МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллага болох НАМЭХ-ны хурал энэ сарын 17-нд товлогджээ. МАН-д бүртгэлтэй 200 мянга гаруй гишүүний тал хувь нь энэ холбоонд харъяалагддаг гэхээр том хүч юм.
Уг хурлаар НАМЭХ-ны одоогийн тэргүүн УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа албаа дараагийн хүнд шилжүүлэх юм. Харин Ц.Цогзолмаагийн орыг авах хүсэлтэй хүн намын эмэгтэйчүүд дотор олон байгаа ажээ. Намдаа олон жил бие сэтгэлээ зориулсан, хөрөнгө мөнгөөр ч дэмжиж ирсэн олон эмэгтэй НАМЭХ-ны тэргүүнд өрсөлдөх хүсэлтээ намын Ерөнхий нарийн бичгийн даргын чихэнд хүргээд байгаа ажээ. Бараг 20 орчим өрсөлдөгч тодроод байгаа гэсэн мэдээлэл байна.
УИХ-ын ээлжит сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед НАМЭХ-ны тэргүүнээр хэнийг сонгох нь ирэх жилийн сонгуулийн тактикийн нэг болох учиртай.
АН-ын эмэгтэйчүүд ардчилсан зарчмаар ротацийн аргаар удирдлагаа тодруулдаг бол МАН-ын хувьд удирдлагаас “сонгосон” нэгэн л тодрох боломжтой байдаг. Тэрхүү сонгосон нэгэн хэн байх бол?
А.ТУЛГА
Холбоотой мэдээ