Тайландад хүрхрээн дор таван заан, гурван настай зааны тугал үхжээ. Тус улсын эрх баригчдын үзэж буйгаар, нас бие гүйцсэн заанууд бяцхан тугалыг аврах оролдлого хийсэн байна.
Энэ хэрэг өнгөрсөн Бямба гариг (2019.10.05)-т Тайландын Хао Яай үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Хау Нарок хүрхрээн дор болжээ. Тус үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд амьд үлдсэн хоёр зааныг аварч, хан боргоцой, банан, чихрийн нишингэ зэргээр хооллосон байна.
Хао Юй үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ханчит Сриноппаваны хэлснээр, албаныхныг очиход заанууд “уйлж”, ямар нэг зүйл болсныг мэдэгдсэн байна. Таван настай зааны цогцос хүрхрээний нөгөө талаас олджээ.
Энэ явдалтай холбогдуулан хүрхрээг олон нийтэд үзүүлэлгүй хаасан байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ