Монгол, Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-аас баривчилсан байсан ч өчигдөр /2019.10.06/ сулласан байна. Тодруулбал, аравдугаар сарын 5-6-нд шилжих шөнө 02.00 цагийн үед сулласан юм байна.
Түүнийг хамт ажилладаг нэг хүнийх нь хамтаар аравдугаар сарын 4-нд баривчилсан байсан юм.
Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсан байж болзошгүй хэргээр хойшлуулшгүй арга хэмжээний хүрээнд цагдан хорьсон байжээ.
Г.ХОРОЛ