ИЗНН иргэдийн саналыг авч байна

Хуучирсан мэдээ: 2015.08.24-нд нийтлэгдсэн

ИЗНН иргэдийн саналыг авч байна

УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Өршөөлийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавиад буй. Уг хоригийг ИЗНН дэмжиж, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдогсдыг Өршөөлд хамруулах ёсгүй гэсэн байр суурь барьж байгаа. Тэгвэл тус намынхан Өршөөлийн хуультай холбогдуулан өнөөдөр Чингисийн талбайд иргэдийн саналыг авч байна. Саналыг хоёр өдөр авах юм.

Санал асуулгад оролцож байгаа иргэд “УИХ Өршөөлийн хуулийг нэн даруй хэлэлцэж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах ёстой. Хоригийг хүлээж авахгүй бол УИХ тарах ёстой” гэсэн саналыг өгч, мөн байр сууриа илэрхийлж байна.

ИЗНН-ын удирдлагуудаас энэ өдөр тус намын ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй нийслэлийн дүүргүүдийн ИЗНН-ын хороодын дарга нар ажиллаж байгаа юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж