МАН: Буруутай этгээдэд хариуцлага тооцох асуудлыг ярина | News.MN

МАН: Буруутай этгээдэд хариуцлага тооцох асуудлыг ярина

МАН: Буруутай этгээдэд хариуцлага тооцох асуудлыг ярина

МАН: Буруутай этгээдэд хариуцлага тооцох асуудлыг ярина

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. Тэрбээр:

-Өнгөрсөн есдүгээр сарын дундуур УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаж, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоол баталсан. Энэ тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсныг УИХ өнгөрсөн Баасан гаригт /2019.10.04/ хүлээж авлаа. Цаашид яах вэ гэдэг дээр хоёр хувилбар байна. УИХ-ын 73 дугаар тогтоолоо засаад Ард нийтийн санал асуулга явуулах, эсвэл гуравдугаар хэлэлцүүлгийг хийх. МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ асуудлаар зөвшилцөх ажлын хэсэг байгууллаа.

Мөн бүлгийн хуралдаанаар өнгөрсөн амралтын өдрүүдэд сайжруулсан түлшнээс иргэд угаартсан талаар Шадар сайдаас мэдээлэл сонслоо. Бүлгийн зүгээс ЗГХЭГ-аас яаралтай арга хэмжээ авч буруутай этгээдэд хариуцлага тооцож, дүгнэлт гаргах хэрэгтэй гэсэн чиглэл өглөө.

Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Сайжруулсан түлшнээс иргэд угаартаж, амиа алдлаа. Засгийн газарт хариуцлага тооцох уу?

-Өнөөдрийн байдлаар дүгнэлт гараагүй байна. Дүгнэлт гарсны дараагаар буруутай этгээдэд хариуцлага тооцох асуудлыг ярина.

-МАН Ард нийтийн санал асуулга явуулах байр суурь дээрээ хэвээр байгаа юу. Эсвэл үргэлжлүүлэн гуравдугаар хэлэлцүүлэг хийх байр суурьтай байна уу?

-Ард нийтийн санал асуулга явуулах эсвэл гуравдугаар хэлэлцүүлэг хийх гэсэн аль нэгийг нь сонгоно. Олонхийн бүлэг Ард нийтийн санал асуулга явуулах байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Гэхдээ бид Ерөнхийлөгч, АН-тай зөвшилцөх үүднээс хоригийг хүлээж авсан.

-Ард нийтийн санал асуулгыг явуулах тохиолдолд ирэх жилийн сонгуультай хамтатгах уу?

-Хэрвээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлэгт орвол найруулгын шинжтэй зүйл орно. Шинээр санал оруулах гэвэл хоёрдугаар хэлэлцүүлгээр оруулна. Энэ асуудлыг зөвшилцлийн хүрээнд тодорхой ярина.

-2020 оны төсөв хэлэлцэх хуулийн хугацаатай. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ гэвэл төсөв хугацаандаа амжих уу, ямар зарчмаар явахаар байна вэ?

Арваннэгдүгээр сарын 15 гэхэд төсөв хэлэлцэх ёстой. Гуравдугаар хэлэлцүүлгийн дундуур төсөв хэлэлцэх боломжтой.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2019-10-07 202.21.124.130

МАН ЯАГААД ИЙМ ХӨГИЙН АМЬТСААР ДҮҮРЧИХСЭН ЮМ БЭ. 65-УУЛАА БАЙЖ ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ ӨНӨӨГ ХҮРЛЭЭ. ХАГАРАЛ, УРВАЛТ, ПОПРОЛТ .. МАН ХААЧИВ АА.

Avatar

Зочин 2019-10-07 202.55.188.92

Erchim huchnii said buruutai

Avatar

Зочин 2019-10-07 64.119.16.61

Барилгын яамны даам гарсан авилгачин С.Магнайсүрэнг АТГ яагаад шалгахгүй байна. Бүх тендерээс авилгал авсан. Хамгийн сүүлд хуучин байрны засварын ажлын тендерт авилгал өгсөн компани нь тодорхой байна. Асуудал ил байхад АТГ тойрч гүйгээд л …

Avatar

Иргэн 2019-10-07 59.153.114.88

Энхтүшин Даваасүрэн Амарсайхан нарт хариуцлага тооцох ёстой

Avatar

Иргэн 2019-10-07 59.153.114.88

5 хүний алтан амь үрэгдчихээд байхад маш хатуу хариуцлага тооцох ёстой.Юуны өмнө Шадар сайд Энхтүвшин, Эрчим хүчиний сайд Даваасүрэн, Засаг дарга Амарсайхан нарыг огцруулах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-10-07 202.126.89.104

Тогтохсүрэн гэж худалч увайгүй шаардаа

Avatar

Dorj 2019-10-07 66.181.161.19

Erchim huchnii yam buruutai

Avatar

Зочин 2019-10-07 202.126.89.149

Neg bol vhne,neg bol sehne gegsheer ali negii ni songono gene. MAN iim teneg,tegeed bas iim **
vgee iim taarsan taar shuudaigaaraa helvvldeg yum.

Avatar

Зочин 2019-10-07 103.68.107.22

Дампуу луйварчин нам хурдан тарж үз. Хүүк гээд ЖДҮ-чин, казиночин, боловсролгүй поп даргатай танай нам хол явахгүй. Шахааны шахмал түлж чинь баахан хүний амь аваад эхэллээ бузаруудаа !!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Иргэн 2019-10-07 139.5.216.26

Ер нь өнөөгиын болж бүтэхгүй байгаа зүйл чинь хуулиндаа бус хүндээ байгаа юм. Одоо нахд Үндсэн хуулиа амар тайван орхиод өөрсдөө зайлж үз

Avatar

Зочин 2019-10-07 103.68.107.22

Дампуу луйварчин нам хурдан тарж үз. Шахааны шахмал түлшнээс чинь болж хүмүүс үхэж үрэгдээд эхэллээ авилгачин Хүүкээ.

Avatar

САйжруулсан түлш + Сайжруулсан зуух + Сайжруулсан Монгол хүн 2019-10-07 202.131.239.166

ЭНЭ түлшинд огт буруу байхгүй. Харин тухаЙН ТҮЛШИЙГ зөв Зууханд Зөв аргачлалаар нь Зөв түлж хэрэглэж хэвших асуудал орхигджээ. Зуухаа муу хэлээд л байсан. Сайжруулсан зуух энэ түлшинд сайн тохирч байна билээ. Дээр нь энэ хэрэглэгчид өөрсдөө маш хэнэггүй, наад захын боловсрол мэдлэг их дутуу байнадаа. Энэ байдлаараа бол нэг буруутан хайгаад л, тэгээд энэ түлшээ хаагаад буцаад л нүүрсэндээ орох нь. Үүний цаана Тагнуулын байгууллагаас хэн байгааг шалгаж анхаарвал зохино. Хэсэг бүлэг этгээд байнадаа

Avatar

Зочин 2019-10-07 103.206.195.52

Одоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах ажил ингээд дууссан. Баахан хууль зөрчсөн нөхдүүд хулгай дээрээ баригдаж аргагүйн эрхэнд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа. Одоо зөвшилцөх юм байхгүй. Ингээд боль. Ард түмнээ ядуурлаас гаргах, ажлын байраар хангах ажлаа хий. Амласнаа хэрэгжүүл. Эс бөгөөс тар. МАН-аас салах минь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж