“48 цаг-Монгол 2019” наадам бүтээлүүдээ авч дуусчээ | News.MN

“48 цаг-Монгол 2019” наадам бүтээлүүдээ авч дуусчээ

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

“48 цаг-Монгол 2019” наадам бүтээлүүдээ авч дуусчээ

“48 цаг-Монгол 2019” наадам бүтээлүүдээ авч дуусчээ

Кино сонирхогчдын хүсэн хүлээдэг “48 цаг” олон улсын бэсрэг кино наадам 10 дахь жилдээ зохион байгуулагдаж, нийт 24 багийн 48 цагт багтаан туурвисан кино бүтээлүүдийг хүлээн авч дуусчээ. Кино наадам үзвэрүүдээ энэ сарын 9, 10-ны ѳдрүүдэд “Тэнгис” кино театрт үзэгчдэд толилуулах бөгөөд шилдэг бүтээлүүд болон "Үзэгчдийн нэрэмжит шагнал"-ын эздийг тодруулна.

“48 цаг-Монгол 2019” наадмын шилдгээр шалгарсан бүтээл ирэх оны гуравдугаар сард Нидерланд улсын Роттердам хотод болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын кино наадамд эх орноо төлөөлөн оролцож дэлхийн зургаан тивийн 150 гаруй хотын киночидтой шилдгийн төлөө өрсөлдөх юм. Мөн шилдэг бүтээл 2020 оны Каннын кино наадмын бэсрэг киноны буланд дэлхийн шилдэг бүтээлүүдтэй зэрэгцэн үзэгчдийн хүртээл болох боломжтой гэдгийг “48 цаг-Монгол” кино төслийн багийнхан онцолсон. Манай улсын хувьд 2011, 2013, 2017 онд Каннын бэсрэг киноны буланд шалгарч бүтээлээ толилуулж байсан билээ.

Ц.ДЭЛГЭРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж