Угаарын хийн хордлогод өртсөн 70 гаруй иргэн эмнэлэгт ханджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

Угаарын хийн хордлогод өртсөн 70 гаруй иргэн эмнэлэгт ханджээ

Угаарын хийн хордлогод өртсөн 70 гаруй иргэн эмнэлэгт ханджээ

Эрүүл мэндийн яамнаас угаарын хийн хордлогод өртсөн 16 хүний биеийн байдал сайжирч, эмнэлгээс 10 иргэн гарч байна. Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж, угаарын хийн хордлогод орсон иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлж байна. Өнөөдөр өглөөний 9.00 цагийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа таван хүний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд нэг өвчтөн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа гэдэг мэдээллийг өглөө.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн албаны дарга Р.Даваадорж “Ойрын өдрүүдэд угаарын хийн хордлогод өртсөн нийт 70 гаруй иргэн эмнэлгийн байгууллагад хандсан байна. Өчигдрийн /2019.10.06/ байдлаар гэхэд 28 хүн эмнэлэгт хандаж, эмчээс зөвлөгөө авсан. Яг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай 16 иргэнээс өнөөдөр 10 хүний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан. Одоо Цэргийн төв эмнэлэгт насанд хүрсэн таван том хүн, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа” гэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж