Хойд Солонгосын 20 загасчныг аврахаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын 20 загасчныг аврахаар ажиллаж байна

Хойд Солонгосын 20 загасчныг аврахаар ажиллаж байна
Японы эргийн харуулын усан онгоцноос ус шүршиж, Хойд Солонгосыг завийг хөөж буй нь

Хойд Солонгосын загасчлалын завь өнөөдөр /2019.10.07/ Японы эргүүлийн 1300 тоннын жинтэй усан онгоцтой мөргөлдөж живжээ. Хойд Солонгосын загасчлалын завинд 20 хүн зорчиж явсныг аврахаар Японы тал ажиллаж байна. Осол Ното хойгоос зүүн хойд хэсэгт 350 км тэнгист болсон болжээ. Аврах ажиллагаанд Японы эргийн харуулын нисдэг тэрэг, завинууд ашиглаж байгаа аж. Одоогоор хэдэн загасчныг аварсныг мэдээлээгүй байна.

Сүүлийн үед Хойд Солонгосын загасчид Японы эргийн ойролцоо хууль бус загас агнуур хийх нь нэмэгдсэн учраас харуулын хөлөг онгоц гаргаад байжээ. Хойд Солонгосын засгийн газраас загас барих кампанит ажил зарласнаар хууль бус загасчлал нэмэгджээ. Японы эргийн харуулын мэдээгээр өнгөрсөн зургадугаар сард Хойд Солонгосын 300 гаруй загасчны завийг хилийн бүсээсээ “хөөсөн” байна. Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сард Хойд Солонгосын  загасчид галт зэвсгээр зэвсэглэн, Японы эргийн харуулынхныг сүрдүүлсэн хэрэг гарчээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж