Япон, Өмнөд Солонгосын маргаан далайд үргэлжлэв | News.MN

Япон, Өмнөд Солонгосын маргаан далайд үргэлжлэв

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

Япон, Өмнөд Солонгосын маргаан далайд үргэлжлэв

Япон, Өмнөд Солонгосын маргаан далайд үргэлжлэв

Өмнөд Солонгосын засгийн газраас загас агнуурын салбараа аварч үлдэхийн тулд Номхон далайд цөмийн бохирдолтой усаа асгах Японы төлөвлөгөөг эсэргүүцэж байна. Тухайлбал, Өмнөд Солонгосын засгийн газраас энэ асуудлыг Олон улсын далай, тэнгисийн байгууллагын олон улсын хурал дээр хөндөж, хэлэлцүүлэг өрнүүлэхээ мэдэгджээ. Далайг бохирдуулахын эсрэг Лондонгийн конвенц, протоколын хурал ирэх долоо хоногт Их Британийн нийслэлд болох аж.

Фукушима атомын цахилгаан станцын цөмийн тогоог хөргөхөд ашигласан усыг далайд асгахаар төлөвлөсөн тухай Японы эх сурвалжууд мэдээлсэн нь хөрш орнуудад маргаан дагуулаад байна. Япон нь дор хаяж 1,1 сая тонн цацрагийн бохирдолтой усыг далайд асгахаар төлөвлөсөн ба энэ нөхцөлд Өмнөд Солонгосын загас агнуурын салбар маш их хохирол амсана гэж Сөүлийн тал мэдэгджээ.  Харин Японы талаас Өмнөд Солонгосын санаа зовниж буй асуудал нь шинжлэх ухааны баримт нотолгоогүй хэмээн үл тоосон байна.

Фукушима АЦС-д долоо хоногт 1497 тонн цацрагийн бохирдолтой ус гарч байгаа бөгөөд цаашид агуулах сав, газаргүй болсныг Германы цөмийн мэргэжилтэн Шон Бурни мэдэгдсэн юм.

Улмаар Өмнөд Солонгос болон Японы хоорондох худалдааны зөрчил далай тэнгисийн талбарт үргэлжлэх төлөвтэй байна. Японы эзлэн түрэмгийллийн үед албадан хөдөлмөр эрхэлж, бэлгийн мөлжлөгт өртсөн Өмнөд Солонгосын иргэдийн нөхөн төлбөрийн асуудлаас үүдэн хоёр орны хооронд зөрчил үүссэн юм.

Эх сурвалж: Korea Time

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж