Сансар судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх MOSTA холбоо байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

Сансар судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх MOSTA холбоо байгуулагдлаа

Сансар судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх MOSTA холбоо байгуулагдлаа

Хүн төрөлхтний бүтээсэн анхны хиймэл дагуул болох “Спутник-1”-ийг ЗХУ-д бүтээж 1957 онд хөөргөснөөс 60 жилийн дараа Монгол Улс анхны хиймэл дагуул болох “Мазаалай”-г (2017.07.07) сансарт хөөргөсөн билээ. Тэгвэл “Мазаалай”-н дараачийн хиймэл дагуулуудыг амжилттай бүтээж хөөргөх, өндөр техник технологийг нутагшуулан сансар судлалын шинжлэх ухааныг шинэ түвшинд хөгжүүлэх, цаашилбал дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрэх зэрэг томоохон зорилтуудыг өмнөө тавьсан нэгэн шинэ холбоо байгуулагдлаа.

“Монголын сансрын технологийн холбоо” буюу MOSTA-гийн залуус НҮБ-аас 2019 оны сансрын 7 хоногийг аравдугаар сарын 4-11-ний өдрүүдэд зарласныг тохиолдуулан өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийж өөрсдийн хэрэгжүүлж буй ажил, ирээдүйн зорилго зорилтыг танилцуулсан.

Уг нээлтийн арга хэмжээнд тус холбооны хүндэт ерөнхийлөгч, ЗХУ болон Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, сансрын нисгэгч М.Ганзориг, Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл нар болон МУИС-ийн оюутан залуусын төлөөлөл оролцож сансар судлалын шинжлэх ухааны өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн талаар санал бодлоо солилцсон. Мөн нээлтийн үеэр ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн, “Монголын сансрын технологийн холбоо”-ны хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ц.Дэлгэрмаа

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж