Хонгконгийн эсэргүүцэл бослого болж хувирав

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

Хонгконгийн эсэргүүцэл бослого болж хувирав

Хонгконгийн эсэргүүцэл бослого болж хувирав

Бээжинг эсэргүүцсэн Хонгконгийн эсэргүүцлийн суулт, жагсаал эцэстээ бослого болж хувирсныг эх сурвалжууд мэдээлж байна. Баг зүүсэн жагсагчид Хонгконгийн төрийн захиргааны байрууд, метроны буудал, эх газартай бизнес хийдэг байгууллагууд руу дайрч, үймээн дэгдээжээ. Цагдаа нарын зүгээс жагсагчдын эсрэг даралттай ус, нулимс асгаруулагч хий, бороохой ашиглаж, хүмүүсийг олноор нь баривчилжээ. Амралтын өдрөөр болсон мөргөлдөөний үеэр олон хүн гэмтэж бэртсэн аж. Хэдийгээр Хонгконгийн дээд шүүхээс жагсагчдыг баг зүүхийг хориглосон боловч хэрэгжихгүй байна.

Хонгконгод амралын өдрөөр аадар бороог ч үл хайхран олон мянган хүн жагсаалд оролцож, “Хонгконгийн төлөө бос”, “Хонгконгийн бослого” хэмээн хашхирч байжээ. Сүүлийн хэдэн сар үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал өдөр ирэх бүр мөргөлдөөнтэй, хүчирхийлэлтэй болж байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт цагдаа нар гал нээж, 18-настай хүүг цээжинд нь буудаж шархтуулсан юм.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж