Ирак улсад өрнөж буй бослогод 100 орчим хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

Ирак улсад өрнөж буй бослогод 100 орчим хүн амь үрэгджээ

Ирак улсад өрнөж буй бослогод 100 орчим хүн амь үрэгджээ

Газрын тосны нөөцөөрөө дэлхийд дөрөвт ордог Ирак улсад өнгөрсөн онд ажилгүйдэл 7,9 хувь байсан бол энэ жил уг  үзүүлэлт хоёр дахин өсчээ. Мөн авлига газар авч, төрийн үйлчилгээ муудсан  зэрэг шалтгаануудаас үүдэж Иракийн өмнөд хэсгийн Шиа мужаас эхэлсэн үймээн өргөжсөөр бослого хөдөлгөөн болж хувираад байгаа аж.

Өнгөрсөн бямба гаригт /2019.10.05/ Багдадын зүүн хэсэгт болсон томоохон бослогын үеэр 100 орчим хүн амиа алдаж, шархдагсдын тоог 4000 болгожээ.

Босогчид Ал-Арабиа мэдээний суваг болон хэд хэдэн телевизийн байрыг эзэлж Насирт засаг захиргааны ач холбогдолтой зургаан газрыг галдан шатаасан бөгөөд бямба гаригт төлөвлөсөн байсан парламентын яаралтай хурал хуралдах боломжгүй болсон байна.

Босогчид удирдагчгүй ч тэдний уур бухимдал улам бүр асаж  байгааг БиБиСи агентлаг мэдээлж байна.

Баасан гаригт Иракийн ерөнхий сайд Махди “Иракийн асуудлыг шийдэх шидэт гаргалгаа гэж байхгүй. Бид босогчидтой олон улсын жишгийн дагуу харилцана” хэмээн мэдэгдсэн юм.

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: www.bbc.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж