Путины төрсөн өдрийн бэлэг: Team Putin дэлгүүр нээлтээ хийв | News.MN

Путины төрсөн өдрийн бэлэг: Team Putin дэлгүүр нээлтээ хийв

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

Путины төрсөн өдрийн бэлэг: Team Putin дэлгүүр нээлтээ хийв

Путины төрсөн өдрийн бэлэг: Team Putin дэлгүүр нээлтээ хийв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины төрсөн өдрөөр бизнес эрхлэгч Айсель Трудел "Aizel x Team Putin" дэлгүүрээ нээлээ. Тус дэлгүүр нь эх оронч үзэл суртлыг харуулсан хувцасны цуглуулгыг борлуулах ажээ. Азербайжены дипломатын охин Айсель Трудел ОХУ-ын Ерөнхийлөгчийг брэнд болгож, түүгээрээ хэр их орлоготой болж чадах бол гэсэн асуулт хэвлэлийнхний анхаарлыг татаж байна.

Гурван сарын өмнө хаалгаа барьсан Christian Louboutin дэлгүүрийн буурин дээр аравдугаар сарын 03-ны өдөр "Aizel x Team Putin" дэлгүүр нээлтээ хийхээр төлөвлөн, засвар хийж байсан нь сэтгүүлчдийн анхаарлыг татжээ. Харин дараагийн өдөр нь aizel.ru цахим худалдааны дэлгүүрийн үүсгэн байгуулагч Айсель Трудел дээрх дэлгүүрийн эзэн болох нь тодорхой болсон юм. Айсель Трудел бол Азербайжаны дипломатын охин бөгөөд тэрбээр Aizel хэмээх үзэл суртлын дэлгүүр болон ОХУ-д  Christian Louboutin, Agent Provocateur, Aquazzura, Bonpoint болон Laduree-ийн төлөөлөгч ажээ.

ТУУЛАЙ, ЧОНО, ВЛАДИМИР ПУТИН

Дэлгүүрийн нээлтийн урилга дээр Putin Team хэмээн бичсэн байсан нь олны анхаарал татаж байв. Putin Team гэх нэр нь хоккейчин Александр Овечкины хөдөлгөөн юм. Тус хөдөлгөөний нарийн бичгийн дарга Константин Ткаченко дээрх төсөлтэй огт хамааралгүй гэж мэдэгдсэн бөгөөд тэрбээр брэндийн нэрийг сайн зүйлд ашиглахад татгалзах зүйлгүй гэдгээ Forbes сэтгүүлийн сэтгүүлчид хэлжээ.

Forbes сэтгүүлээс энэ тухай Труделтэй холбогдож лавлахад, тэрбээр шинэхэн төслөө Ерөнхийлөгчийн төрсөн өдөрт зориулан олон нийтэд танилцуулахаар шийдсэн тухайгаа мэдэгдсэн юм. Мөн Владимир Путины тухай цуглуулгын хамгийн эхний зураглалаа “Уйлж буй Путин” гэж нэрлэжээ. Энэхүү нэрийг төслийг санаачлагч өөрөө өгсөн бөгөөд Манежийн талбайд Ерөнхийлөгч нулимстай зогсож байсан үеийг дурсан цуглуулгынхаа эхний хувцасны зургийг ийнхүү нэрлэхээр шийдсэн байна.

Aizel x Team Putin дэлгүүр нь тухайн байршилдаа түр зуур л байрлах гэнэ. Өөрөөр хэлбэл, pop-up цагийн форматаар ажиллах ажээ. Энэ төрлийн цагийн форматыг орчин үед ихэнх брэндийн дэлгүүр ашиглах болжээ.

Дэлгүүр Ерөнхийлөгчийг баярлуулах хугацаанд ажиллах бөгөөд цаашид дэлгүүр хэрхэх талаар санаачлагч тайлбарлаагүй байна.

Aizel x Team Putin дэлгүүрийн түрхэн зуур гаргаж буй цуглуулгад 70-аад оны дэр, мини юбка, торгон цамц, каск, цув зэрэг бараа бүтээгдэхүүн байх ажээ. Харин дээрх хувцсанд ерөнхийлөгчийн нэр эсвэл зураг нь байх эсэхийг санаачлагч тодорхой тайлбарлаагүй гэнэ. Түүнийхээр тус цуглуулгад Иваново хотын 20 -30 оны даавууны зураг, зөвлөлтийн үеийн загварын байшин барилга болон Соютмультфильм компанийн баатрууд болох туулай, чоно, тоть зэргийг дүрсэлжээ. Зургийг албан ёсны эрхтэйгээр принтлэхийн тулд тэрбээр Союзмультфильмтэй лиценз эзэмших нэг жилийн гэрээ байгуулжээ

ЕРӨНХИЙЛӨГЧ, САЙХАН СЭТГЭЛТ ХҮН

Авангард болон Хүүхэлдэйн киноны брэнд нь Айсель Труделийн шинэ төслийн гол санаа байгаагүй. Ерөнхийлөгчийн нэр болон зургийг ашигласан цуглуулга гаргахад түүнийг зураач Алексей Сергиенко хөглөсөн ажээ.

Алексей Сергиенко хагас жилийн өмнө"Моод болон урлаг” төсөлд Труделд хамтран ажиллах санал тавьжээ. Улмаар зураач Труделд өөрийнх зургийг зохиогчийн эрхтэй ашиглах эрхийг олгожээ.  Ингээд Айселийн сонгосон зургийн нэг нь одоо Кремльд байдаг бөгөөд "Путин Ромашка цэцэг дунд" гэсэн нэртэй аж. Тус зураг нь Ерөнхийлөгч, сайхан сэтгэлтэй хүн цуврал зургийг нэг аж. Тус цуврал зургийг зураач Алексей Сергиенко Ерөнхийлөгчийн 60 насны төрсөн өдрөөр танилцуулж байв. Харин хоёр дахь нь Санкт-Петербург дахь зураачийн урланд байдаг бөгөөд "Путин, Од, Титэм" гэдэг нэртэй аж.

Aizel x Team Putin цуглуулгыг бий болгоход 12 сая рублийн зардал гарчээ. Бараа бүтээгдэхүүнээ ОХУ болон Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн улсын бүхий л хотуудад борлуулна гэж тооцоолсон байна. Мөн орлогынхоо ихэнх хэсгийг хүмүүнлэгийн үйлст зарцуулна гэдгийг төсөл санаачлагч Айсель Трудел хэлэв.

Бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэсэн Труделийн энэ бодлого нь Putin Team хөдөлгөөнтэй холбоотой гэх мэдээллийг сэтгүүлчид түгээх болжээ. Хоёр жилийн өмнө хоккейчин Александр Овечкин Ерөнхийлөгчийг дэмжиж ийм хөдөлгөөн байгуулж байв. Тус хөдөлгөөнд тамирчид, жүжигчид, дуучид гэх мэт алдартай хүмүүс нэгдэж байв. Гэхдээ тэд Труделийн дэлгүүрийн төсөлтэй огт хамааралгүй гэдгээ мэдэгдээд буй.

Харин Aizel x Team Putin дэлгүүрийн төлөөлөгч дээрх хөдөлгөөн  нь бидэнтэй одоогоор хамтран ажиллахаар төлөвлөөгүй гэдгээ хэлсэн гэв. Үүний зэрэгцээ Трудел Putin Team худалдааны тэмдгийг гоёл чимэглэл, гутал, хувцас, боловсролын төсөл, хүнс, зар сурталчилгаанд ашиглах эрхийг бүртгүүлэхээр хандсан боловч одоогоор энэхүү худалдааны тэмдгийг бүртгэх эсэх нь тодорхойгүй байна.

Ерөнхийлөгчийн нэр болон имиж дээр мөнгө олох гэсэн бизнес эрхлэгчид ганц Трудел биш. 2014 онд «АняВаня» компани Ерөнхийлөгчийн хөрөг зурагтай футболк гаргаж, нэг өдрийн дотор 15.6 сая рубль олж байв. Энэ үе Крымыг ОХУ-д нэгтгэж байсан үетэй давхцаж байсан тул Путины чансааг өсгөж орхив. 2015 оны аравдугаар сард түүхэндээ анх удаа ОХУ-ын нийт ард түмний 89.9 хувь нь Путиныг дэмжив.

Харин өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж, 2019 оны тавдугаар сарын судалгаагаар Путины чансаа түүхэндээ анх удаа доод үзүүлэлтийг харуулав. ОХУ-ын нийт ард түмний 31.7 хувь нь түүний үйл ажиллагаанд сэтгэл хангалуун гэсэн хариу өгчээ. Үүний зэрэгцээ Путины зургийг ашигласан хувцсыг Армия Россия, Voenmag Aliexpress, Black Star  зэрэг олон зуун компани гаргаж буй.

Putin Team эсвэл Team Putin – брэнд. Эх оронч үзэл суртал – бүхий л улс орны мөнхийн брэнд болж байгааг судлаачид онцлох болов.

Олон улсын брэндүүд ч гэсэн Путины зургийг ашиглаж, ашиг орлого олох болов. Тухайлбал, Их Британийн Matchless брэнд Путины зурагтай куртик гаргаж байжээ. 2017 онд АНУ-ын дизайнер Херон Престон  Путины зурагтай майк гаргаж байсан бол жилийн өмнө АНУ-ын залуу загвар зохион бүтээгч Блейк Паттерсон «Putin Loves You» гэсэн уриалгатай футболк, чехол, зэрэг бараа бүтээгдэхүүн танилцуулав.

«Клифф» хуулийн фирмийн оюуны өмчийн асуудал хариуцсан ахлах хуульч Ирина Ахмедовагийн хэлж буйгаар, Путины зураг, нэрийг ашигласан бизнес нь Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүй л бол хууль бус үйлдэл гэв. Хуулийг зөрчвөл бараа бүтээгдэхүүнийг устгах, ёс суртахууны хохирлыг нөхөн төлүүлэх ажээ.

Гэхдээ Кремлийн эсрэг талд орших ГУМ дэлгүүрт Путины зураг, нэрийг ашиглан хувцас үйлдвэрлэн, борлуулж буй бизнес эрхлэгч ярихдаа, ганц ч удаа Ерөнхийлөгчөөс гомдол ирж байгаагүйг дурдав. Тэрбээр дээрх төслөө дэмжүүлэхээр Ерөнхийлөгчид хүсэлт гаргасан ч хариу ирээгүй, бөгөөд Ерөнхийлөгч ямар нэгэн гомдол мэдүүлээгүй гэв. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков дээрх асуудалд ч тайлбар өгсөнгүй. Харин хуульч Ирина Ахмедова Ерөнхийлөгч улсын ажилд дарагдаад, түүний нэр, зургийг ашиглаж бизнес хийж буй хүмүүсийн талаар гомдол мэдүүлэх завгүй байгаа гэжээ.

Путины зургийг ашиглах нь амжилтад хүрэх түлхүүр биш ч нэг хүчин зүйл нь болно гэж Маркетинг судлаачид тайлбарлав. Энэ бол маркетингийн сайн алхам, хэн ч бизнес төлөвлөгөөг цуцлахгүй. Хэрвээ бизнес төлөвлөгөө буруу хийгдсэн бол Путин аврахгүй гэжээ.

АЙСЕЛЬ ТРУДЕЛ ГЭЖ ХЭН БЭ?

Айсель Трудел бол Азербайжаны дипломат Айдын Гусейновын охин, 32 настай. Тэрбээр 2000 онд МГИСО-гийн сэтгүүлзүйн факультетыг Олон нийттэй харилцах мэргэжилтэн гэсэн мэргэжлээр төгсжээ. Түүний нөхөр уран барилгач Луи Трудел гэх залуу байдаг бөгөөд TTMG олон улсын дизайны хороог тэргүүлдэг юм байна.

Трудел компанид Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан Александр Волошины Genome Ventures  сан, UBS Securities  хөрөнгө оруулалтын компанийн тэргүүн асан Марлен Манасов болон «Нафта Москва» хөрөнгө оруулалтын холдингд харьяалагддаг Bonum Capital хөрөнгө оруулж байжээ. Тэд 2018 онд Труделийг орхижээ. «Айзел.ру» ХХК-ийн орлогын хувьд өнгөрсөн жил ойролцоогоор 762.6 сая рубль, алдагдал нь 288.4 сая рубль гэсэн үзүүлэлт гарчээ.

Айсель Трудел нь үл хөдлөх хөрөнгө, жижиглэнгийн худалдааны бизнес эрхэлдэг 23 компанийн хувьцаа эзэмшдэг ажээ. 2019 онд тэрбээр загварын ертөнцийн нөлөө бүхий 500 эрхмийн жагсаалтад багтав.

Эх сурвалж: FORBES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2019-10-07 64.119.23.169

Ene orosuud buur soliorloo shuu. Adolf putleriig magtan duulagch neg gaj huuhen 41 ond bas iim nertei delguur neej baisan yum gesen, odoo ene vladolf putleriin ued tuuh davtagdaj bna. Putleriig hitleriin huvi zaya huleeej bgaa ni todorhoi bolloo.

Avatar

Зочин 2019-10-07 202.21.112.37

Шилдэг пялдага жишээ.

Avatar

шггшш 2019-10-07 202.21.108.109

Оросууд хэзээнээс дарга нарынхаа хөлд суух дуртай улс

Avatar

Зочин 2019-10-07 107.77.161.13

Хөлд нь суух биш бөгсийг нь үнсэх дуртай гээч….

Avatar

Medlegt dusal nemer... 2019-10-07 71.241.237.191

Naadah cbini amerik PR jishee bn mungu oldog!

Avatar

Medlegt dusal nemer 2019-10-07 71.241.237.191

Bidnuud Chinggis Khaan geed jishee bolgosontoi ijil!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж