УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэдэг Монголын багш нарын өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэгийн 1200 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч нарт хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын хэмжээнд 803 ерөнхий боловсролын сургууль, 1435 цэцэрлэг, 86 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, 94 их дээд сургуульд нийтдээ 90 мянган багш, сурган хүмүүжүүлэгч хөдөлмөрлөж байна. Үүнээс манай дүүрэгт 46 ерөнхий боловсролын сургууль, 108 цэцэрлэгт суралцаж буй 64.5 мянган хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх их үйлсэд 2656 эрдэмтэн багш хүчин зүтгэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар дээрх арга хэмжээнд хэлсэн үгэндээ "Монголын ирээдүй хойчийг ёс суртахуунтай, эрдэм мэдлэгтэй, өв уламжлал, ёс заншлаа эрхэмлэдэг эх оронч, нийт олны үнэт зүйлсийг хүндэтгэдэг, дэлхийн иргэн болгон төлөвшүүлэх үйлсэд хичээнгүйлэн зүтгэж яваа эрхэм хүмүүс бол багш -Та бүхэн билээ. Баянгол дүүргийн боловсролын байгууллагууд сургалтын чанар, хүртээмж, орчин нөхцөл, элсэлтийн шалгалтын дундаж оноо, чанарын үнэлгээгээр улс, нийслэлийн хэмжээнд тогтмол дээгүүр эрэмбэлэгдэж байгаа нь энэ танхимд цугларсан шилдэг багш сурган хүмүүжүүлэгч та бүгдийн хөдөлмөр, зүтгэлийн бодитой үр дүн юм. Өөрт байгаа боломж бололцоогоо бүрэн шавхан ажиллаж байгаа хэдий ч өнөөгийн боловсролын салбарт шийдвэрлэгдээгүй асуудал, суурь бэрхшээл их байна.
Цэцэрлэгийн хүртээмж муу байгаагаас сургуулийн өмнөх боловсролын багш нарын ажлын ачаалал их, сургалтын хөтөлбөр, багш, эцэг эхэд зориулсан зөвлөмж, гарын авлага дутагдалтай, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай хангалтгүй байна. Цэцэрлэгийн багш нар өдөрт 10-12 цаг 30-50 хүүхэдтэй тогтмол хэт ачааллаар ажиллаж байна. Хүүхдээ цэцэрлэгт өгөх, авах цаг ба эцэг эхчүүдийн ажил эхлэх, тарах цагийн зөрүүтэй байдлыг зохицуулах шаардлага зүй ёсоор тавигдаад удаж байна. Цэцэрлэгийг ээлжийн багштай болгох замаар багш хичээлийн бэлтгэл хангах, гэр бүл, үр хүүхэд, эрүүл мэнддээ анхаарал тавих боломжоор хангах асуудлыг судалж үзэх нь зүйтэй.
Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг 4-5 жилийн давтамжтайгаар өөрчилдөг, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, лаборатори, тоног төхөөрөмжийн хангамж, хүртээмж, ашиглалт тааруу байгаа зэрэг багшлахуй ба суралцахуйд хүндрэл учруулж, боловсролын чанар, сурагчдын сурлагын амжилтад сөргөөр нөлөөлдөг олон асуудал байсаар байна. Сургууль цэцэрлэгийн хүчин чадал, хүртээмж нэмэгдэж байж сургалтын орчин сайжирч, суралцагчдын хамралт өсөж, сурган хүмүүжүүлэгчдийн ажиллах нөхцөл сайжирна.
Монгол Улсын ирээдүйг авч явах иргэдийг бэлтгэдэг боловсролын салбарт онцгой анхаарч, жил бүр батлагдаж буй улсын төсвийн хөрөнгө оруулалтын 15-20 хувийг хуваарилж ирсэн байдаг.
Харин 2018 онд түүхэнд байгаагүй их хэмжээний буюу 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газартайгаа хамтран тус салбарт хийж, улсын хэмжээнд 29 цэцэрлэг, 14 сургууль шинээр барьж ашиглалтад оруулсан. Ажиллах орчин, нөхцөл сайжрахын зэрэгцээ багш нарын мэдлэг, хандлага, чадварыг нэмэгдүүлэх тал дээр давхар анхаарах ёстой гэдгийг шийдвэр гаргах түвшинд хэлж, өөрийн зүгээс чадах зүйлсээ хийж, хувь нэмрээ оруулж байна.
Түүнчлэн, Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд ирэх оны төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцэх үед боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг тануулалгүй, аль болох дэмжиж ажиллах болно. Монгол хүнийг сурган хүмүүжүүлэх нөр их ажилдаа гэр бүл, үр хүүхэд, хувийн амьдралаа умартан зүтгэдэг багш нарын болон боловсролын салбарт ажиллагсдын эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах, цалин, хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч ажиллана" гэв.
Уулзалтад хүрэлцсэн ирсэн багш нараас гурван азтанг тодруулсан юм. Тухайлбал, Баянгол дүүргийн 114 дүгээр сургуулийн биеийн тамирын багш н.Батболд “Энканто” спорт цогцолбор-т жил үйлчлүүлэх эрхийн бичгийн азтан бол бол мөн дүүргийн 93 дугаар сургуулийн үйлчлэгч, 97 дугаар цэцэрлэгийн туслах багш н.Бурмаа нар Тайландын Букетэд аялах азтанаар тус тус шалгарав.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын тойрогтоо хийсэн ажлуудаас дурдвал,
– Огт цэцэрлэг байхгүй БГД-ийн 21-р хорооны Горькийн 20 дугаар гудамжинд 240 хүүхдийн ортой цэцэрлэг барих ажлыг санаачлан, газар чөлөөлөлтийн ажлыг хийлгэн улсын төсөвт хөрөнгийг нь суулгаж, барилгын ажил 50 хувьтай явагдаж байна.
-Сургууль, цэцэрлэгийн газрыг чөлөөлөхөд нийслэлээс багагүй хөрөнгө мөнгө гаргасан боловч зарим айлуудтай ойлголцож чадаагүйгээс болж ажил саатахад хүрсэн тул аргагүйн эрхэнд хувиасаа мөнгө нэмж өгчээ.
-Анх ашиглалтад орсноос хойш дорвитой засвар хийгдээгүй дээрх хорооны хороолол доторх 5,5 км замыг шинээр болон шинэчлэн засварлах ажлыг өнгөрсөн долдугаар сарын сүүлээр улсын төсвийн хөрөнгөөр хийж эхлүүлсэн бөгөөд 5, 6 дугаар хороонд хийгдэж байгаа замын ажил дуусах шатандаа, 7 дугаар хороонд ажил эхлэх шатандаа явж байна.
-Авто замын ачааллыг бууруулахад томоохон нөлөө үзүүлэх 10 дугаар хорооллын Магнай Трейдийн шатахуун түгээх станцаас 3-р эмнэлгийн арын уулзвар хүртэлх авто замын ажил олон хүндрэлтэй тулгарсан ч зогсолтгүй урагшилж байна. Дээрх автозам засварын ажилд нэг зүйлийг онцгойлон анхаарсан нь сургууль, цэцэрлэгт ирж, очих замыг шинэчлэхийг тэргүүн ээлжид зорьсон.
Дулаалга, Тоглоомын талбай
Хуучны орон сууцны гадна дулаалгын ажил болон иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тоглоомын талбайн тохижуулалтыг мөн хийж хэрэгжүүлж байна.
Сүүлийн хэдэн жилд Баянгол дүүрэгт хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг иргэдийн санал санаачилга, дэмжлэгийн хүчинд бодитой хэрэгжүүлж чадсан гэдгийг тэрбээр онцолсон.
Шилдэг бизнес төслийн уралдаан
Хүн болгон математикч болох албагүй ч хүн болгон эцэг эх болж, айл өрхийг авч явах тул санхүү, төсвийн талаар мэдлэгтэй байх шаардлагатай. Иймд сурагчдадаа аль болох бүтээлч, олон хүнийг ажилтай, орлоготой болгож чадах мэргэжлийг сонгох сонирхлыг төрүүлэхийн тулд Баянгол дүүргийн сургуулиудын төгсөх ангийн сурагч нарын дунд “Шилдэг бизнес төсөл”-ийн уралдааныг санаачлан 4 дэх жилдээ зохион байгуулж буй.
Уг уралдаанд 2800 орчим сурагчид төслөө ирүүлж оролцсон бөгөөд жил ирэх тусам төслийн чанар, агуулга, тооцоо судалгаа сайжирч, хүүхдүүдийн идэвх нэмэгдэж байна.
Холбоотой мэдээ