Алдарт хөлбөмбөгч Дэвид Бэкхэмийн гэргий Викториа өдгөө 45 настай. Викториа нүүрэнд нь үрчлээ тогтохоос эмээхдээ инээхээ больсон гэх шум байдаг нь гадаад төрхдөө хэр их анхаардгийг нь илтгэнэ. Тэгвэл цаашид Викториа залуу харагдах гэж хичээхээ больжээ. “This Morning” телевизийн ярилцлагын үеэр Викториа “Хөгшрөх ч зүгээр. Би цаашид залуу харагдах гэж хичээхээ больсон. Би өөрийн насандаа тохирсон сайхан харагдахыг хүсч байна” хэмээн ярьсан аж. Түүний хувьд бусдад залуу харагдах нь биш өөрийгөө дотроосоо залуу гэж мэдрэх нь илүү чухал болжээ.
Алдарт “Spice Girls” хамтлагийн гишүүн асан Викториа нөхөрт гарснаасаа хойш загварын ертөнцөд сэтгэл алдарч, бэлэн хувцасны брэндийг бий болгосон билээ.
Эх сурвалж: Dailymail.co.uk
Холбоотой мэдээ