Филиппиний хойд хэсгийн нутгийг дайран өнгөрсөн тэнгисийн хүчит шуурга Японы өмнөд хэсгийн Окинава аралд тулж ирээд байна. “Гони” нэрт тэнгисийн шуурга дайран өнгөрөх үеэр Филиппинд 15 хүн амь үрэгдэж, өөр олон хүн ор сураггүй болсон юм. Тэнгисийн шуурганы гамшигаас сэргийлэн 32 мянга гаруй хүн орон гэрээ орхин дүрвэсэн бөгөөд 1000 гаруй байшин барилга сүйджээ.
Тэнгисийн хүчит шуурга 71 м/с салхины хурдтайгаар Тайваний ойролцоо орших Японы арлуудад дөхөж иржээ. Тэнгисийн шуурга Японы өмнөд хэсгийн арлуудыг дайран өнгөрөх аж.
Өмнө нь 2013 онд Хайян хар шуурга Филиппинийг ниргэснээс 7300 гаруй хүн амь үрэгдэж, ор сураггүй болсон юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press