Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал энэ сарын 22-нд товлогдов

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал энэ сарын 22-нд товлогдов

Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал энэ сарын 22-нд товлогдов

Нэмэлт:

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн дарга асан Ц.Сандуй, түүний орлогч А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, шүүх хурлыг аравдугаар сарын 22-нд товлолоо. Төрийн албыг хууль бусаар авах оролдлого хийсэн гэх зүйл ангиар тэднийг шүүх юм.

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болж байна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн дарга асан Ц.Сандуй, түүний орлогч А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2019.10.07/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагаас эхэллээ.

Тодруулбал,  Нийслэлийн прокурорын газраас НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж  анхан шатны  шүүхэд хүргүүлсэн билээ. Шүүх хуралдааныг эргэн мэдээлнэ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж