Невадад үхрийн галзуу өвчинтэй төстэй өвчин дэлгэрчээ

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

Невадад үхрийн галзуу өвчинтэй төстэй өвчин дэлгэрчээ

Невадад үхрийн галзуу өвчинтэй төстэй өвчин дэлгэрчээ

"Зомби” буга гэхээр уран сэтгэмжит зохиол эсвэл кино шиг санагдаж болох ч энэ бүхэн зэрлэг байгальд жинхэнэ болоод байна.

CWD буюу Chronic wasting disease гэх бугын төрлийн амьтдад илэрч эхлээд байгаа уг өвчин нь үхрийн галзуу өвчинтэй төстэй ч илүү хүнд төрлийн өвчин юм. CWD туссан бугын тархинд хаван үүсч догшрон, биеэ удирдах чадваргүй болж харааны чадвараа алдан, бэлчихгүйгээр зөвхөн шээсээ ууж, цусаар суулгаж зогсолтгүй алхсаар үхдэг байна.

Уг өвчин АНУ-ын Невадад дэгджээ.

Одоогоор тус өвчин хүнд халдах эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа ч нутгийн удирдлагууд ард иргэдээ ангийн мах идэхгүй байхыг анхааруулсаар байна.

Буга, гөрөөсний төрөл зүйлийг мөхөлд аваачих аюултай уг өвчний эмчилгээг эрдэмтэд хайсаар байгаа гэж Невадагийн Зэрлэг амьтны эрүүл мэндийн ажилтан Перегрин Волфф мэдээлж байна.

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: www.kutv.com www.cwd-info.org

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж