АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар өнөөдөр улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн ч тодорхой зүйл шийдэж чадалгүй таржээ.
Эрх баригч хүчний хувьд сайд нарын асуудлыг нэг тийш болгож, Засгийн газрыг бүрэн бүтэн болгох шаардлага байгаа ч АН доторх фракциуд нэгдсэн ойлголцолд хүрч чадахгүй байгаагаас хойшлуулахаас аргагүй болсныг энэ удаагийн хурлаас мөн хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл байна.
Ээлжит бус чуулган зарлахгүй болсноор сайд нарын асуудлыг ирэх аравдугаар сард буюу намрын ээлжит чуулган зарласны дараа шийдэх болж хойшлогдоод байгаа юм.
Г.ДАРЬ