Сүрчиг яагаад хүн бүрт ондоо үнэртдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2015.08.24-нд нийтлэгдсэн

Сүрчиг яагаад хүн бүрт ондоо үнэртдэг вэ?

Ochko's Hobby Page

Сайн байцгаана уу найзуудаа. Ѳнѳѳдѳр би та бүхэнтэйгээ сүрчиг яагаад хүн бүрт ѳѳр ѳѳр үнэртдэг тухай ѳѳрийн мэдэх зүйлсээ хуваалцая. Ихэнх тохиолдолд нийтлэг хэрэглээний үнэртнүүдийг хэдэн сая хэдэн зуун мянган хувиар яг л адилхан нэг аргаар үйлдвэрлэдэг боловч тэр нь хүмүүст ѳѳр ѳѳрѳѳр үнэртдэг. Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл энэ нь боломжгүй зүйл юм, учир нь нэг ижилхэн үнэр агуулсан молекулууд нэг л янзаар үнэртэх ёстой. Гэвч мэргэжилтнүүд болон дурлагсдын үзэж байлгаагаар дараахь шалтгаануудаас болж сүрчигнүүд хүн бүрт янз янзаар үнэртдэг байна.

1. Хамрын ялгаа. Зарим хүний хамар зарим тѳрлийн үнэрний ноотийг ялгаж үнэрлэх чадваргүй (тѳрѳлхийн эсвэл ѳвчин, гэмтлийн улмаас) эсвэл огт ѳѳрѳѳр хүлээж авдаг байна. Жишээ нь зарим хүмүүст маш хурц үнэртдэг үнэртэн зарим хүмүүст огт тэгэж үнэртдэггүй, учир нь тэр хоёрдугаар бүлэгт хамаарагсад нь хурц үнэртэж буй ноотийг огт мэдэрдэггүй эсвэл үнэрний тархалтыг нь буруулж хүлээн авдаг гэсэн үг.

2. Арьсны тослогын ялгаа. Үнэтнийг арьсанд хүргэсний дараа тухайн сүрчигт орсон үнэт тоснууд ба спирт нь арьсны тослогтой холилдон химийн урвалд орно. Хүн бүрийн арьс харилцан адилгүй тослогтой учир химийн урвал нь ѳѳр ѳѳрѳѳр явагдаж ялгаруулах үнэр нь ѳѳрчлѳгддѳг байна. Хүний арьсны тослогт тухай хүний амьдралын хэв маяг, хооллолт, эрүүл ахуй зэрэг олон хүчин зүйлс нѳлѳѳлдѳг.

үргэлжлэл: Ochko's Hobby Page

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж