Дахин нэг хүн угаарын хийд хордон амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

Сайжруулсан түлшний эргэн тойронд

Дахин нэг хүн угаарын хийд хордон амиа алджээ

Дахин нэг хүн угаарын хийд хордон амиа алджээ

Угаарын хийд дахин нэг иргэн хордож нас баржээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд нэг өрхийн гурван хүн угаарын хийд хордсоноос 28 настай эмэгтэй амь насаа алджээ. 2019 оны аравдугаар сарын 7-ны 11.00 цагийн орчимд хүн угаартаж амиа алдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэдгийг албаны хүмүүс баталлаа. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач эмэгтэйтэй хамт байсан хоёр хүний нэг нь ухаангүй, нөгөө нь босч чадахгүй байдалтай эмнэлэгт хүргэгдсэн аж.

Сүүлийн тав хоногт угаарын хийд 35 хүн хүнд, хөнгөн байдлаар хордож, дөрвөн хүн амиа алдсаны хоёр нь бага насны хүүхэд байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж