Хөдлөх чадвараа алдсан залууд тархиар удирддаг робот хувцсыг туршлаа | News.MN

Хөдлөх чадвараа алдсан залууд тархиар удирддаг робот хувцсыг туршлаа

Хөдлөх чадвараа алдсан залууд тархиар удирддаг робот хувцсыг туршлаа

Хөдлөх чадвараа алдсан залууд тархиар удирддаг робот хувцсыг туршлаа

Тибаулт гэх эр тагтнаас унаж нугасаа гэмтээснээс болж мөрнөөс доош хөдлөх чадваргүй болсон ч тархиараа удирддаг робот хувцасны тусламжтайгаар дахин хөл дээрээ босож, алхаж байна.

Шинжлэх ухааны уран сэтгэмжит кино шиг санагдах энэ үйл явдал өнгөрсөн бямба гаригт /2019.10.05/ Францад болжээ.

Греноблийн их сургуулийн судлаачид хүний тархинаас өгч буй мэдээллийг хөдлөх дохионд хөрвүүлэн роботын үйлдлийн системд команд өгөх технологи зохион бүтээж түүний толгойд суулгажээ. Харин Тибаулт өнгөрсөн хоёр жилийн турш видео тоглоом дээр дадлагажиж бодлоо хянаж сурсан байв. Туршилтын үр дүнд тэрбээр хөлбөмбөгийн талбайтай тэнцэхээр газар алхаж чаджээ.

Уг технологийг илүү сайжруулсны дараа олон хүний амьдралд чухал эргэлт хийх гайхалтай нээлт болно гэж зохион бүтээгч эрдэмтэд мэдээлж байна.

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: www.abc7.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж