахмал түлшинд хийсэн лабораторийн шинжилгээний хариуг мэдээллээ

Сайжруулсан шахмал түлшинд хийсэн лабораторийн шинжилгээний хариуг мэдээллээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хандсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой комисс яаралтай хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ хийлгэх зэрэг үүрэг даалгавар өгсөн юм.

Тэгвэл мэргэжлийн гурван лабораторид хийлгэсэн шинжилгээний нэгдсэн хариу гарсныг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар олон нийтэд мэдээллээ.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аравдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Нийслэлийн Онцгой комисс шуурхай хуралдсан. Сайжруулсан шахмал түлш борлуулах 17 цэгээс 23 дээж авч АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори болон барьцалдуулагч бодисыг шалгуулахаар Гаалийн төв лабораторид шинжлүүллээ” гэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Мэргэжлийн хяналтын байгууллагаас хордлогод өртсөн айл өрхүүдийн ашиглаж байсан түлшнээс дээж авч лабораторид шинжлүүлсэн. Нэр бүхий 19 айлаас авсан дээжээс Геологийн төв лабораторид шинжлүүлсэнээс чийглэг шаардлага хангасан гарсан. Үнслэг нь 29 буюу түүнээс бага байх ёстой гэхэд 23-24 буюу стандарт, хүхэр нь 1.0 хувь байх ёстойгоос 0.95 хувь шаардлага хангасан гарсан байна. Ашигт малтмал газрын тосны газрын харьяа лабораторид Тавантолгой түлшийн шахмал түлшийг шинжилсэн, стандарт хэмжээнд гарсан. Угаартаж эмнэлэгт хандсан хүмүүсийн гэртээ хэрэглэж байсан түлш стандартын шаардлага хангасан гарсан байна. Барьцалдуулагч бодис нь химийн найрлагатай байна гэж хүмүүс хардаж байсан. Гэтэл Гаалийн төв лабораторийн шинжилгээгээр барьцалдуулагч нь химийн бодис биш, цардуул байна. Цардуул нь химийн найрлагагүй гэсэн дүгнэлт ирсэн. Одоо лабораторийн шинжилгээний хариунд үндэслэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарна” гэсэн мэдээллийг өглөө.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Н 2019-10-07 203.91.112.162

"мэдээллэлээ"

Avatar

Зочин 2019-10-07 202.126.89.149

Selem Togmid genee…khkhkh

Avatar

Зочин 2019-10-07 150.129.141.227

bugd shuumjilsn humus yu ch tulsn utaag n gargahgui bol ugaartaj uhne shde, Mongolchud yu ch chaddgui, bas biye biyede ogt itgehgui, teged yah bolj bn, gadni colony bolod amar shanda jargah uldej bh shg. Buh labortor, emnelg surguli emch tsagda shuuh zasga uguisgene harluulna. Doping ilerched bhd gurelced, buhnig mdgch tenger yzguurud

Avatar

irgen Elbeg 2019-10-07 59.153.112.253

ed nar maani udahgyi bidenteigee hamtdaa hordoh odroo selem togmidoosoo aigaad hyleegeed l suuj baigaa bololtoidog.tylsh ngaigyi l baigaasai.ovol dulaan boloosoi doo

Avatar

Зочин 2019-10-07 115.65.93.30

Татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, харин ч ард түмнийг хордуулах "ТҮЛШ" гэгчийг маш ихээр үйлдвэрлэснээ борлуулах гэж ийм хариу бодож олсон юмуу? Монголын ард түмэн хордоод үхэж л байг уу? Доктор Наранбаатар гуай наад түлшнээс чинь ялгарах хийн тухай маш тодорхой тайлбарласан байна, ядахдаа тэр бичлэгийг эрхэм дарга сайд нар үзчихээд, юу ч мэдэхгүй энэ дарганцар гуай ярьж болдоггүй юмуу?

Avatar

ИРГЭН 2019-10-07 66.181.188.164

МОНГОЛ УЛСЫН ШИНЭЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ЭНЭ ТҮЛШИЙН ЗУУХАНД АХУЙН ХАЛААЛТАНД ХЭРЭГЛЭХЭД БУЮУ ТҮЛЭХЭД АЮУЛГҮЙ ГЭСЭН БАИАЛГААГ ГАРГАЖ ӨГӨХ ШААРДЛАГАТАЙ БН. ЭНЭ САЙЖРУУЛСАН ТҮЛШ ИД ХҮЙТНИЙ ҮЕД ОЛОН МЯНГАН ХҮНИЙФГ ХОРДУУЛЖ АМЬ НАСЫ НЬ СҮЙДЛЭХ АЮУЛТАЙ БАЙЖ МЭДЭХНЭЭ !!! ХАМГИЙН ХАЧИРХАЛТАЙ НЬ ТҮЛЖ ХЭРЭГЛЭХЭД ГАРЧ БАЙГАА УТАА НЬ БАЙЛДААНЫ ХОРТ УТАА БОЛОХ НЬ ТОДОРХОЙ БАЙХАД ТҮЛШНИЙ НАЙРЛАГА ЯРИАД БАЙЖ БОЛОМГҮЙ !!! ЭНЭ ДАРГА НАР , ЛАБРОТОРЫН ШИНЖЭЭЧИД НЭГ ГЭРТ БӨӨНӨӨРӨӨ 72 ЦАГ ЭНЭ ТҮЛШЭЭ ТҮЛЭЭД ХОНОЖ ҮЗ!

Avatar

ИРГЭН 2019-10-07 66.181.188.164

ЭНЭ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ МЭДЭЭЛЛЭЖ БАЙГАА АЛБАН ТУШААЛТНУУД МАШ ГЭНЭН , ШИНЖЛЭХ УХААНЫ МЭДЛЭГИЙН ХҮРЭЭ НЬ ЧАМЛАЛТАЙ ХҮМҮҮС ЮМ. ТЭР САЙЖРУУЛСАН ТҮЛШ ГЭЭД БАЙГАА ХОРГОЛЖНЫ НАЙРЛАГЫГ ЭНЭ ЛАБРОТОРУУД НЬ ЗӨВ ТОДОРХОЙЛЖ ЧАДАЖ БАЙГАА ГЭДЭГ ЭРГЭЛЗЭЭТЭЙ !!! ЯМАР ШИНЖИЛГЭЭ ХЭРЭГТЭЙГ ЭНЭ ЭРЭХМ ДАРГА НАР ТӨСӨӨЛӨХЧҮГҮЙ "МЭДЛЭГГҮЙ" БАЙГАА НЬ ДЭНДҮҮ!!! МАНАЙ ШУА БОЛОН ТҮҮНИЙ ХАРЬЯА ХИМИЙН ХҮРЭЭЛЭНЧ ЭНЭ ТҮЛШНИЙ ШАТАХ ЯВЦАД ШАРЧ БАЙГАА ХОРТ УТААНЫ НАЙРЛАГА БОЛО ХИМИЙН НЭРШЛИЙГ ТОГТООХ ЧАДВАРГҮЙ БАЙЖ МЭДНЭ

Avatar

зочин 2019-10-07 64.119.21.89

бүх бурууг үхэгсэдэд үлдээж ард иргэдээ хохироож байгаа юм байна. Түлшний утааны найрлагийг судлан шинжлэхгүйгээр хорт хий мэдэгдэхгүй шүүдээ Батбаясгалан. Та тэнэг хүн хуурч байхаар ажлаа өгөөд ззайлах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-10-07 49.0.137.131

Цардуул химийн найрлагагүй байна гэнээ ХАХАХАХАХА

Avatar

зочин 2019-10-07 202.21.125.35

Энэ шинжилгээний хариу арай хурдан гарсан уу үгүй юу ямарваа шинжилгээний хариу сар жилээр гарахгүй удаад байдаг биш бил үү. Ингээд ирэхээрээ асуудалтай болоод явчихаж байгаа юм даа. Ард иргэдийг юу мэдэхгүй ойлгохгүй малнууд гэж бодохоо энэ МАНгарууд хэзээ болих юм бол доо

Avatar

эцэг эх 2019-10-07 103.9.88.162

Шахмал түлшийг шатаахад ялгарах хорт хийн найрлага,хэмжээг яагаад шинжлүүлэхгүй байгаад л НО байна

Avatar

болдоо 2019-10-07 49.0.137.180

тэгээд 5 хүний амь насаа алдсан нь хохь нь болж байна уу? …. Хүрэлсүхийн засгийн газар хариуцлагаа хүлээгээд огцорохоос аргагүй болж дээ ….

Avatar

Д.Цогт 2019-10-07 182.171.233.151

Хүмүүс угаартаж нас барчихаад байхад шинжилгээ зүгээр гараад байдаг нь юу гэсэн үг юм бол доо. буруу хэрэглээ гэх гээд байна аа даа. Хэвийн гээд байгаа стандарт чинь хүн хүэх хэмжээнд асуудалтай юм биш үү. Анхаар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж