“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ | News.MN

“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ

“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг  тэмдэглэн өнгөрүүлнэ

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 30 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриан дор жил бүр нэгддэг.

Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Төгс бүтээцгээе” уриаг дэвшүүлж, гамшигт тэсвэртэй дэд бүтцийн ач холбогдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгын хүрээнд олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, танин мэдүүлэх арга хэмжээг зохион байгуулах юм.

Олон улсын энэхүү өдрийг тохиолдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын хүрээнд  байгууллагын үйл ажиллагаа болон Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд хичээл, сургалт дадлагуудыг зохион байгуулан тэмдэглэн өнгөрүүлнэ.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж