Монголын хүүхдүүд есөн төрөлд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2015.08.24-нд нийтлэгдсэн

Монголын хүүхдүүд есөн төрөлд өрсөлдөнө

 

  Олон улсын хүүхдийн VI их наадам энэ сарын 25-30-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад болно. Энэхүү наадам нь монгол туургатны их наадам нэрийн дор зохион байгуулагддагаараа онцлог юм. Тус наадамд Монгол Улсаас 126 хүний бүрэлдэхүүнтэй баг, тамирчид спортын есөн төрөлд хүч сорих юм байна. Тэднийг үдэх ёслолын арга хэмжээ спортын төв ордны гадна талбайд боллоо.

Зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй Монгол туургатны хүүхдийн их наадам анх 2009 онд Улаанбаатар хотноо спортын таван төрлөөр зохион байгуулагдаж байсан. Энэ жилийн тухайд есөн төрөлд өрсөлдөх бөгөөд шинээр хөл бөмбөгийн төрлийг нэмжээ. Тус наадмаас залуучуудын олимп, тив, дэлхийн аваргууд тус тус төрөн гарсан байдаг. Мөн манай баг тамирчид V их наадмаас 30 медаль хүртсэн амжилттай оролцож байсан аж. Дараагийн VII их наадам ӨМӨЗО-ы Хөх хотод болохоор төлөвлөгдсөн байна.

Г.ТУУЛ

 

 

 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж