Хүүгээ бусдын гарт цаг бусаар алдсан иргэн Б.Нямхүү өнөөдөр /2019.10.07/ мэдээлэл хийлээ.
“Би хүүгээ алдаад хоёр жил хагас болж байна. Өнгөрсөн хугацаанд хэргийг үнэн зөвөөр мөрдөж шалган шийдэж өгөөч гэж эрээн цаас барьж холбогдох байгууллагуудаар их ч явлаа. Гэвч хууль хяналтын байгууллага хохирогчийн үгийг сонсдоггүй өөрсдийнхөө эрх мэдлээр далайлгаж хуулийг ашигтай тал руу эргүүлдэг гэдгийг өөрийн биеэр мэдэрч байна.
Миний хүү Г.Батхүү 26 насандаа 2017 оны гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө хоёр залууд зодуулж амиа алдсан. Хэрэг гардаг өдөр Цэргийн баяр тэмдэглэнэ гэж гэртээ байсан хүүхдийг найзууд нь дуудаж авч гарсан. Улмаар шөнийн цэнгээний газар хэрүүл, зодоон үүсгэсэн найзуудыгаа өмөөрч, салгах гэж яваад миний хүү амиа алдсан. Танихгүй хоёр залуу хүүгийн минь толгойн тус газарт олон удаа цохиж, сүүлдээ ширээний тавцан модоор толгой руу цохиход ухаан алдсан. Тэдний үйлдэл нь камерын бичлэгт бичигдсэн.
Үхлийн шалтгаан нь “Тархины битүү гэмтлийн улмаас нас барсан. Энэхүү гэмтэл нь савж унах үед үүсэх боломжгүй” гэсэн дүгнэлт гарсан бол бүтэн зургаан сар хүлээлгэж гарсан шинжээч эмч нарын дүгнэлт нь өмнөх дүгнэлтээ үгүйсгэн “Зөвхөн савж унах үед үүсэх гэмтэл” гэж гарсан. Хууль хяналтын байгууллага сүүлийн дүгнэлт дээр үндэслэн бүлэг хэргийг ганц хүний хэргээр зүйлчилж нөгөө хүнийг нь ял завшуулчихаж байгаа юм.
Шүүх эмнэлгийн эхний дүгнэлтийг энгийн эмч нар гаргасан бол хоёр дахь дүгнэлтийг цагдаагийн шинжээч эмч нар гаргасан. Хэргийн ганц нотлох баримт болох камерын бичлэгийг мөрдлөгт гол нотлох баримт болголгүйгээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагчид хэрэгтнүүдийн мэдүүлэг дээр үндэслэн мөрдөн байцаах ажиллагаа явуулсанд гомдолтой байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дөрөв, нийслэлийн давж заалдах шатны шүүхээр хоёр, одоо улсын Дээд шүүхээр хоёр дахь удаагаа орох гомдлоо би гаргачихаад байж байна.
Бүлэг гэмт хэрэг гэдгийг нотлох камерын бичлэг байсаар байхад шүүхээс бүлэг хэрэг биш нэг хүний хэрэг гэж үзээд иргэн Ч-д 11 жилийн хорих ял оноож, М-ийг цагаатгасан. Бүтэн долоон сар хэргийг нэмэлт байцаалтад буцаах нэрийдлээр хав дарчихаад шүүх рүү шилжүүлэхэд хүүг минь хамгийн их зодсон М-ийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан. Энэ бол хэргээс М-ийг авч үлдэх гэсэн башир арга" гэв.
Э.БУРАМ
Зочин 2019-10-07 202.21.105.12
Хөдөөний бллоод хошного нь үмхий ацнууд их зодолдоно онгироо мөн нэг нь уначихлаар бүүр их толгой руунь цохино……..
Зочин 2019-10-07 202.9.43.41
ХуулЬ хяналтынхан өөрсдийгөө болон үр хүүхдээ энэ аргаа барсан дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу бгаа ээжтэй, амиа алдсан хүүтэй нь зүйрлэж нэг бодооч. Хорвоо бөөрөнхий хэнд ч юу ч тохиож мэднэ шүү дээ.
Зочин 2019-10-07 202.9.42.125
tsagdaa shyyh prokror ajilaa yaaj hiidgiig bygdiig n l harlaa
Зочин 2019-10-07 202.126.89.107
Tsagdaa prokuror idee beer bolood udaj bn. Udirdlaguud ni baij l bn. Buur hoorondoo suljee bolchihson
Зочин 2019-10-07 202.126.89.149
Mongoliin tsagdaa,huuliin baiguullaga neg iim l bolchihood baigaamdaa. Shinechlel uurchlult hiih
gesen saidaa gvtgej gutaagaad zailuuldag iim l hvmvvs tend ami horgodood bainaa!!!!!
. 2019-10-07 202.126.88.153
Нямдоржийн тарисан гай хэзээ дуусах болдоо. МАН хурдан сөнөөсэй
Зочин 2019-10-07 43.242.243.122
Шүүгч нар хуулиа мэдэдгүй. Буруу хуулийн заалт ашиглаж хүн хохироосон шүүгч ямар ч хариуцлага хүлээдэггүй. БЗД-ийн Чингим шүүгч нэг танилыг мань ялаас чөлөөлөөх заалт ашиглаш Шархаданд бүиэн нэг жил хэвтүүлэхээр шийдсэн ба аз болж давж заалдах шүүхийхэн ххэрэгсэхгүй болгосон. Гэтэл эрүүл саруул үзэгдэх танил мань тэндхийн мэдрэл өвчтнүүдэдюу чүгүй зодуулсан байсан ба хохь нь болж хоцорсон.
Зочин 2019-10-07 202.131.227.178
Хүрэлсүх ээ Нямдоржийг сүхдээд алаач. Улааны толгойг авах яасан бэ? ЗГ-н хэдэн малуудаад заазлаад сүхдээд ажиллаач
Ард 2019-10-07 103.10.23.125
ЦАГДААГЫНХАН ХЭН МӨНГӨТЭЙ ХҮНД ИНГЭЖ ҮЙЛЧИЛДЭГ. МАНАЙ ДҮҮ ХҮНД ЗОДУУЛААД ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРООД Л ҮЛДСЭН. ЗОДСОН ЗАЛУУЧУУД НЬ УУЧЛАЛ ГҮЙГЭЭД ГҮЙГЭЭД БАЙСАН. СбдҮҮРГИЙН АЛТАНТУЯА ГЭЖ БАЙЦААГЧ ДЭЭР ОЧИНГУУТ ТАГ БОЛООД, АЛТАНТУЯА НЬ ЗОДУУЛСАН ХҮНД НЬ ЭРҮҮ ҮҮСГЭНЭ ГЭЖ ДАНАЛЗААД Л ДУУССАНДАА. ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙН ӨӨРСДИЙН НЬ ХҮҮХДҮҮД ХҮНД АЛУУЛЖ, ЗОДУУЛАХААР ОЙЛГОНО. ТЭГЭХЭД ГЭМШИЛ НЬ ОРОЙТСОН БАЙНА.
Uuriinhuu argaar hariugaa av! 2019-10-07 64.119.27.120
Tertei tergui mongold shuuh tsagdaa ni mungutei hunii tald uilchildeg yum chin yaduu humuus huluu ergetel yavaad ch hohirson heveer l uldeh bolno. Tegsnees shuud l uursdiinhuu argaar l hariugaa avj hohirloo baragduulj gomdloo tailsan ni deer dee.
ХАРАМСАЛТАЙ НЬ ТАНЫ ЗӨВ 2019-10-07 202.21.100.210
ХҮЧНИЙ БАЙГУУЛГА МӨНГӨТЭЙ ТАЛД НЬ ҮЙЛЧИЛЖ ХҮЧТЭЙ НЬ ХҮЧГҮЙГЭЭ ДИЙЛДЭГИЙГ УТГААР НЬ ОЙЛГУУЛДАГ
Huuli shuuh ni hudulj ugdugguim bol uuriinhuu argaar hariugaa av! 2019-10-07 64.119.27.120
Mongoliin huuli shuuhiig haraad baival mungugui hun hichneen gemgui baigaad hohirood l uldene. Tegsnees hurdan shuurhai uursdiinhuu argaar hariugaa avah heregtei.
Монголын цагдаа бол 2019-10-07 64.119.18.234
Монголын цагдаа бол хуулийн байгууллагууд дотроос хамгийн шударга бус нь
Зочин 2019-10-07 64.119.18.234
Монголын цагдаа бол хамгийн шударга бус байгууллага.
Зочин 2019-10-07 202.9.43.219
Энэ цэргийн баяр гэж нэг хавтгайрсан архидалт бх юмаа.Зөвхөг аомийнхны бачрыг ингэж хавтгайруулахыг зогсоох цаг нь болсон бмаар! Цэргийн алба хаагчил болон бэлтгэл оффицер ахлагч нарын баяр бмаар юм!
Зочин 2019-10-07 103.111.68.3
Хууль гууль болсоон монгол улс. Удахгүй мөхнө өө
Зочин 2019-10-07 202.131.227.178
чи хятад байх. Монгол хүн ингэж хэлэхгүй улсаа өөд татах талаар сэтгэнэ.
Зочин 2019-10-07 139.5.216.215
Odoogiin huuliin baiguullaga iiim l bna daa yana daaaa shudtaga huuliihan mongold uldeegui ym bol uu
SS 2019-10-07 66.181.168.8
SHOROND N HATAA MUUSAIN ALUURCHDIIG!!!!
Зочин 2019-10-07 59.153.115.55
иймэрхүү алуурчдыг чимээгүй нэг нэгээр нь нухуулчих, яаж хүн алсан яаг тэрүүгээр нь шүүх цагдаа нтр бол худалаа шүү инээдтэй, ширэнгэд ширэнгийн хууль л үйлчилдэг юм эмээ минь
Зочин 2019-10-07 66.181.170.73
ШШҮХ ажилладаг бүлэг хулгайчууд одоо цадаж ханах болоогүй юу. ер нь савж унахаар үүснэ цохихоор үүсэх гэмтэл гэж гаргана гэсэн юм байхгүй шүү дээ хатуу мохой зүйлээр цохигдох үед үүсэх гэмтэл гэж гарах ёстой шүү. нямдорж х*******н тагнуул тагнуулын ажлаа хийгээд өөр юу ч хийх гүй гөлөг юм