АМГ-ынхан ТЕГ-т ханджээ

Хуучирсан мэдээ: 2015.08.24-нд нийтлэгдсэн

Зүүн аймгуудын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчдийн өргөдлийг өнөөдрөөс эхлэн цахимаар авч эхэлсэн. Өнөөдөр нийт 120 дугаар олгох байснаас 51 дугаар олгож байх үед буюу систем доголдож гацсан байна. Иймээс олгосон 51 дугаарыг хүчингүйд тооцож, систем гацсан шалтгааныг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/-т хандсан байна.

Энэ талаар Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяагаас тодруулахад “Энэ асуудал логин серверийн ачаалал тооцоолсон хэмжээнээс хэт ихэссэнээс болж доголдсон байж болзошгүй гэж ажлын хэсэг урьдчилсан байдлаар дүгнэсэн. Мөн өнөөдрийн дугаар олголтыг хүчингүй болгох арга хэмжээ авч, аж ахуй нэгжүүдийн системд хандах эрхийг нэг долоо хоногоор сунгасан. Иймээс энэ сарын 31-нээс дахин дугаар олгож эхлэх юм” гэлээ.

Харин эхний хоёр минутад дугаараа авсан 21 аж ахуй нэгж байгууллагын удирдлагууд олгосон дугаарыг хүчингүйд тооцсоныг эсэргүүцэж, хардаж байгаагаа илэрхийлж АМГ-ын үүдэнд цуглаад байсан юм.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж