Чингэлтэй дүүрэгт буюу Гандангийн хойд талын дөрвөн замын уулзвар дээр онцгой байдлын гал унтраах автомашин суудлын авто машинтай мөргөлдөж улмаар онхолдсон байна. 15.00 цагийн орчимд гарсан ослын талаар нийслэлийн онцгой байдлын газрын ажилтан Н.Бурмаагаас тодруулахад “Дуудлагаар явж байсан гал унтраах машиныг “Хонда фит” маркийн мөргөсөн байна. Ослын улмаас гурван албан хаагч бэртэж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдээд байна” гэсэн юм.
Ослын шалтгааныг тогтоохоор Замын цагдаагийн газрын алба хаагчид ажиллаж байна.
Д.ЖАРГАЛ