НАМЭХ-ны хурал өрсөлдөөнтэй болох нь | News.MN

НАМЭХ-ны хурал өрсөлдөөнтэй болох нь

НАМЭХ-ны хурал өрсөлдөөнтэй болох нь

НАМЭХ-ны хурал өрсөлдөөнтэй болох нь

МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллага болох НАМЭХ-ны хурал энэ сарын 17-нд товлогджээ. МАН-д бүртгэлтэй 200 мянга гаруй гишүүний тал хувь нь энэ холбоонд харъяалагддаг гэхээр том хүч юм.

Уг хурлаар НАМЭХ-ны одоогийн тэргүүн УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа албаа дараагийн хүнд шилжүүлэх юм. Харин Ц.Цогзолмаагийн орыг авах хүсэлтэй хүн намын эмэгтэйчүүд дотор олон  байгаа ажээ. Намдаа олон жил бие сэтгэлээ зориулсан, хөрөнгө мөнгөөр ч дэмжиж ирсэн олон эмэгтэй НАМЭХ-ны тэргүүнд өрсөлдөх хүсэлтээ намын Ерөнхий нарийн бичгийн даргын чихэнд хүргээд байгаа ажээ. Бараг 20 орчим өрсөлдөгч тодроод байгаа гэсэн мэдээлэл байна.

УИХ-ын ээлжит сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед НАМЭХ-ны тэргүүнээр хэнийг сонгох нь ирэх жилийн сонгуулийн тактикийн нэг болох учиртай.

АН-ын эмэгтэйчүүд ардчилсан зарчмаар ротацийн аргаар удирдлагаа тодруулдаг бол МАН-ын хувьд удирдлагаас “сонгосон” нэгэн л тодрох боломжтой байдаг. Тэрхүү сонгосон нэгэн хэн байх бол?

 А.ТУЛГА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ТӨЛГӨН КОММУНИСТУУДАД 2019-10-07 202.179.25.154

ТӨЛГӨН КОММУНИСТУУД ДАРГА БОЛОХ АМЬДРАЛЫН ЗОРИЛГОТОЙ АЙХТАР ӨРСӨЛДӨӨН БОЛОХ ЮМ БИЗ ДЭЭ…

Avatar

Зочин 2019-10-07 43.228.129.56

MAN-d odoo hamgiin chadaltai emegtei ni Bulgantuya l bna. Harin bitgii evdreesei, bitgii l horchin avilgachin bolchihoosoi. Busad ni avah yum baihgui. Bulgantuya bolovsroltoi, chadaltai, gadaad heltei, deer ni biee mash zuv avch yavdg, arduur hor nairuulaad yavdaggui. Mash sain huuhen

Avatar

Хэрэггүй байгууллага 2019-10-07 103.57.95.40

Хүүхнүүд ихнгэж улстөржиж сол иорч байхаар хар тамхичин, архичн нөхрүүдээ хүмүүжүүлж суувал таарна. Худал хуурмаг улстөрийн шоуныных нь ард бүх үнэт зүйл нь мөхөж байгааг Монгол хүн бүр ойлгох цаг болсон.

Avatar

зочин 2019-10-07 64.119.24.172

Намдаа олон жил бие сэтгэлээ зориулж ирсэн эмэгтэй гэхээр юу гэж ойлгох вэ, таминь ээ. Намын дарга нартаа биеэ зориулж/үнэлж/ байсан гэж ойлгох уу эсвэл өөр юм болов уу ккк.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж